| 2024 12 06 | 184/ШШ2024/06218 | | Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Ялалт плаза, 8 давхар 803 тоотод байрлах, ************** ББСБ ХХК /РД:**************/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, ************** тоотод оршин суух, **************овогт **************ын ************** /РД:**************/-д холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 1,271,988.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч ************** ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.************** нь ************** ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 2,199,800 төгрөгийгжилийн 36%-ийн хүүтэй 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээл авсан болно.Хариуцагч нь зээл авсан өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй ББСБ-г хохироож байна. Иймд хариуцагчаас үндсэн зээл 1,002,668.89 төгрөг, зээлийн хүү 89,012.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 174,807.34 төгрөг, нотариатын зардал 5,500 төгрөг нийт 1,271,988.90 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ...************** ББСБ-ын нэхэмжилсэн 1,271,988.90 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 271,988.90 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч ************** ББСБ ХХК нь хариуцагч Х.**************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,271,988.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сар бүр 250,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дотор 271,988.90 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 24/3039 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ. Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна. Иймд ************** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Х.**************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,271,988.90 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ************** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х.**************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,271,988.90 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 250,000 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 28-ны өдөр 250,000 төгрөг, 03 дугаар сарын 28-ны өдөр 250,000 төгрөг, 04 дүгээр сарын 28-ны өдөр 271,988.90 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,078 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х.**************гаас 17,539 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 17,539 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************** ББСБ ХХК-д олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай. ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ | |