| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/05178/И |
| Дугаар | 102/ШШ2024/05111 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2024/05111
| 2024 оны 11 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2024/05111 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, * дүгээр хороо, ******* * гудамж, * тоотод байрлах, “*******” ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, *******, *** байр, ** тоотод байрлах, “*******” ******* /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 149,692,322 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дэлгэрзаяа нар оролцов.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн байх боловч өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр тэдгээрийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч “*******” *******-аас 149,692,322 /нэг зуун дөчин есөн сая зургаан зуун ерэн хоёр мянга гурван зуун хорин хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” *******-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 906,411 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “*******” *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 906,411 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” *******-нд олгосугай.
3. Иргэнии хэрэг шүүхэд хянан шиидвэрлэх тухаи хуулиин 119 дүгээр зүилиин 119.2, 120 дугаар зүилиин 120.2-д зааснаар шиидвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээриин төлөөлөгч, өмгөөлөгч шиидвэрииг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хоиш давж заалдах журмаар 14 хоногиин дотор Нийслэлийн Иргэнии хэргиин давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэи, мөн хуулиин 119 дүгээр зүилиин 119.4, 119.7-д зааснаар шиидвэрииг гардаж авах үүргээ биелүүлээгүи нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүиг таилбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ