Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 13

 

 

                                     

 

    2023          03           14                                      2023/ДШМ/13

 

 

 

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Алтанцэцэг /цахимаар/, нарийн бичгийн дарга С.Аззаяа нарыг оролцуулан,

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/01 дугаар шийтгэх  тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Бат-Эрдэнийн давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 44 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт гийн Бат-Эрдэнэ. *******

            2. Шүүгдэгч гийн Бат-Эрдэнэ нь ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг “Цоохор нуур” гэх газарт 2022 оны 09 дүгээр сарын 28-ныөдөр gold monster-1000 маркийн металл эрэгч багажаар хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

3. ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газраас: Т.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүх:

4.1 Шүүгдэгч ******* овогт гийн Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Т.Бат-Эрдэнийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

4.3  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Т. Бат-Эрдэнэд тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг 7.3 дугаар зүйлийн 4, 9 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгаж,

4.5 Шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4.6 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 4-д зааснаар Gold master загварын металл эрэгч багаж 1 ширхэг, хар өнгийн алтны жин хэмжигч багаж 1 ширхэг, хар өнгийн чихэвч 1 ширхэг, томруулагч шил 1 ширхэг, духны алаг гэрэл 2 ширхэг, модон иштэй жоотуу 1 ширхэг, модон иштэй хүрз 1 ширхэг, ногоон өнгийн резинэн бээлий 1 хос, 8 хос 16 ширхэг баттерей, цагаан өнгийн чулуу 1 ширхэг, хөх өнгийн жижиг чулуу 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

4.7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүргүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж,

4.8 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Gold master загварын металл эрэгч багажийг ямар үндэслэлээр устгахаар заасан нь ойлгомжгүй байх тул уг багажийг хууль ёсны эзэмшигч *******д буцааж олгож, шийтгэх тогтоолын 6 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч Т.Бат-Эрдэнийг ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүх хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд үнэн зөв бодитойгоор шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Шүүгдэгч нь мөрдөн байцаах болон шүүхийн шатанд тус металл эрэгч багажийг өөрийн эзэмшлийнх гэж мэдүүлэг өгсөн. Хэргийг мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад металл эрэгч багаж нь өөр хүний эзэмшилд байдаг талаар тогтоогдоогүй. Иймээс тус багажийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар устгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймээс шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

7. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

8. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” байна.

9. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

10. Шүүгдэгч ******* нь ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг “Цоохор нуур” гэх газарт 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр gold monster-1000 маркийн металл эрэгч багажаар хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Б.Мөнх-Эрдэнэ, Д.Эрдэнэцогт нарын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Т.Бат-Эрдэнийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

11. Анхан шатны шүүх шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл айгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны ба үндэслэл бүхий болсон байна.

 

12. Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,  7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

            13. Шүүгдэгч ******* нь “хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлаар маргаагүй бөгөөд харин gold monster-1000 маркийн металл эрэгч багажийг шүүх устгахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх агуулгатай давж заалдсан гомдол гаргажээ.

            13.1 Шүүгдэгч ******* нь  мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан gold monster-1000 маркийн металл эрэгч багаж болон хүрз жоотуу бусад дагалдах хэрэгсэл бүгд миний өөрийн эзэмшлийнх гэдэг талаараа тогтвортой мэдүүлэг өгсөн байна. Иймээс түүний гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан зэвсэг хэрэгсэл буюу gold monster-1000 маркийн металл эрэгч багаж болон хүрз жоотуу бусад дагалдах хэрэгслийг устгахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

            13.2 Харин шүүгдэгч Т.Бат-Эрдэнийн давж заалдах гомдолдоо хавсаргаж ирүүлсэн иргэн П.Бат-Эрдэнийн тодорхойлолтыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            14. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Т.Бат-Эрдэнийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1.******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Бат-Эдавж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР