| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2024/08154/И |
| Дугаар | 184/ШШ2024/06124 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 184/ШШ2024/06124
| 2024 12 02 |
184/ШШ2024/06124 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 08 дугаар хороо, Бага тойруу, *********н гудамж, ****** тоот хаягт байрлах, ************** ХХК /РД:**************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ***-р хороо, ********** ************** тоотод оршин суух, ********гийн ************** /РД:**************/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,978,991.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Баатархүү овогтой ************** нь ************** ХХК-тай 2022 оны 05-р сарын 31-ний одөр БЗГ22-1502 тоот зээлийн гэрээ байгуулж 3,919,920 төгрөгийг жилийн 39.6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн авсан болно. 2024 оны 09-р сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл: 2,102,248.16 төгрөг, Төлөх ёстой хүү 835,968.46 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 31,475.04 төгрөг, Нотариатын зардал 9,300 төгрөг нийт 2,978,991.66 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Баатархүү овогтой ************** нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 478 хоногт хугацаа хэтэрсэн ба, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Баатархүү овогтой ************** зээлийн гэрээний үүрэг болох 2,978,991.66 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... **************нэхэмжилсэн 2,978,991.66 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 978,991.66 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************** ХХК нь хариуцагч Б.**************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,978,991.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хариуцагч Б.************** нь 2,978,991.66 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 978,991.66 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 24/ дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд ************** ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.**************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,978,991.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ************** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.**************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,978,991.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 978,991.66 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,620 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Б.**************гаас 31,310 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 31,310 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************** ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ