Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 52

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,             

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,

шүүгдэгч Б.Д, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Очбаяр /ҮД:2464/

хохирогч П.Батбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:    

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх худалдааны төвд хүнсний лангуу ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 6 дугаар гудамж, 146 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Б.Д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1709025020363 дугаар 185/2018/0039/Э индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:   

     

Шүүгдэгч Б.Д  2017 оны 11 дүгээр сарын 13-ны  өдөр 10 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт П.Батбаатартай автомашин тойрч явахгүй араас дуут дохио өглөө хэмээн хоорондоо маргалдан улмаар П.Батбаатарын нүүрэн тус газар  цохиж эрүүл мэндэд нь зүүн дээд 1 дүгээр шүдний ёзоорын хугарал, дээд үүдэн шүдний сулрал, баруун гарын долоовор хуруунд шарх, доод уруулын салстад язрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дийн: 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө 9 цагийн үед Сүхбаатар дүүргийн 42 дугаар цэцэрлэгийн хажуу талд болсон асуудал байгаа. Би хүүхдээ цэцэрлэгт нь оруулж өгчихөөд түрүүлээд гарч ирээд,машиндаа эхнэрээ хүлээгээд сууж байсан. Тэгээд сууж байтал 3712 УБО гэсэн машин миний урдаас гарч ирээд сигнаалдсан. Дотроос нь хохирогч Батбаатар чи наанаасаа холд би наад руу чинь орно гэж дохио зангаагаар хэлсэн. Би тойроод орчих гээд гараараа дохисон. Тойроод орох зай бол байсан. Тэгээд нилээн сигнаалдаж байгаад энэ хүн ухраад миний хажуугаар гарах гэсэн. Тэгэхдээ  машин дотроосоо усны сав шидэх гээд бэлдэж байсан. Бас хуруугаараа тэнэг мангар гэсэн дохио зангаа хэрэглэсэн. Тэгээд би бууж очоод тойроод орчих зай байна гэж  хэлсэн. Ингээд хохирогч Батбаатар бууж ирээд маргалдсан. Маргалдаад байж байхад энэ хүн машинаасаа шөвөг бариад гараад ирсэн. Би Батбаатарын гарыг барьж авсан. Тэгээд сандраад өөрөөсөө түлхээд нэг цохисон. Тэгээд хойшоо болоод салсан. Батбаатар машиндаа сууж байгаад гэнэт хөдлөөд миний машиныг зураад цаана байж байсан нэг хүнийг мөргөсөн. Тухайн үед би машинаа зогсоол дээр бүрэн тавьсан байсан. Тэнд хохирогч машинаасаа бараа буулгадаг юм шиг байна лээ. Тухайн үед би тэгж ойлгосон. Хохирогч намайг тэндээс зайлуулах гээд л маргаан үүссэн.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлсэн мэдүүлэг, 

 

            Талуудын хүсэлтээр:

шүүхийн хэлэлцүүлэгт хохиогч П.Батбаатарын: Энэ асуудал 2017 оны 11 дүгээр сарын 13-нд 08 цаг 30 минутаас 09 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Байгаль төвийн урд талын машины зогсоолд дээр болсон. Эхнэр бид хоёр тэнд түц түрээсэлдэг юм. Өглөө 08 цаг 30 минутаас 09 цагийн үед ажил дээрээ ирэхэд Б.Дэлгэрдорж машинтайгаа зам хаагаад зогссон байсан. Тийшээ ордог ганцхан уулзвартай, цаад талаас нь, наад талаас нь машин орох гээд зогсчихсон наанаас нь орох гэхээр болохгүй байсан. Тэгээд би сигнаалдаад хөдөлчих гэхээр хөдлөхгүй 5-10 минут хэртэй нилээн удаан хүлээж зогссон. Тэгээд Б.Д машинаасаа бууж ирээд цонх тогшоод байхаар нь би яасан бэ, чи наанаасаа холдчих гэхэд чи юу гээд байгаа юм бэ гээд байсан. Тэгээд би ардуур чинь тойроод ороё, чи жаахан урагшилчих гэхэд чи өөрөө ардуур тойроод ор гээд намайг гөлөг, банди гэж хэлсэн. Тэгэнгүүт нь би чи зүгээр байгаарай гэсэн. Миний гарнаас өөрөө барьж аваад байсан. Тэгээд би тавь гээд гараа салгах гээд байж байтал Б.Д гэнэт мөргөснөө миний нүүр рүү цохичихсон. Тэгээд миний хоёр нүд харанхуй оргиод ухаан алдсан. Тэгээд миний ам хамраас цус гоожсон. Тэгээд би доошоо тонгойтол тооромзноос хөл алдаад хаазан дээрээ гишгичихсэн чинь миний машин ухасхийж очоод Б.Дийн машиныг шүргээд цаана явж байсан эмэгтэйн хөлийг мөргөчихсөн. Би гомдолтой, хиймэл шүд хийлгэхэд мөнгө хэрэгтэй байгаа тул нэхэмжилж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг                                   

            хавтаст хэргээс, мөрдөн байцаалтад хохирогч П.Батбаатарын: ...Байгаль төвийн үүдэнд байрлах түц рүүгээ ойртож бараагаа буулгах гэтэл саарал өнгийн автомашин тээглээд зогсчихсон байхаар нь сигнал өгөөд чи жаахан хойшоогоо ухарчих, эсвэл жаахан урагшилчих би цаашаа чинь ороё гэж хэлсэн, тэгсэн чинь тэр жолооч нь машин дотроо тойроод ор гээд байсан тэгэхээр нь би сигналдаад байж байтал тэр залуу машинаасаа бууж ирээд цонх тогшоод чи тойроод гарч чадахгүй байна уу, ална шүү банди минь гэсэн. Маргалдаж байгаад цонхоор миний эрүү шүд хэсэг рүү 1 удаа гараараа цохиод миний толгой руу мөргөсөн. Тэгэхэд нь би ухаан манартаад машиндаа тормозоо гишгээд зогсчихсон байж байснаа хөлөө алдаад тэр залуугийн машины хойд хэсгийг мөргөөд цаана явж байсан явган хүнийг мөргөөд зогссон. Тэгээд би сэргээд буугаад нөгөө мөргөсөн хүнийг босгосон. Тэгсэн чинь нөгөө залуу над дээр ирээд заамдаад чамайг алсан ч чадна шүү гэх зэргээр доромжлоод байна. Тэр үед машинд явж байсан Навчаа гарч ирж тэр залууг салгасан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-9-10/,

            мөрдөн байцаалтад гэрч Д.Үүрийнтуяагийн: ...би нөхөртэйгөө хамт өглөө 42 дугаар цэцэрлэгт хүүхдүүдээ хүргэж өгсөн, би охиноо оруулж өгчихөөд гараад ирэхэд манай нөхөр машинаасаа буучихсан урд талд нь нэг жолооч машинаасаа буучихсан тэр хоёр хоёр биенийгээ барьчихсан байсан. Тэгсэн чинь нөгөө жолооч залуу машин руугаа ороод шөвөг барьчихсан гарч ирээд алнаа гэсэн. Тэгсэн чинь манай нөхөр тэр залуугийн гарыг нь холдуулаад биеэ хамгаалах зорилгоор нүүрийг нь түлхсэн үү, цохьсон уу нэг юм болсон... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-13/,

            мөрдөн байцаалтад гэрч Ө.Навчаагийн: ...П.Батбаатарын машинтай түүнтэй хамт түц рүүгээ орох гэхэд нэг автомашин зам таглаад зогсчихсон байсан. П.Батбаатар машинаа холдуул, би энэ рүү орж зогсоно гэхэд нөгөө машины жолооч өөдөөс нь янз янзын юм яриад тэр хоёр хэрэлдээд байсан. Нөгөө машины жолооч бууж ирээд П.Батбаатарын талын цонхон дээр ирээд хэрэлдээд бие бие рүүгээ дайраад байсан. Тэгж байснаа гэнэт нөгөө жолооч П.Батбаатарын нүүр рүү нь цохьчихсон. Батбаатар цохиулсандаа шууд машинтайгаа урагшаа хөдлөөд нөгөө залуугийн автомашины хойд талын бөгсийг мөргөөд, бүүр урд талд явж байсан эмэгтэйг мөргөчихсөн. Тэгтэл П.Батбаатарыг цохьсон жолоочийн эхнэр нь бололтой хамт явж байгаа эмэгтэй цэцэрлэгээс гарч ирсэн. Тэгээд П.Батбаатар руу машин мөргөчихлөө гээд дайраад байсан.. гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-14/,

             мөрдөн байцаалтад Д.Үүрийнтуяа, Ө.Навчаа нарын нүүрэлдүүлэн байцаасан байцаалтаар гэрч Ө.Навчаагийн: ...тэр жолооч манай нөхрийг машины цонхоор машиндаа сууж байхад нь цохьсон. Тэгээд шууд хөдлөөд хүн мөргөсөн. Бууж ирэхэд тэдний нөхөр нь дайраад байсан. Д.Үүрийнтуяа бол энэ явдал болсны дараа гарч ирсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-15-16/,

            мөрдөн байцаалтад гэрч Э.Батчимэгийн: ...Байгаль эх гэдэг төвийн ойролцоо явж байхад автомашин намайг ирээд мөргөсөн. Автомашинаас нэг эмэгтэй нэг эрэгтэй хүн бууж ирсэн. Тэгэхдээ тэр автомашины жолоочийн амнаас цус гарчихсан, өөр бас эрэгтэй эмэгтэй хоёр хүн байсан ба хоорондоо маргалдаад байсан. Тэр жолооч машинаас машинаас бууж ирэхдээ л ам цус болчихсон байсан...гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-17/,

            мөрдөн байцаалтад яллагдагчаар Б.Дийн: ...Би өглөө хүүхдээ оруулж өгчихөөд гарч ирээд машиндаа сууж байхад Тоёота  Приус-10 маркийн автомашин миний машиныг өнгөрч зогсоол руу орох гээд миний машинд тулж зогсчихоод сигналдаад машин дотроосоо наанаасаа зайл даа, би орох гэж байна шүү дээ гэсэн. Тэгэхээр нь би зөрөөд орчихооч гэхэд машин дотроосоо хуруугаа гозолзуулаад, мөн цэвэр усны сав над руу шидэх гээд бэлдээд байсан. Машин дотроосоо шөвөг аваад надруу хатгах гэж үзсэн. Тэгэхээр нь би түлхээд нүүрэнд нь цохьсон...гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-23-24/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 14285 тоот шинжээчийн:

  1. П.Батбаатарын биед зүүн дээд 1 дүгээр шүдний ёзоорын хугарал, дээд үүдэн шүдний сулрал, баруун гарын долоовор хуруунд шарх, доод уруулын салстад язрал гэмтэл тогтооглоо.

2.3.5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна.       

Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэсэн дүгнэлт /хх-19/,                         

 

            Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: гэрэл зургийн үзүүлэлт /хх-25/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-26/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-27/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.

Шүүгдэгч Б.Д 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч П.Батбаатартай маргалдан түүний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 14285 тоот дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Батбаатарын мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Д гэм буруугаа хүлээсэн мэдүүлгээр тогтоогдон нотлогдов.

Шүүгдэгч Б.Д/2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.         

Шүүгдэгч Б.Д анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Дийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч П.Батбаатар шүүгдэгч Б.Д эмчилгээний зардал болон хиймэл шүд хийлгэхэд гарах зардал нэхэмжилж байгаа боловч  үүнийгээ нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй, мөн энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогч П.Батбаатар эрүүл мэндэдээ учирсан хохирлыг эмчлүүлэхэд болон хиймэл шүд хийлгэхэд гарсан зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  Б.Дс нэхэмжлэн авах нь зүйтэй.