| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/05905/И |
| Дугаар | 102/ШШ2024/05110 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2024/05110
| 2024 оны 11 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2024/05110 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ** дугаар хороо, *** байрны ** тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД:**********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, ** дүгээр хороо, ******* * дүгээр гудамж, *** тоотод хаягт оршин суух, ******* овогт /РД:**********/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцл*******ах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******
Хариуцагч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дэлгэрзаяа нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай х*******ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* ******* овогт ******* ******* /РД:**********/, ******* овогт /РД:**********/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай х*******ийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар **** оны ** дүгээр сарын **-ний өдөр төрсөн хүү , **** оны ** дүгээр сарын **-ний өдөр төрсөн хүү , **** оны ** дүгээр сарын **-ны өдөр төрсөн хүү нарыг эх *******гийн асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай х*******ийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гарг*******ж нэхэмжлэгч *******д олгосугай.
4. Гэр бүлийн тухай х*******ийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцл*******сан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойж*******ах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай х*******ийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар гэрлэлтээ цуцл*******сан хүмүүс эвлэрсэн тохиолдолд гэрлэлтээ сэргээлгэх боломжтой болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай х*******ийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байг*******лагад яв*******ахыг шүүгчийн туслах Б.Хуягд даалгасугай.
7. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилц*******ан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн х*******ийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ