Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2024/06259

 

2024 12 10

184/ШШ2024/06259

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17040/, Чингисийн өргөн чөлөө, **************тоот хаягт байрлах, **************ХХК /РД:**************-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, **************дугаар гудамж, **************тоот хаягт оршин суух, **************овогт **************гийн **************/РД:**************/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 9,166,221.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

              ...Хариуцагч Ч.**************нь автомашин худалдан авах зорилгоор №ЗГ1009210063 дугаартай зээлийн гэрээг 2022 оны 2 сарын 25-ны өдөр байгуулан нийт 8,100,000 төгрөгийн зээл авсан. 2024 оны 2 сарын 25-ны өдөр гэрээ дуусгавар болсон. Зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй байгаа тул 9,166,221.11 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            2. Хариуцагч Ч.**************хариу тайлбартаа:

            ...Атлас маркийн автамашин 13,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хөл хорионд ороод төлбөрөө төлж чадахгүйд хүрч байсан. Хөл хорио тавигдаад ажил төрлөө явуулж эхэлж байтал 2024 оны 2 дугаар сард **************ББСБ автомашиныг надаас хурааж авсан. Машинаа өгснөөр хохирлыг барагдуулна гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт - Улсын тэмдэгтийн хураамж 161,610 төгрөг төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, баталгаа гаргах тухай бичиг, зээлийн хүсэлтийн тухай мэдээлэл, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, фидуцийн гэрээ, Зээлийн хорооны хурлын шийдвэр, зээл төлөх тухай хүсэлт, нотариатын үйлчилгээний хөлс төлсөн баримт, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, барьцаалагдсан автомашины гэрэл зураг.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч **************ХХК-иас хариуцагч **************холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 9,166,221 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Шүүх нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 753.1-д Шүүгч энэ хуулийн 751 дүгээр зүйлд заасан шаардлага хангагдсан бөгөөд энэ хуулийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гаргана гэж заасны дагуу хүлээн авч иргэний хэрэг үүсгэн нэхэмжлэлийг хувийг хариуцагчид гардуулах, хэргийн оролцогчийн эрх үүргийг тайлбарлан өгөх ажиллагааг хийсэн, хариуцагчаас хариу тайлбарыг бичгээр ирүүлсэн байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 75 дугаар зүйлийн 752.2-т зааснаар зохигч шүүх хуралдаанаас өмнө өөрийн шаардлага, татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Нэхэмжлэгч талаас шаардлагаа нотолно гэх баримтуудыг хэрэгт хавсаргасан, хариуцагч талаас татгалзсан тайлбарыг ирүүлсэн байх бөгөөд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх хүртэл нотлох баримт гаргаж өгөх цуглуулах эрх, үүргийг шүүхээс хязгаарлаагүй болно.

 

4. Улмаар 2024 оны 12 сарын 10-ны өдрийн 11 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч мэдсэн хэдий ч шүүхэд ирээгүй тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж шүүхээс дүгнэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, хуулийн 116.3-т Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 752.1-д Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ, 100 дугаар зүйлийн 100.3-т ...шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасны дагуу хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

5. Хэрэгт авагдсан бичмэл баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч талын тайлбаруудаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд мөн хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6-д заасны дагуу үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд фидуци буюу эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг сонгож харилцан тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасны дагуу хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлж бичгээр байгуулан гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба энэ талаар талууд маргаагүй.

 

6. Харин нэхэмжлэгч талаас ...барьцаааны зүйл болох автомашиныг 2024 оны 2 сард хураан авсан, уг машины чанар шаардлага хангахгүй, үнэлгээ доогуур болсон тул тухайн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй, гэрээнд мөн заасан тул зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа гэж, хариуцагч талаас ...зээлийг төлбөрийг автомашинаараа төлж барагдуулна, машиныг ББСБ хураан авсан гэж тус тус тайлбарлан маргадаг.

 

Дээрх тайлбараа автомашины гэрэл зургаар нотолно гэх хэдий ч зээл авах үед чанар байдлын хувьд ямар байсан, хурааж авах үед ямар болж элэгдэж хорогдсон, үнэлгээ багассан нь тодорхойгүй тул нэхэмжлэгч талын тайлбар баримтаар нотлогдооүй бөгөөд хариуцагчийн эзэмшилд байсан автомашиныг нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлд хураан авсан үйл баримт нотлогдож байна.

 

7. 2021 оны 2 сарын 25-ний өдрийн зээлийн гэрээнд ...зээлийн хэмжээ 8,100,000 төгрөг, зээлийн хугацаа 36 сар, гэрээний салшгүй хэсэг бол фидуцийн гэрээ, барьцааны зүйл нь хөдлөх эд хөрөнгө байгаа тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэг болон барьцааны гэрээний 6.2-т заасны дагуу үл маргах журмаар шилжүүлэн авч захиран зарцуулна, фидуцийн гэрээний 6.4-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж, мөн өдрийн фидуцийн гэрээнд ...Зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор үүрэг гүйцэтгэгч нь гэрээний 2.1-т заасан хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусан хүртэл үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн тохиолдолд эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, биелүүлээгүй тохиолдолд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино, үүрэг гүйцэтгүүлэгч нь өмчлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж хөрөнгийг биет байдлаар шилжүүлэн авч худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийг хангуулна гэж тус тус заажээ.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 235.4-т Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заасан байна.

 

8. Дээрх гэрээ болон хуулийн зүйл, заалт зохицуулалтаас үзэхэд зээлдэгч буюу хариуцагч үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар **************дугаартай Ниссан Атлас маркийн автомашиныг барьцаалж зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх нөхцлийг талууд хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан, фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг нэхэмжлэгч хураан авснаар тухайн гэрээ дуусгавар болно, мөн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх аргыг тодорхойлсон гэрээ дуусгавар болсон тул хариуцагчийн гүйцэтгэх зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн, нэхэмжлэгч дуусгавар болсон зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй гэж шүүхээс дүгнэлээ.

 

9. Иймээс шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзээд хариуцагч **************9,166,211.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч **************ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 161,610 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч **************холбогдуулан гаргасан нэхэмжлэгч **************ХХК-ийн 9,166,211.11 төгрөг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 161,610 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 759.3-т заасныг баримтлан шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 7511.1-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Э.АМИН-ЭРДЭНЭ