Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 12

 

 

                                       

   2023          03           14                                      2023/ДШМ/12

 

*******, Б.Гантогтох нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор З.лтансолоно, шүүгдэгч Б.Гантогтох түүний өмгөөлөгч Б.Ганзориг, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/218 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Гантогтох, Б.Эрдэнэцэг нарт холбогдох эрүүгийн 2236000000098 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн Улаан дарцаг ******* овогт Бямбадоржийн Гантогтох, 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Санти констракшн ХХК-д засварчин ажилтай, ам бүл гурав, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сум, од оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: *******

2. Монгол улсын иргэн, ******* ******* овогт *******ын *******, 1971 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, нөхөр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сум, Хайрхан 1-4 тоотод оршин суудаг, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 51400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5'400'000 төгрөгөөр торгох ялаар, мөн тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5'400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5'400'000 төгрөгөөр торгох ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 10'800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10'800'000 төгрөгөөр торгох ялаар тогтоосон, регистрийн дугаар: пю71051101.

3. Шүүгдэгч Б.Гантогтохын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гэрч *******д "манай хадам ээж ******* Ховд аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтсийн даргаар ажилладаг тул чамайг ажилд оруулж өгье" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нууж улмаар 2020 оны 05 дугаар сарын 01- ний өдөр түүний эцэг ******* 4000'000 төгрөгийг шилжүүлэн авсан. Мөн шүүгдэгч ******* нь мөнгө шилжүүлэн авсны дараа хохирогч Х.Тайыпхантай утсаар ярьж, бичгээр баталгаа гарган *******ыг ажилд оруулж өгнө, авсан Мөнгөө буцааж өгнө гэх мэтээр хуурсан" гэмт хэрэгт холбогджээ.

4.Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, Б.Гантогтох нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлжээ.

5. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

5.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан ******* ******* овогт *******ын *******ийг цагаатгаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

            5.2. Шүүгдэгч Улаан дарцаг ******* овогт Бямбадоржийн Гантогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

5.3. Шүүгдэгч Б.Гантогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 (дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4'000'000 (дөрвөн сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

5.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гантогтоход оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

 5.5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож солихыг мэдэгдэж,

 5.6  Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Гантогтоход авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,

5.7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч ******* нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд нь хохирол учирсан бол уг хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагаврыг арилгуулахаар цагаатгах тогтоолыг гардаж авснаас хойш 10 (арав) жилийн дотор Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдэж,

5.8 Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай. 9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 (арван дөрөв) хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            6. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

6.1 Шийтгэх тогтоолыг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд "Залилах" гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг гэж тодорхойлсон байдаг.

6.2 Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ******* нь хүргэн болох нь Б.Гантогтохтой хамтран урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар Жанбуланыг төөрөгдөлд оруулж "Ховд аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтэст" ажилд оруулж өгнө гэж хэлэн 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 4,000,000 төгрөг авсан үйл баримт хангалттай тогтоогдож байна. Хохирогч Х.Тайпханы ...Би Гантогтох руу залгаад мөнгө хийлээ шүү найдвартай биз дээ гэхэд манай хадам ээж ******* нь Стандарт, хэмжилзүйн хэлтсийн дарга хийдэг юм найдвартай гэж хэлээд 99027520 гэсэн дугаар өгсөн. Тухайн дугаараар холбогдох ярихад эмэгтэй хүн аваад би Улаанбаатар хотод байна, хагас бүтэн сайн өдрөөс Ховдод очоод нэг өдөр гэхэд тушаалыг нь гаргаж өгнө санаа зовох зүйлгүй гэж хэлсэн.

6.3 Би 2020 оны 08 дугаар сард өөрийн биеэр Ховд аймагт ирж ******* гэх хүнтэй уулзаад та Стандарт, хэмжилзүйн хэлтсийн дарга биш байна, яагаад худлаа хэлээд байгаа юм гэхэд манай нам ялсан 08 дугаар сард нэг албан тушаалд очно тэгэхээр нь охиныг чинь ажилд авна та хуулийн байгууллагад битгий хандаачээ гээд гуйсан." гэх мэдүүлэг, гэрч Э.марзаяагийн "...Би эгч лтанзаяа, хүргэн ах Б.Гантогтох, ээж ******* нарт "мөнгөний боломж байна уу, автомашинаа унагаачихлаа, олоод өгөөч" гэж хэлж байсан. 2020 оны 05 дугаар сард хүргэн ах Б.Гантогтохын данснаас над руу 3,000,000 төгрөг шилжүүлж байсан." гэх мэдүүлэг болон гэм буруугийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу, эрүүгийн хариуцлагын хурлыг 1 үе шаттай явуулах санал гаргасан байдал /шүүх саналыг хүлээн авч 1 үе шаттай хурлыг явуулсан/ зэргээс дүгнэхэд ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан "Залилах" гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцож гэмт хэргийг зохион байгуулсан этгээд гэж үзэхээр байна.

Уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нь *******ийн төрсөн хүү болох Э.марзаяа нь автомашинаа унагааж, мөнгөний хэрэгцээ шаардлага тулгарч эгч лтанзаяа, хүргэн ах Б.Гантогтох, ээж ******* нараас мөнгө олоод өгөөч гэж хэлсний дагуу бусдыг залилж мөнгө олох сэдэлт, санаа зорилгоор *******, Б.Гантогтох нар нь "Залилах" гэмт хэргийг хамтран үйлдсэн байна. Хэдийгээр прокуророос *******ийг уг хэрэгт хамтран оролцсон гэж ялласан хэдий ч хамтран оролцсон байдалд нь хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь *******ийг цагаатгах, улмаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, ял завшуулах хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд *******ийг гэм буруутай үйлдлийг шийдвэрлэх боломжтой байжээ.

6.4  Өөрөөр хэлбэл ******* нь Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргаар ажилладаг, гэрч ажилд оруулж өгнө гэж хэлэн 4,000,000 төгрөгийг хүүтэй нь буцааж өгнө гэх мэтээр хохирогч Х.Тайпханыг удаа дараагийн хуурсан үйлдлүүдийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэхээр байна. нхан шатны шүүхээс шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүхийн шийдвэрт гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхийг эрхийг заахдаа Ховд аймгийн Эрүү Иргэний хэргийн анхан шүүхэд давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай" гэж шүүх харьяаллыг буруу бичигдсэн байгааг дурдах нь зүйтэй байна. Иймд Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/218 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

7.Шүүгдэгч Б.Гантогтох, ******* нарын өмгөөлөгч Б.Ганзориг нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу ашигтай байдлаар шийдвэрлэсэн учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

8. Шүүгдэгч Б.Гантогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Оюутолгой компанид ажилладаг ба ажиллахдаа 14 хоногоор ажилладаг. Одоогоор эхнэр хүүхдээсээ салаагүй, эхнэр хүүхдээ тэжээхийн тулд хол газар явж ажиллаж байгаа. Тийм учраас намайг бодолцож үзэж болохоор байвал намайг бодолцож үзнэ үү. Намайг 4,000,000 төгрөгөөр торгосон. Боломжтой бол торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү. Би маш хол ажилладаг гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           9.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав. 

10. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон байна.

11. Шүүгдэгч Б.Гантогтохын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гэрч *******д “манай хадам ээж ******* Ховд аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтсийн даргаар ажилладаг тул чамайг ажилд оруулж өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нууж улмаар 2020 оны 05 дугаар сарын 01- 2-ны өдөр түүний эцэг ******* 4.000.000 төгрөгийг өөрийн дансандаа шилжүүлэн авсан, шүүгдэгч ******* нь мөнгө шилжүүлэн авсны дараа хохирогч Х.Тайыпхантай утсаар ярьж, бичгээр баталгаа гаргаж өгч  *******ыг ажилд оруулж өгнө, авсан мөнгөө буцааж өгнө гэх мэтээр хууран мэхэлж залилсан  гэмт хэрэгт тус бүр холбогджээ.

12.Прокуророос шүүгдэгч Б.Гантогтох, *******  нарын  үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн,яллах дүгнэлт үйлдэж , хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

13.нхан шатны шүүх шүүгдэгч Б.Гантогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4’000 (дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 (дөрвөн сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч *******ийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр  цагаатгаж,түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

14.Прокурор эсэргүүцэлдээ: “шүүгдэгч *******ийг “залилах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж прокуророос шилжүүлсэн  хэргийн  хүрээнд шийдвэрлэх боломжтой байхад шүүх түүнд холбогдох  хэргийг цагаатгаж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  үндэслэлгүй болсон байна” гэх агуулга бүхий  эсэргүүцлийг   давж заалдах шатны шүүхэд гаргасан байна.

15.Прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлийн дагуу хэргийн үйл баримт болон  хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  судлахад:

15.1 Хохирогч Х.Тайыпханы  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би Б.Гантогтох гэх залуу руу залгаад “мөнгө хийлээ шүү орсон уу? найдвартай биз” гэж асуухад “орсон байна, манай хадам ээж ******* Стандарт хэмжилзүйн хэлтсийн дарга хийдэг юм найдвартай” гэж хэлээд 92027520 гэсэн дугаар өгсөн. Тухайн дугаараар холбогдож ярихад эмэгтэй хүн аваад “би Улаанбаатар хотод байна хагас, бүтэн сайнаас Ховдод очно. Нэг дэх өдөр тушаалыг нь гаргаж өгнө,  санаа зовох зүйл байхгүй гэж хэлсэн.Тэгээд хэд хоногийн дараа залгаад “та ирсэн үү? жилд оруулах юу болсон бэ?” гэж асуухад “ирсэн байна, би өөрөө дуудна” гэж хэлсэн. Дахин хэд хоногийн дараа залгаж асуухад “за ах 05 сар дууслаа 06 дугаар сарын 01-ний өдөр тушаалыг нь гаргаж өгнө” гэж хэлсэн. Би 06  сар гаргаад асуухад сонгууль болчихлоо, сурталчилгаа болоод байна, 07 дугаар сарын 01-ний өдөр гаргаж өгье” гэж хэлсэн. Тэрнээс хойш 08 дугаар сарын 01, 09 дүгээр сарын 01, 10 дугаар сарын 01-ний өдөр гэж дандаа худал хэлсэн. Би 2020 оны 08 дугаар сард өөрийн биеэр Ховд аймагт ирж ******* гэх хүнтэй уулзаад “та Стандарт хэмжилзүйн хэлтсийн дарга биш байна яагаад худлаа хэлээд байгаа юм” гэхэд “манай нам ялсан 08 дугаар сард нэг албан тушаалд очно, тэгэхээр охиныг чинь ажилд авна, та хуулийн байгууллагад битгий хандаач” гээд гуйсан. ... ” гэх мэдүүлэг  /1хх-19-20х/

15.2. Гэрч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр манай оюутан ангийн залуу Б.Гантогтох залгаад “Ховд аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтэст нэг орон тоо байна чи орох юм уу? орвол 4.000.000 төгрөг өгчих манай хадам ээж ******* Стандарт, хэмжилзүйн хэлтсийн дарга хийдэг” гэж хэлсэн. Би маргааш нь “аав ээж хоёртоо манай ангийн хүүхэд нэг ажлын байр байна. 4’000’000 төгрөг өгвөл хадам ээждээ хэлээд оруулж өгье гэж байна” гэж хэлсэн. ав бэр эгч рмангүлд хэлээд бэр эгч Б.Гантогтохын 5862026067 гэсэн данс руу 4.000.000 төгрөг хийсэн гэсэн, гүйлгээний утга дээр миний нэр бичсэн гэж байсан” гэх мэдүүлэг /1хх-9-11х/

            15.3. Гэрч Х.рмангүлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...“...Манай хадам ах Х.Тайыпхан 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр залгаад “чамд мөнгө байна уу? охиныг ажилд оруулах гэсэн юм, 4.000.000 төгрөг түр нэг хүн рүү шилжүүлж байгаач, би чамд удахгүй өгчихнө” гэхээр нь дансаа өгчих гэж асуугаад цаасан дээр бичиж авч байгаад тэр данс руу  нь 4’000’000 төгрөг хийсэн” гэх мэдүүлэг /1хх-111-112х/

15.4 Гэрч Э.марзаяагийн “...2020 оны 05 дугаар сард хүргэн ах Б.Гантогтохын данснаас над руу буюу дүү Э.риунзаяагийн данс руу 3.000.000 төгрөг шилжүүлж байсан.” гэх мэдүүлэг /1хх-104-106х/

             15.5 Гэрч Х.рмангүлийн “Хаан банк дахь 5862029636 данснаас  “2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17:54 минутад 4.000.000 төгрөгийг “Жанбуланаас 95533640” гэх утгаар 5862026067 дугаарын данс руу шилжүүлсэн” дансны хуулга /1хх-24х/

15.6.Шүүгдэгч Б.Гантогтохын Хаан банк дахь 5862026067 дугаарын дансны “2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 09:32 минутад 3036000631 дугаарын данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн” гэх агуулга бүхий дансны хуулга /1хх-38х/

 15.7.Шүүгдэгч Б.Гантогтохын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020  оны 05 дугаар сарын 01-ний өдөр  манай хадам ээж ******* над руу залгаад мөнгөний хэрэг гарчихлаа 3 сая төгрөг шилжүүлчих гэхээр 303600631 гэсэн данс руу шилжүүлсэн....” гэх мэдүүлэг /1хх-84-85х/

15.8.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн үзлэгээр шүүгдэгч Б.Гантогтохын 3.000.000 төгрөг шилжүүлсэн гэх 303600631 дугаарын дансны үндсэн эзэмшигч нь  Энхбат овогтой риунзаяа, хамтран эзэмшигч нь  ******* овогтой *******   болох нь тогтоогдсон байна. 1хх-68х/

 16.Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан дээрх нотлох баримтуудаар  цагаатгасан этгээд ******* нь Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргаар ажилладаггүй атлаа ажилладаг мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нууж, улмаар хохирогч Х.Тайыпханы охин *******ыг “ажил оруулах  тушаалыг  нэг дэх өдөр гаргаж өгнө, манай нам ялсан 08 дугаар сард нэг албан тушаалд очно, тэгэхээр охиныг чинь ажилд авна, та хуулийн байгууллагад битгий хандаач,  4.000.000 төгрөгийг хүүтэй нь буцааж өгнө” гэх мэт идэвхитэй үйлдлээрээ  шүүгдэгч Б.Гантогтохын залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэхэд “санаатай нэгдсэн”  үйл баримт тогтоогдсон байна.

17. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт хамран оролцох хэлбэрийг хуульчилсан ба мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж тус тус хуульд заажээ.

18. Гэтэл шүүх  “******* нь шүүгдэгч Б.Гантогтохын залилах гэмт хэрэг үйлдсэний дараа буюу гэмт хэрэг төгссөний дараа /мөнгийг дансаар шилжүүлсний дараа/ түүнийг хаацайлах, хамгаалах зорилгоор өөрийгөө Ховд аймгийн Стандарт, хэмжилзүйн даргаар ажилладаг, гэрч *******ыг ажилд оруулж өгнө, 4.000.000 төгрөгийг хүүтэй нь буцааж өгнө гэх мэтээр Х.Тайыпханыг хуурсан үйлдлийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэхгүй, түүний  энэхүү үйлдэл нь бусдыг хууран мэхэлсэн, хуульд харш шинжтэй боловч уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон түүний үйлдлийн хооронд шалтгаант холбоо байхгүй” гэсэн агуулгатай дүгнэлт хийж, шүүгдэгч *******ийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

19. Дээр дурдсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

20. нхан шатны шүүхийн шийтгэх  тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2 дахь заалтад хамаарч  байна.

Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1 дэх хэсэгт заасан бөгөөд энэхүү хуулийн заалт хүчин төгөлдөр үйлчилж байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.2 дахь хэсэгт заасан “анхан шатны  шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсэхүл зарим хэсгийг нь хүчингүй болгох” эрх олгогдсоны дагуу шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж  шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

нхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шийдвэрлэсэн тул  шүүгдэгч Б.Гантогтохын давж заалдах журмаар гаргасан гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/218 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Хэргийг прокуророос шүүхэд шилжүүлэх үед шүүгдэгч *******, Б.Гантогтох нарт урд авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                       ДРГЛГЧ, ШҮҮГЧ                                        М.НЯМБЯР  

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯ