| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2017/0303/Э |
| Дугаар | 631 |
| Огноо | 2017-12-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 631
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
улсын яллагч Н.Булганчимэг,
шүүгдэгч Б.Э,
шүүгдэгч Ж.Б /шүүгдэгч нар өөр өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нхбилэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711007060284 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Жинчин овогт Б.Э, 1995 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Нийслэл групп”-д маркетингийн менежирээр ажилладаг, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо 8 дугаар байрны 56 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:УШ95060556/.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Тайжин овогт Жаргалсайханы Баярсайхан, 1994 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат 17-32 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:УЗ94030918/.
Шүүгдэгч Б.Э нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2017 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аригу” баарны гадаа хохирогч М.Цэнгүүн, З.Батмөнх нартай маргалдан улмаар тэдгээрийг зодож, М.Цэнгүүн, З.Батмөнх нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Ж.Б нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2017 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аригу” баарны гадаа хохирогч С.Зэндмэнийг найзаа өмөөрлөө гэж уурлан түүнтэй маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн учир шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн учир шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч М.Цэнгүүн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..тэр өдөр Аригу бааранд орсон. Манай найз З.Батмөнх тамхи татахаар гарсан. Тэгтэл Баярсайханыг таньдаг залуу гаднаас орж ирээд танайи найз залуу гадаа хүн зодоод байна гэж хэлэхээр нь гартал гэнэт намайг нэг хүн нүүр лүү цохьчихсон. Тэгээд цагдаа ирж зодооныг салгаад цагдаагийн хэлтэс дээр очсон. Би зүүн нүдэндээ косметик оёдол тавиулсан. Миний хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-46х/,
Хохирогч З.Батмөнх мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..баарны үүдэнд тамхи татах гээд зогсож байтал баарны үүдэнд байсан залуучууд намайг өөр хүнтэй андуурсан бололтой миний хамар хэсэгт нэг удаа цохьсон. Манай найз Цэлмүүн, Баярсайхан нарыг салгахаар ирэхэд нь мөн зодсон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаад шүүх эмнэлэгт үзүүлсэн. Ийм л явдал болсон. Миний зүгээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-53х/,
Хохирогч С.Зэндмэнэ мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..баарны гадаа тамхи татаад зогсож байсан. Манай найз Энхбилэг хэдэн залуучуудтай маргалдаад зодолдож байсан. Би салгахаар очтол Баярсайхан миний араас татаад газарт унасан хойно өшиглөсөн. Тэр үед цагдаа ирээд цагдаагийн хэлтэс дээр авчраад бид нарыг бүртгээд явуулсан. Маргааш нь цагдаа дээр очтол шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол өгөхөөр нь үзүүлсэн. Тухайн үед гомдолтой байсан боловч одоо ямар нэгэн гомдолгүй, эмчилгээнд 120000 төгрөгөөр зураг л авахуулсан. Өөр эмчилгээ хийлгээгүй. Үүнийгээ нэхэмжлэхгүй. Цэнгүүн, Батмөнх хоёрын биед учирсан гэмтлийг Энхбилэг учруулсан. Харин Лхагвын биед хэн гэмтэл учруулсныг хараагүй..” гэсэн мэдүүлэг /хх-49х/,
Яллагдагч Б.Э мэдүүлэхдээ: “..надад сонсгож байгаа зүйл ангийг зөвшөөрч байна. Аригу бааранд төрсөн өдөр тэмдэглэхээр орох гэж байсан. Тэгтэл баруун талын эргэдэг хаалга нь гацаад эргэхгүй байсан. Тэгтэл Баянмөнх нь хаалгыг түлхээд байхаар нь тойроод гараач гээд гараараа заатал над руу салаавч гаргасан. Тэгэхээр яагаад салаавч гаргаад байгаа юм бэ гэтэл Батмөнх нь юу гээд байгаа юм гээд маргалдаад Батмөнх намайг түлхэхээр нь би нүүр лүү нь нэг удаа гараараа цохьсон. Тэгтэл түүний найзууд гарч ирэх үед эхний залууг нь гараараа бас нэг удаа цохьсон. Тэгээд цагдаагийн ажилтан ирээд мэдүүлэг авч шалгасан. Бид нар уулзалдаж бие биедээ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон. Би шинжээч эмчийн дүгнэлтийг танилцлаа. Цэнгүүн, Батмөнх нарын биед учирсан гэмтлийг би учруулсан ..” гэсэн мэдүүлэг /хх-57х/,
Яллагдагч Ж.Б мэдүүлэхдээ: “..бааранд Цэнгүүн, Батмөнх, Дөлгөөн бид 4 орсон. Тэгээд Дөлгөөн 10 жилийн найзуудтайгаа таараад явчихсан. Манай найз Батмөнх тамхи татахаар гарснаа орж ирэхгүй удаад байсан. Гэтэл баарны залуу ирээд танай найз гадаа хүн зодоод байна гэхээр нь Цэнгүүн бид хоёр гарахаар баарны шатаар өгсөж байх үед Цэнгүүнийг нэг хүн цохьчих шиг болсон мөн намайг бас цохьсон. Тэгээд удалгүй цагдаа нар орж ирээд салгасан. Цэнгүүн Батмөнх хоёр гэмтлийн эмнэлэг явсан. Би цагдаа дээр байж байгаад хоёр найзынхаа араас очсон. Цэнгүүн нүдний тэнд оёдол тавиулж байсан. Надад бол энд тэнд шалбарсан шарх байсан ба өөр гэмтэл бэртэл байгаагүй учраас би шүүх эмнэлэгт үзүүлээгүй..” гэсэн мэдүүлэг /хх-12х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн №11237 тоот дүгнэлтэд:
1.2. З.Батмөнхийн биед баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн даланд цус хуралт, бүсэлхийнд зулгаралт, гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
6. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-16х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн №11211 тоот дүгнэлтэд:
1.2. М.Цэнгүүний биед зүүн зовхинд шарх, цус хуралт, духанд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
3.6. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-12х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн №11232 тоот дүгнэлтэд:
1. С.Зэндмэнийн биед дух, шанаанд цус хуралт, эрүүнд зулгаралт, баруун чамархайн хуйх, дагз, зүүн чамархайн хуйх, дагзанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүү, баруун, зүүн эгэм, хүзүү, зүүн мөр, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-22х/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аригу” баарны гадаа хохирогч М.Цэнгүүн, З.Батмөнх нартай маргалдан улмаар тэдгээрийг зодож, М.Цэнгүүн, З.Батмөнх нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Ж.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аригу” баарны гадаа хохирогч С.Зэндмэнийг найзаа өмөөрлөө гэж уурлан түүнтэй маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Э нь 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Ж.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Э, Ж.Б нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгч нхбилэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.