| Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, **************хороо, **************хороолол, Амгалан хотхон **************байр ************** тоотод оршин суух, Уулын буяныхан овогт **************ийн ************** /РД:**************/-ын нэхэмжлэлтэй, Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, **************хороо, **************дүгээр гудамж **************тоотод оршин суух, **************овогт ************** ************** /РД:**************/-д холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Ж.************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Б.************** нь бид хоёр нэг ангийн найзууд байсан. 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр найзад нь мөнгө хэрэгтэй болоод байна гэж хэлээд 5026114424 миний данснаас 5025815919 данс руу найздаа итгэж шилжүүлсэн байдаг. Тухайн үед ээжийн хашааны бичиг баримтыг авчих гэж байхад итгэсэндээ аваагүй миний буруу улмаар дараа байнга ярьдаг мессеж бичдэг. Өгнө, өгнөө удахгүй найз нь гээд явсаар одоо бүр дугаараа авахаа больсон. Мөнгө нэхэхдээ нөхөр харвалаа би ходоодны шарх сорвитой боллоо гэж удаа дараа мессеж бичдэг. Иймд Б.**************гаас 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ. Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... Ж.**************гийн нэхэмжлэлтэй Б.**************д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Сумъяабазар хариуцагч Б.************** нар харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс 2,500,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үлдэх төлбөр болох 2,500,000 төгрөгийг хариуцагч дараах байдлаар төлнө. Үүнд 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 316,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 316,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 316,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 316,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 316,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 320,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Ж.************** нь хариуцагч Б.**************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаас 2,500,000 төгрөгийг татгалзаж, хариуцагч үлдэх 2,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 200,000 төгрөг буюу 600,000 төгрөгийг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 316,000 төгрөгөөр буюу 1,580,000 төгрөгийг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 320,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ. Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна. Иймд Ж.**************гийн нэхэмжлэлтэй Б.**************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар Ж.**************гийн нэхэмжлэлтэй, Б.**************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас 2,500,000 төгрөгийг татгалзаж, хариуцагч үлдэх 2,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 28-ны өдөр 200,000 төгрөг, 03 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 04 дүгээр сарын 30-ны өдөр 316,000 төгрөг, 05 дугаар сарын 30-ны өдөр 316,000 төгрөг, 06 дугаар сарын 30-ны өдөр 316,000 төгрөг, 07 дугаар сарын 30-ны өдөр 316,000 төгрөг, 08 дугаар сарын 30-ны өдөр 316,000 төгрөг, 09 дүгээр сарын 30-ны өдөр 320,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.**************гаас 27,475 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 27,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.**************д олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай. ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ | |