| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2024/08162/И |
| Дугаар | 184/ШШ2024/06263 |
| Огноо | 2024-12-10 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 184/ШШ2024/06263
| 2024 12 12 |
184/ШШ2024/06263 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *** дугаар хороо*** дүгээр хороолол, ********ХХК-ийн байр хаягт байрлах, ************** ХХК /РД:*****************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ****дугаар хороо, *********** дугаар гудамж, **** тоот хаягт оршин суух, *************** овогт ***********ийн ****** /РД:**************/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр хороолол *** дугаар байр 20 тоот хаягт оршин суух **************/РД:**************/ нарт холбогдох,
Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 10,115,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
************** ХХК иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Манай компанийн эзэмшлийн ************** улсын дугаартай цагаан өнгийн Бекап маркийн тээврийн хэрэгслийг 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум Цагаанхад суурьшлийн бүсэд жолооч Гантайван барьж явахад 8760УБС улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Ланд крузер-200 маркийн машиныг барьж явсан ************** нь зам тээврийн осол гаргаж манай эзэмшлийн тээврийн хэрэгслийг мөргөсөн. Зам тээврийн осол гаргаснаа хүлээн зөвшөөрч өөрийн гараар манай компаний тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулах талаар бичиг хийж өгч цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй гэж тохирсон бөгөөд тухайн осол гарах үед ************** нь **************тай хамт явсан. Мөн ********* врийн хэрэгсэлд учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулах талаар хүсэлт гаргаж өгсөн бөгөөд дээрх этгээдүүд нь өнөөдрийг болтол компанид учирсан хохирлыг барагдуулаагүй байх тул аргагүйн эрхэнд шүүхэд нэхэмжпэл гаргаж байна.
Тус ослын улмаас манай компаний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд урд гүфер хагарсан, баруун урд их гэрэл никельтэйгээ хамт хагарсан, баруун урд карлон хагарсан, каподны хөмсөг хагарсан, урд нүүрний сетки хагарсан, баруун урд под карлон хагарсан, баруун урд хаалга, баруун урд багана гулзайсан зэрэг эвдрэл үүсэж Арвижих эстимейт үнэлгээний газрын үнэлгээгээр 7,575,000 төгрөг, үнэлгээний зардалд нэхэмжпэхээр 540,000 төгрөг, гэрээт өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг зэрэг нийт 10,115,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон болно.
Иймд "**************" ХХК-ийн тээврийн хэрэгсэлд учруулсан хохирол болох 10,115,000 төгрөгийн хохирлыг гаргуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд:
...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч **************т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон 1,615,000 төгрөг гаргуулах шаардлагаас тус тус татгалзаж, хариуцагч ************** нь үлдэх 8,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************** ХХК нь хариуцагч **************, ************** нарт холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 10,115,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч **************т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, 1,615,000 төгрөг гаргуулах шаардлагаас тус тус татгалзаж, хариуцагч ************** нь үлдэх 8,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сар бүр 2,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 24/16 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд ************** ХХК-ийн нэхэмжлэлтэй **************, ************** нарт холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 10,115,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ************** ХХК-ийн нэхэмжлэлтэй, **************, ************** нарт холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 10,115,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч **************т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, 1,615,000 төгрөг гаргуулах шаардлагаас тус тус татгалзаж, хариуцагч ************** нь үлдэх 8,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 03 дугаар сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176,790 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч **************ас 88,395 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 88,395 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************** ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ