Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2024/06130

 

2024 12 02

 

 

 

 

 

 

                                             

184/ШШ2024/06130

 

 

                                                                               

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, **************оот хаягт оршин суух, Мижээ овогт **************ийн ************** /РД:**************/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ************** дүгээр хороо, Буман өлзий хороолол **************тоотод оршин суух, **************ийн ************** /РД:**************/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 1,388,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Б.************** нь 2023.10.28-ны өдөр Novita брэндийн Н530 загварын 980,000 төгрөгийн үнэ бүхий бидэ суултуурыг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд 3 хувийн хүү, хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр урьдчилгаагүй 3 сарын хугацаатай авсан. Гэтэл хариуцагч нь 2024.04.29-ний өдөр 170,000 төгрөг төлсөн боловч үлдэх үүргээ биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас гэрээний үндсэн төлбөрт 980,000 төгрөг, хүү 1 сарын 29,400 төгрөг*3 = 88,200 төгрөг, алданги 490,000 төгрөг нийт 1,558,200 төгрөгийн үүрэг үүссэнээс хойш гэрээний хугацаа дууссаны дараа төлсөн 170,000 төгрөг хасаад нийт гэрээний үүрэгт 1,388,200 гаргуулж өгнө үү. гэжээ.

            Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... **************ийн нэхэмжилсэн 1,388,200 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийн 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 450,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 450,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 488,200 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.************** нь хариуцагч Б.**************д холбогдуулан гэрээний үүрэгт 1,388,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 450,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 450,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 488,200 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

Иймд П.**************ийн нэхэмжлэлтэй Б.**************д холбогдох гэрээний үүрэгт 1,388,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар П.**************ийн нэхэмжлэлтэй, Б.**************д холбогдох гэрээний үүрэгт 1,388,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 450,000 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 05-ны өдөр 450,000 төгрөг, 03 дугаар сарын 05-ны өдөр 488,200 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,162 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.**************гаас 18,581 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 18,581 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П.**************ид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                     Э.АМИН-ЭРДЭНЭ