| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Түмэнжаргал |
| Хэргийн индекс | 185/2017/0206/Э |
| Дугаар | 66 |
| Огноо | 2018-01-11 |
| Зүйл хэсэг | 22.4.3., |
| Улсын яллагч | Т.Оргил-Очир |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,
улсын яллагч Т.Оргил-Очир,
шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн /ҮД:2190/,
шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг /ҮД:1298/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Нийслэлийн
прокурорын газраас:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1965 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн дарга ажилтай /одоогоор албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн/, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамжны 3б байр 5 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэгдэж байгаагүй, Тэгш овогт Н.Б,
Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн мэргэжилтэн ажилтай /одоогоор албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн/, ам бүл 5, эхнэр, 2-9 насны 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 55 дугаар байрны 85 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэгдэж байгаагүй, Жинст овогт Э.Э нарт /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201525010414 дугаартай 185/2017/0206/Э индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Б Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн даргын албан тушаалын байдлаа ашиглан Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Амгалан дулааны цахилгаан станц барих газрыг чөлөөлөх ажлыг гүйцэтгэж байхдаа Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15 дугаар гудамжны 1 тоотод оршин суух Ганпүрэвийн Түмэнжаргалтай 2014 сны 12 дугаар сарын 11-ний өдөр “Иргэдийн өмчийн газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах тухай” гэрээг байгуулан, гэрээний А тал буюу Н.Б нь газраа бүрэн чөлөөлсөн тул 100 хувь олгоно” гэсэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Г.Түмэнжаргалыг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр газраа чөлөөлөөгүй байхад ашиг сонирхлынх нь дагуу 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр түүнийг газраа бүрэн чөлөөлсөн гэх “Чөлөөлсөн газрыг хүлээлцсэн акт”-ыг үйлдэж, өөрийн албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүй, Г.Түмэнжаргалыг хээл хахууль өгөхийг тулган шаардах буюу хясан боогдуулах замаар Г.Түмэнжаргалын өмчлөлийн газар болон түүн дээр байрлах объектын нөхөн олговрын 550 сая төгрөгөөс 2015 оны 01 дүгээр сард Сүхбаатар дүүргийн нутагт түүнээс 30 сая төгрөгийг буюу их хэмжээний мөнгийг хээл хахуульд авсан гэмт хэрэг,
Шүүгдэгч Э.Э Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн мэргэжилтний албан тушаалын байдлаа ашиглан Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Амгалан дулааны цахилгаан станц барих газрыг чөлөөлөх ажлыг гүйцэтгэж байхдаа Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15 дугаар гудамжны 01 тоотод оршин суух Ганпүрэвийн Түмэнжаргалтай 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Иргэдийн өмчийн газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах тухай” гэрээг байгуулсан гэрээний А тал болох Н.Быг “газраа бүрэн чөлөөлсөн тул 100 хувь олгоно” гэсэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйг мэдсээр байж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Г.Түмэнжаргалыг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр газраа чөлөөлөөгүй байхад нь ашиг сонирхлынх нь дагуу 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр түүнийг газраа бүрэн чөлөөлсөн гэх “Чөлөөлсөн газрыг хүлээлцсэн акт”-ыг үйлдэж, өөрийн албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүй, Г.Түмэнжаргалыг хээл хахууль өгөхийг удаа дараа тулган шаардаж буюу хясан боогдуулах замаар Г.Түмэнжаргалын өмчлөлийн газар болон түүн дээр байрлах объектын нөхөн олговрын 550 сая төгрөгөөс 2014 оны 12 дугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Г.Түмэнжаргалаас 30 сая төгрөгийг буюу их хэмжээний мөнгийг хээл хахуульд авсан гэмт хэрэг тус тус үйлдэцгээсэн нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Бын: Хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй.Гэм буруугаа хүлээж байгаа гэж мэдүүлсэн мэдүүлэг
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Энхтулгын: Гэм буруугаа хүлээн гэмшиж байна.Хэргийн талаар шүүхэд мэдүүлэх зүйлгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг
хавтаст хэргээс улсын яллагч:
Мөрдөн байцаалтад гэрч Т.Батбилэгийн: ...2013 онд юм би яг тодорхой хугацааг нь санахгүй байна, …би Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн дарга Баяртай уулзаад “манай нэг найзын хашаа, үл хөдлөх хөрөнгө байгаа юм, танайд материалаа өгөөд олон сар болж байгаа юм гэнэ, шийдвэрлэж өгөхгүй байна” гээд л хэлэхэд Баяр дарга хөрөнгө мөнгө байхгүй дараа жилээс л шийдэх байх гэж хэлсэн. ...2014 оны 11 дүгээр сарын 20-д гарсан байхад Түмэнжаргал над руу яриад Баяр даргатай би тохирчихлоо гэж хэлж байсан, тэгсэн Баяр дарга ч над руу утасдаад танай найзын асуудал болохоор болсон шүү гэж хэлж байсан. …2014 оны 12 сар гарсан байхад …Түмэнжаргал над руу утасдаад Баяр дарга байнга утасдаад байх юм, тодорхой хэмжээний юм өгөхгүй бол болохгүй байна, яах уу гээд хэлэхээр нь би “би яаж мэдэх вэ дээ, та нарын хоорондох асуудлыг” гэж хэлсэн. Тэгээд 2015 оны 1 дүгээр сар гарсан байхад Түмэнжаргалтай утсаар ярихад Баяр даргад нэхээд байсан мөнгийг нь өгчихлөө гээд хэлж байсан. ...Энхтулгад уг нь мөнгийг нь өгсөн юм, тэгсэн Баяр дарга дахин дахин утасдаад нэхээд байнаа л гэсэн юм ярьсан. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /3хх-174/,
Мөрдөн байцаалтад гэрч С.Ариунжаргалын: ...Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Ус-15 1-1 тоотод оршин суух иргэн Г.Түмэнжаргал гэж айлын үнэлгээ 2014 оны 11 дүгээр сард манай хэлтэст ирсэн. …үнэлгээг мэргэжилтэн Болормаа хийсэн байна. Миний хувьд ахлах мэргэжилтэн учир хийсэн үнэлгээнд оролцож гарын үсэг зурсан. Энэ айлын хувьд тухайн газартаа 16 өрөө бүхий нийтийн байртай, 2 ширхэг амины орон сууцтай, 3 машины гражтай зэрэг хөрөнгөтэй. Өртгийн хандлагаар нөхөн сэргээх зардал тооцоод 252,677,113 төгрөгийн үнэлгээг хийж өгсөн байгаа. …гэж мэдүүлсэн мэдүүлэг /2хх-3-4/,
Мөрдөн байцаалтад гэрч Н.Болормаагийн: ...Иргэн Г.Түмэнжаргалын хөрөнгийн үнэлгээг харахад 2014 оны 11 дүгээр сард манай хэлтэст материал нь ирээд мөн сарынхаа 26-ны өдөр бид үнэлгээг хийж өгсөн байна. ...ахлах мэргэжилтэн Ариунжаргал бид зардлын арга хэрэглэн үнэлгээг хийж 252.677.113 төгрөг гэж үнэлжээ. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /2хх-7/,
Мөрдөн байцаалтад гэрч Х.Энхтунгалагийн: ...Нийслэлийн засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/1038 дугаартай захирамжаар тогтоогдож ирсэн иргэн Ганпүрэвын Түмэнжаргалд 550 сая төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Г.Түмэнжаргалын Хаан банкин дахь дансанд шилжүүлэн олгосон байна. … гэж мэдүүлсэн мэдүүлэг /5хх-141-143/,
Мөрдөн байцаалтад гэрч Р.Отгончимэгийн: ...сүүлдээ 550 сая төгрөгөөр тохирсон гээд нөхөр Түмэнжаргал надад хэлж байсан,...Түмэнжаргалын дансанд мөнгө орсноос хойш Энхтулга гэж хүн байнга залгаж мөнгө нэхэж байсан. Манай нөхөр Түмэнжаргал Энхтулга, Баяр хоёр мөнгө нэхээд залгаад байна, ёстой дарамттай юм аа гэж надад хэлж байсан… гэж мэдүүлсэн мэдүүлэг /Зхх-177/,
Мөрдөн байцаалтад яллагдагчаар Түмэнжаргалын: ... 2015 он гараад удаагүй байхад Баяр дарга над руу залгасан, тэрээр ирээд уулзаадах гэсэн. Маргааш нь …Баяртай уулзахад тэр …чи надад мөнгө өг гэсэн. ...намайг баталгаат дансны дугаар авчир гэж Энхтулга хэлэхээр нь би Хаан банкны дансны дугаар өгсөн, тэгээд хэсэг хугацааны дараа Энхтулга дансанд чинь мөнгө орчихсон шүү гэж хэлээд мөнгө нэхээд эхэлсэн. ...Ер нь бол тэр хоёр хоёулаа мөнгийг чинь царцаана, гацаана, буцааж татуулна гэх зэргээр дарамталж байгаад надаас тус бүр 30 сая төгрөгийг авсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /3хх-205-206/,
АТГ-т гарсан өргөдөл /1хх-4/, Хаан банкны дансны хуулга /1хх-5/, Голомт банкны дансны хуулга /1хх-6/, үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-98/, Төлбөрийн хүсэлт №1252 /1хх-99/, Хаан банкны тодорхойлолт /1хх100/, БЗД-н 13 дугаар хороо Амгалан дулааны станцын хос шугамын трассын газрыг чөлөөлөх ажлын гүйцэтгэл /1хх-101-102/, Иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ /1хх-103-104/, протокол /1хх-105/, чөлөөлсөн газрыг хүлээлцсэн акт /1хх-106/, 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн НӨХГ-н даргын тушаал хуулбар /2хх-111/, НӨХГ-н мэдэгдэл №11 /2хх-115/, Капитрон банкны албан тоот /1хх-141/, Тээвэр хөгжлийн банкны албан тоот /2хх-142/, Төрийн банкны албан тоот, дансны хуулга /2хх-144-145/, Улаанбаатар хотын банкны албан тоот, дансны хуулга /2хх-146-160/, Ариг банкны албан тоот /2хх-161/, Худалдаа хөгжлийн банкны албан тоот, дансны хуулга /2хх-163/, Хаан банкны албан тоот /2хх-164/, Капитал банкны албан тоот, дансны хуулга /2хх-165-166/, Голомт банкны албан тоот, дансны хуулга /2хх-167-182/, Хаан банкны албан тоот, дансны хуулга /2хх-184-190/, Төрийн банкны мөнгөн шилжүүлэг /2хх-198-200/, 2013 оны НӨХГ-н газар чөлөөлөх хэлтсийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө /2хх-216-222/, 2014 онд хэрэгжих нийт төсөл арга хэмжээ /2хх-223-226/, менежерийн дүнгийн гэрээ /2хх-227-237/, 2014 оны Газрын газар чөлөөлөх хэлтсийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө /2хх-238-250/, НӨХГ-н ажилд томилох тухай тушаал /3хх-1-2/, НӨХГ-н төрийн захиргааны албан хаагчдын албан тушаалын ангилал /3хх-3-4/, НӨХГ-н даргын тушаал /3хх-5-7/, Нийслэлийн хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /3хх-202/, Улсын бүртгэлийн гэрчилгээ /3хх-203/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг шинжилснээр тогтоогдон нотлогдов.
Өмгөөлөгч нар шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээж, прокурорын саналыг хүлээн зөвшөөрч байгаа тул хавтаст хэргээс хэргийн талаар нотлох баримт судлах шаардлагагүй гэдгээ илэрхийлж, шүүгдэгч Э.Э, Н.Б нарын ял шийтгэгдэж байгаагүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-192, 194/-ыг шинжилсэн болно.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 05 дугаар тогтоолоор яллагдагч Н.Б, яллагдагч Э.Э нарт /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллагдагч Н.Баяр, яллагдагч Э.Энхтулга нар гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан гэсэн үндэслэлээр прокурор 2018 оны 01 дүгээр сарын 05-ны 01, 02 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан дагуу эрүүгийн 201525010414 дугаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 06 тоот яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.
Шүүгдэгч Н.Б албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хариуд нь шууд хахууль өгөхийг шаардаж, 30.000.000 төгрөгний хахууль авсан гэмт хэрэг, шүүгдэгч Э.Э албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, гүйцэтгэх ёсгүй хийж, хариуд нь шууд хахууль өгөхийг шаардаж 30.000.000 төгрөгний хахууль авсан гэмт хэрэг тус тус үйлдэцгээсэн нь хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар нотлогдож, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байх тул гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3-т …нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж …гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-д …Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна гэж тус тус хуульчилжээ. Иймд Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч албан тушаалтай ахлах комиссар Б.Бат-Олзвойн 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр үйлдсэн албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Б, шүүгдэгч Э.Э нарын нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч албан тушаалтай ахлах комиссар Б.Бат-Олзвойн үйлдсэн яллагдагч Н.Б эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах 143056/0081 нэгж талбарын дугаар бүхийн 700 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газар, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Эрхүүгийн гудамж 3б-5 тоотод байрлах 3 өрөө 191.400.000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг, яллагдагч Э.Ээзэмшлийн 1.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг шүүгээ, 650.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг хувцасны шүүгээ, 2.975.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ком гал тогооны тавилга, 850.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг ор, 2.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг буйдан зэрэг нийт 7.975.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлсийг тус тус битүүмжилсэн 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу Авлигатай тэмцэх газрын “Төрийн банк” дахь 900033401 дугаар дансанд байршуулсан 60.000.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3-д заасан дагуу улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Б 210 хоног, шүүгдэгч Э.Э 160 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.