| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2018/0010/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/09 |
| Огноо | 2018-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2018/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Т.Алтанбек, хохирогч М.Тилеуберд, орчуулагч Т.Уатхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ители күйк овогт Төхөөшийн Алтанбекд холбогдох, эрүүгийн 1836000000001 дугаартай 178/2017/0010/Э/ индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1986 оны 01 сарын 04-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс казак, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл -5, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, аминдаа гэр нэг, 50-60 толгой малын хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 500000 төгрөг, Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа тоотод оршин суух, ял шийтгэлгүй гэх Ители күйк овогт Төхөөшийн Алтанбек
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Т.Алтанбек нь 2017 оны 09 сарын 18-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэрт өөрийн эхнэр болох иргэн М.Тилеубердийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Алтанбекд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр Ховд аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Алтанбек нь 2017 оны 09 сарын 18-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэрт өөрийн эхнэр болох иргэн М.Тилеубердийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Үүнд: Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Алтанбекийн яллагдагчаар өгсөн...2017 оны 09 сарын эхээр Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэр “Есийн газар” гэх нэртэй газар байх ногооны талбай дээрээ эхнэр М.Тилеубердийн хамт очиж ногоо хураачихаад буцаж гэртээ ирээд цайгаа уучихаад эхнэртээ ус халаагаад өгөөч усанд орох гэсэн юм гэтэл М.Тилеуберд би чиний усыг бэлдэж өгч чадахгүй гэхээр нь би зүүн хацар хэсэгрүү гараараа 2 удаа алгадсан. Тэгтэл эхнэр М.Тилеуберд өөрийн эцэг эхийг дуудсан. Өглөө нь 10 цагийн үед ар гэрийнхэн нь авч явсан. Би үүнээс хойш 3 хоногийн дараа Ховд йамагт ирж эхнэр М.Тилеубердээс уучлалт гуйж гэрлүүгээ авч явсан. Одоо санаж байгаагаар 2017 оны 10 сарын сүүлчээр мөнгөнөөс болж эхнэртэйгээ дахин маргалдаад М.Тилеуберд гэрлүүүгээ яваад 2017 оны 12 сарын сүүлчээр гэртээ эргэж ирсэн...Тухйан үед эхнэр бид 2-оос өөр хүн байгаагүй.. гэх мэдүүлэг /хх-ийн 04-05-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Тилеубердийн хохирогчоор өгсөн...Би нөхөр 3 хүүхдийн хамт Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэрт амьдардаг юм. Манай нөхөр болох Т.Алтанбек нь 2016 оны намраас эхлэн намайг өдөр бүр хэл амаар дарамтлан заримдаа өдөр болгон зодох асуудал удаа дараа үргэлжилсээр ирсэн. Тэрнээс хойш тэвчиж явж байгаад Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Тухайн гэрт манай хадам аав, ээж хамт амьдардаг учраас бид 2-ын дунд болж байгаа асуудлыг байнгын харж байдаг. Т.Алтанбекийн хамаатан садан төрлийн хүмүүс нь мэддэг. Өөр манай хамаатны ямар нэгэн хүн мэдэхгүй. Би хамааатан садандаа хэлж байгаагүй. .. Намайг гар утас бариулахгүй дундын өмч хөрөнгө захиран зарцуулах эрхэд халддаг... 2017 оны 09 сард нэг зодож байсан. Тухайн үеийн зодуулсан шинж тэмдгийг Ховд аймагт эмнэлэгт үзүүлсэн бичиг баримт байгаа. Зоддог байсан тэр болгоныг тоочиж хэлж чадахгүй байна. Т.Алтанбек зодож байх үед хадам аав, ээж ирээд салгаж байсан үе байгаа. Хадам аав, ээж бүгд мэднэ... 2017 оны 09 сарын 18-ны өдөр “Есийн газар” гэх нэртэй газар байх ногооны талбай дээрээ нөхөр Т.Алтанбекийн хамт очиж ногоо хураачихаад буцаж гэртээ ирсэн. Тэгтэл Т.Алтанбек бид 2 мөнгөнөөс болж хоорондоо маргалдаад Т.Алтанбек миний зүүн хацар хэсэг рүү гараараа 2 удаа алгадаад үснээс зулгаасан. Тэгээд би өөрийн эцэг эхийг дуудаад Ховд аймагт ирж Шинэбаяр эмчийн эмнэлэгт үзүүлж биед учирсан гэмтлээ бичүүлж авсан. Тухайн үед цохиулсаны дараа миний толгой их өвдөж байсан, мөн үс унасан. Тухайн үед Т.Алтанбек согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Надад одоо ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг/ хх-ийн 18, 31-32-рт/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 сарын 12-ны өдрийн 607 дугаартай ...
М.Тилеубердийн биед гэмтэл учирсан байна.
- М.Тилеубердийн биед тухайн цаг хугацаанд тархины зүүн тал бөмбөлөгийн зулайн дэлбэнд 1.6х1.0 см-т агууламж тархи доргилт гэмтлүүд тогтоогдлоо.
- М.Тилеубердийн биед учирсан гэмтлүүд нь цохигдох мөргөлдөх унах үед хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
- М.Тилеубердийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- М.Тилеубердийн биед учирсан гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй... гэх дүгнэлт / хх-ийн 34-рт/
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хх-ийн 42-46-рт/
Эд зүйл үнэлсэн тухай тайлангаар БНХАУ-д үйлдвэрэлсэн 21 инчийн зурагт 70000 төгрөг...” гэх баримт /хх-ийн 48-рт/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар Ители күйк овогт Төхөөшийн Алтанбек нь урьд ял шийтгэгдээгүй...гэх баримт /хх-ийн 52-рт/
Шүүхийн хэлэцүүлэгт шүүгдэгч Т.Алтанбек мэдүүлэхдээ: Эхлээд ус халааж өгөхөөс болж маргалдсан. Нүүрний баруун тал руу нь 2 удаа цохисон. Гараараа цохисон. Эхнэр явахгүй байсан учир бага хүүхдээ авч явсан. Тусдаа амьдарч болно. Хөгшин аав ээжээ асарч байна. Бид хоёр 13 жил амьдарч байна... гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэцүүлэгт хохирогч / Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багт оршин суух, ам бүл 7, хадам эцэг, эх, нэхэр, 3 хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг, Жантекей ботахара овогт Мянгадын Тилеуберд/ мэдүүлэхдээ: 2017 оны 9 сарын 17-ны өдөр үснээс минь зулгаагаад зодсон. Би нэг плажтай бас нэг хувцас авсан юм. Тэрний мөнгө өгөхгүй гээд намайг зодсон гэв. Т.Алтанбек алдаагаа засна гэж хэлбэл амьдарч болох байх ... гэх мэдүүлэг зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Алтанбек нь 2017 оны 09 сарын 18-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэрт өөрийн эхнэр болох иргэн М.Тилеубердийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Т.Алтанбекийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Т.Алтанбек нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэргийн 52 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдсон болно.
Шүүгдэгч Т.Алтанбек нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон 450 цагийн торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, хохирогчтой эвлэрсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Алтанбекээр 450000 төгрөгний торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.
Эрүүгийн 1836000000001 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ители күйк овогт Төхөөшийн Алтанбекийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрэлсэн 21 инчийн зурагт битүүмжилсэн прокурорын 2018 оны 01 сарын 08-ны өдрийн 5/04 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ители күйк овогт Төхөөшийн Алтанбекийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ители күйк овогт Төхөөшийн Алтанбекийг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ители күйк овогт Төхөөшийн Алтанбекээр 450000 төгрөгний торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.
4.Эрүүгийн 1836000000001 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Ители күйк овогт Төхөөшийн Алтанбекийн эзэмшлийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрэлсэн 21 инчийн зурагт битүүмжилсэн прокурорын 2018 оны 01 сарын 08-ны өдрийн 5/04 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээсүгэй.
6.Шүүгдэгч эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрэлсэн 21 инчийн зурагт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдолоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА