Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2024/06126

 

2024 12 02

 

 

 

 

 

 

                                             

184/ШШ2024/06126

 

 

                                                                               

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сити тауэр 20 дугаар давхар, 2015 тоотод байрлах, ************** ББСБ ХК /РД:**************ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, **************тоот хаягт оршин суух, Сартуул овогт **************************** /РД:**************/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,042,541.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ************** ББСБ ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... **************ББСБ ХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болно. Хариуцагч нь манай компаниас зээл авах хүсэлт гаргаж, 2019 оны 10 сарын 28-ны өдрийн CIF-11192539 тоот "Цахим зээлийн эрх нээх гэрээ"-г байгуулж, зээлийн гэрээгээр 2019 оны 12 сарын 25-ны өдөр 480,000 төгрөгийг сарын 5% хүүтэй, 24 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн байдаг. Иймд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтыг үндэслэн 2019 оны 10 сарын 28-ны өдрийн CIF-11192539 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний үндсэн зээлийн үлдэгдэл 480,000 төгрөг, зээлийн хүү 562541.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нийт 1,042,541.66 төгрөгийг хариуцагчаас шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... **************ББСБ-ын нэхэмжилсэн 1,042,541.66 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 380,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 342,541.66 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ************** ББСБ ХК нь хариуцагч Д.**************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,042,541.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 380,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 342,541.66 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2078 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

 

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

 

Иймд ************** ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй Д.**************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,042,541.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ************** ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.**************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,042,541.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 380,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 342,541.66 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,573 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.**************аас 14,786.5 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 14,786.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************** ББСБ ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                     Э.АМИН-ЭРДЭНЭ