Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2024/06264

 

2024 12 10

 

 

 

 

 

 

                                             

184/ШШ2024/06264

 

 

                                                                               

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, **************хороо, ************давхар, ************** хаягт байрлах, ************** ХК /РД:**************/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, **********, Баянхошуу ******* тоотод оршин суух, ************ийн ************** /РД:**************/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,901,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ************** ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000063481 тоот Цахим зээлийн гэрээ-ний үндсэн зээлийн үүрэгт 410,495 төгрөг, хүүгийн төлөбөрт 220,305 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 630,800 төгрөг буюу 1,889,000 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг нийт 1,901,000 төгрөгийг Д.**************ээс гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Д.************** тайлбартаа: ... Миний бие **************наас нэхэмжилж буй 1,901,000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ************** ХК нь хариуцагч Д.**************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,901,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2024 оны 11 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн нэхэмжлэлийн хувийг хариуцагч Д.**************д 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гардуулсан байдаг.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг ба хариуцагч Д.************** нь нэхэмжлэлийг гардан аваад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.

 

Иймд ************** ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.**************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,901,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75**************зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ************** ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.**************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,901,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.************** нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,367 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.**************ээс 22,683.5 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 22,683.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************** ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                     Э.АМИН-ЭРДЭНЭ