Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2024/06265

 

2024 12 10

 

 

 

 

 

 

                                             

184/ШШ2024/06265

 

 

                                                                               

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, **дүгээр хороо, ***** гудамж, Бодь цамхаг барилга, ** давхар, ***** тоот хаягт байрлах, "**************" ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, **** дугаар хороо, *** хэсэг, Агар ***** тоот хаягт бүртгэлтэй боловч, Баянгол дүүрэг, ** дүгээр хороо, ***** тоот хаягт түр оршин суух, ********* овогт ***********ын ************** /РД:************/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 4,272,413.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч "**************" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

**************" ХХК нь 2023 оны 08 дугаар сарын 28 -ны өдөр 43037238 тоот Санхүүгийн түрээсийн гэрээгээр хариуцагч Батбаатар овогтой ************** 3,629,415 төгрөгийг, сарын 3,2 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, cap бүрийн 23-ны эргэн төлөлт хийгдэж байхаар, /IPhone 14 pro rap утас /хэрэглээний зориулалтаар санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нь санхүүгийн түрээсийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, огт төлөлт хийгдээгүй байна.Түрээслэгч нь түрээсийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийн дагуу огт төлөлт төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь түрээсийн гэрээний 7.2, 7.3, дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү түрээслэгчийн ноцтой зөрчил нь санхүүгийн түрээсийн тухай хуулийн 10.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 8.4-т заасны дагуу түрээслүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Ингээд 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар түрээслэгч Б.************** үндсэн зээлийн үлдэгдэл 3,296,787.88 төгрөг, Үндсэн хүү 923,014.07 төгрөг, Алданги 42,611.52 төгрөг, Нийт лизингийн төлбөр 4,262,413.47 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нотираитын зардал 10,000 төгрөг, Тиймээс дээрх төлбөр болох нийт 4,272,413.47 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. . гэжээ.

 

            Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... ************** ХХК-ийн нэхэмжилсэн 4,272,413.47 төгрөг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 сарын 13-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 772,413.47 төгрөг төлбөрийг барагдуулж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ************** ХХК нь хариуцагч Б.**************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,272,413.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 750,000 төгрөгөөр, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 772,413.47 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 24/1092 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

 

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

 

Иймд ************** ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.**************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,272,413.47 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ************** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.**************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,272,413.47 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 сарын 13-ны өдөр 500,000 төгрөг, мөн оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 750,000 төгрөг, 02 дугаар сарын 25-ны өдөр 750,000 төгрөг, 03 дугаар сарын 25-ны өдөр 750,000 төгрөг, 04 дүгээр сарын 25-ны өдөр 750,000 төгрөг, 05 дугаар сарын 25-ны өдөр 772,413.47 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,309 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.**************ээс 41,654.5 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 41,654.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************** ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                     Э.АМИН-ЭРДЭНЭ