| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2024/09310/И |
| Дугаар | 184/ШШ2024/06215 |
| Огноо | 2024-12-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2024/06215
| 2024 12 06 |
184/ШШ2024/06215 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Blue sky зочид буудлын зүүн талд Гранд оффис 6 давхар 66 тоот хаягт байрлах, ************** ББСБ ХХК /РД:**************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, **************хороо, **************тоотод оршин суух, ************** овогт **************рын ************** /РД: **************/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 730,052 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************** ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... ************** ББСБ ХХК нь 2020 оны 12-р сарын 24-ний өдөр 835 тоот Зээлийн гэрээгээр хариуцагчид 670,000 төгрөгийг сарын 4,9%-ийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай, z000285419 тоот зээлийг Худалдаа хөгжлийн банк дахь 426009544 тоот дансанд шилжүүлэн авсан хариуцагч Б.************** нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар z000285419 тоот зээл 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр дуусч үндсэн зээлээс 67,000 төгрөгийг хасаж үлдэгдэл 603,000 төгрөгийг идэвхтэй ашигласан 179 хоногийн хүү 181,769 төгрөг, шимтгэл 6,700 төгрөг түүнээс хүүнд төлсөн 61,417 төгрөгийн хасаж нийт хүү 127,052 төгрөг буюу нийт 730,052 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... ************** ББСБ-ын нэхэмжилсэн 730,052 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 350,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 380,052 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************** ББСБ ХХК нь хариуцагч Б.**************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 730,052 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 350,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 380,052 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн С-1/3353 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд ************** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.**************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 730,052 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ************** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.**************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 730,052 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 350,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 380,052 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,072 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.**************аас 11,036 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 11,036 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************** ББСБ ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ