Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2024/06128

 

2024 12 02

 

 

 

 

 

 

                                             

184/ШШ2024/06128

 

 

                                                                               

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Твин тауэр-1 байр, 13 дугаар давхарт байрлах, **************ББСБ ХХК /РД:**************/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 38 дугаар хороо, **************тоотод оршин суух, Боржигон овогт **************ын ************** /РД:**************/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,668,529.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч **************ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Зээлдэгч ************** нь манай **************ББСБ ХХК-тай 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулан цахилгаан бараа худалдан авахтай холбогдуулан 1,649,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч ************** нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч **************аас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453,1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 3. 3.4.4, 3.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч **************аас 1,668,529.74 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

            Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ...**************ББСБ-ын нэхэмжилсэн 1,668,529.74 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 468,529.74 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч **************ББСБ ХХК нь хариуцагч **************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,668,529.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл сар бүр 400,000 төгрөг, 2025 оны 04 дугаар сарын 05-ны өдөр 468,529.74 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 4579 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

 

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

 

Иймд **************ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй **************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,668,529.74 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар **************ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, **************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,668,529.74 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 400,000 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 05-ны өдөр 400,000 төгрөг, 03 дугаар сарын 05-ны өдөр 400,000 төгрөг, 04 дүгээр сарын 05-ны өдөр 468,529.74 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,647 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч **************аас 20,823.5 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 20,823.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч **************ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                     Э.АМИН-ЭРДЭНЭ