| 2024 12 10 | 184/ШШ2024/06260 | | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *** дугаар хороо, ** дугаар хороолол, Нарны зам гудамж, ***** дугаар байр, **** тоот хаягт оршин суух, **** овогт *****ийн ************** /РД:**************/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ************** дугаар хороо, Орчлон хороолол *** дугаар байр**************тоот хаягт оршин суух, **************гийн ************** /РД:**************/-д холбогдох, Гэм хорын хохиролд 12,642,072 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.**************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: 1. Нэхэмжлэгч Х.************** шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Авто ослын улмаас учирсан хохирол 10,295,000 төгрөг, үүнээс даган гарсан үр дагаврын хохирол болох зогсоол, ачилтын төлбөр, машин худалдан авах зорилгоор авсан зээлийн хүү, худалдаж авсан машины тээврийн хэрэгслийн, жолоочийн хариуцлагын даатгалын үнэ 2,347,072 төгрөг, нийт 12,642,072 төгрөгийг хариуцагч Л.**************гаас нэхэмжилж байна гэжээ. 2. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт - Улсын тэмдэгтийн хураамж 217,224 төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, авто тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа, зам тээврийн ослын акт, бүдүүвч зураг, Хас үнэлгээ ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан, Хаан банк шилжүүлгийн баримтууд, авто тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Нэт капитал мобайл ХХК-ийн албан бичиг, Хаан банк ХК-ийн баримт, зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ, тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт, Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтсийн зам тээврийн ослын тодорхойлолт. ҮНДЭСЛЭХ нь: 1. Нэхэмжлэгч Х.**************өөс хариуцагч Л.**************д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 12,642,072 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасны дагуу хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 2. Шүүх нэхэмжлэгч Х.**************ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 753.1-д Шүүгч энэ хуулийн 751 дүгээр зүйлд заасан шаардлага хангагдсан бөгөөд энэ хуулийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гаргана гэж заасны дагуу хүлээн авч иргэний хэрэг үүсгэн нэхэмжлэлийг хувийг хариуцагчид гардуулах, хэргийн оролцогчийн эрх үүргийг тайлбарлан өгөх ажиллагааг хийсэн байна. 3. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-д Энэ хуулийн 754 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ гэж заасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлд дурдсан Сонгинохайрхан дүүрэг, ************** дугаар хороо, ******* хороолол **** дугаар байр**************тоот хаягаар мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг илгээснийг хариуцагч 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гардан авсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 75 дугаар зүйлийн 752.2-т зааснаар зохигч шүүх хуралдаанаас өмнө өөрийн шаардлага, татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба хариуцагч Л.************** хуульд заасан хугацаанд хариу тайлбар болон нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаагүй байна Улмаар 2024 оны 12 сарын 10-ны өдрийн 14 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг мэдсэн хэдий ч шүүхэд ирээгүй тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж шүүхээс дүгнэсэн. Түүний эрхээ эдлэх, үүргээ хэрэгжүүлэх боломж, нөхцлийг шүүхээс хязгаарлаагүй болно. 4. Хариуцагч Л.**************г оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхээр тогтсон тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, хуулийн 116.3-т Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 752.1-д Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ, 100 дугаар зүйлийн 100.3-т ...шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасны дагуу хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв. 5. Хэрэгт авагдсан бичмэл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн ...Зам тээврийн осол гаргаж гэм хор учруулсан, хохирлоо гаргуулна гэх агуулга бүхий шаардлага, түүний үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар нь Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтсийн ...Замын хөдөлгөөний дүрмийн 15.8 Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэх заалтыг зөрчсөн болно гэх Зам тээврийн осол тогтоосон акт, хэмжилт хийсэн бүдүүвч зураг, ...Л.************** Замын хөдөлгөөний дүрмийн 15.8 Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэх заалтыг зөрчсөн тул даатгалд тодорхойлолт үйлдэв гэх Зам тээврийн ослын тодорхойлолт, ********* ХХК-ийн ...Х.**************ийн **************маркийн автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ 15,295,000 төгрөг гэх автомашины техникийн үнэлгээний тайлан, 2024 оны 6 сарын 06-ны өдрийн 50,000, 250,000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны баримт зэргээр нотлогдож байна. Тодруулбал, дээрх зөрчлийн улмаас нэхэмжлэгч Х.**************ийн эзэмшлийн **************маркийн **************дугаартай автомашинд учирсан эвдрэл, гэмтлийн үнэлгээг 15,295,000 төгрөг гэж тогтоосон бөгөөд нэхэмжлэгч ...даатгалаас 5,000,000 төгрөг төлөгдсөн тул үлдэх 10,295,000 төгрөгийг, мөн зогсоолын төлбөр, ачилтын төлбөр 300,000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэх тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан үнэн зөв тайлбар гаргах, тайлбар нь бодит үнэнд нийцсэн байх шаардлагыг хангаж байна гэж үзэв. Хариуцагч талаас энэхүү шаардлагыг эс зөвшөөрсөн, үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримтыг, тайлбарыг ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцож мэтгэлцээгүй тул нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг нотлох баримтад үндэслэн хангах нь зүйтэй. 6. Харин нэхэмжлэлээс ...Машин осолд орсон тул өөр машин худалдаж авсан. Уг машиныг авахад Нэт капитал мобайл ХХК-иас авсан зээлийн хүү 1,017,618.49 төгрөг, зээлийг хааж цалингийн зээл авсан, түүний хүү 485,073.9 төгрөг, тээврийн хэрэгслийн даатгал 384,000 төгрөг, жолоочийн хариуцлагын даатгал 2 удаа хийгдсэн төлбөр 160,380 төгрөг буюу нийт 2,047,072 төгрөг гаргуулах шаардлагын хувьд хариуцагчийн гэм буруутай үйлдэл буюу зам тээврийн ослын улмаас учирсан зайлшгүй хохиролд тооцох нь үндэслэлгүй бөгөөд шүүхэд гаргасан нотлох баримтууд нь ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө ... гэсэн шаардлагад нийцээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов. 7. Нэхэмжлэгч Х.**************өд учирсан гэх эдгээр эд хөрөнгийн хохирол нь Л.**************гийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай шалтгаант холбоотой, хариуцагчийн үйлдлээс учирсан гэм хорын хохирол байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1 Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэсэн зүйл, заалтын дагуу хариуцагч Л.************** нь нэхэмжлэгч Х.**************ийн эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй. 8. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзээд хариуцагч Л.**************гаас 10,595,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.**************өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,047,072 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 184,470 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.**************гаас 10,595,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.**************өд олгож, үлдэх 2,047,072 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.**************гаас улсын тэмдэгтийн хураамжид 184,470 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.**************өд олгож, нэхэмжлэгчээс төлсөн 217,224 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 759.3-т заасныг баримтлан шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 7511.1-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ | |