Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 16

 

 

 

 2023          03           14                                      2023/ДШМ/16

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Батцоож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Баярбат түүний өмгөөлөгч Г.Батзаяа, шүүгдэгч *******, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/223 ******* шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2236002550243 *******тай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Мон Улсын иргэн, 1963 оны 02 ******* сарын 01-ний өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Манхан сумын спортын ордонд сантехникч ажилтай, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Ховд аймгийн Манхан сумын суух хаягтай, ******* ******* ******* ******* *******, ******* *******: *******;.

2. Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 ******* сарын 15-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 21-04 ХОҮ улсын *******тай "Ниссан Террано" маркийн тээврийн хэрэгслийг өөрийн Хашаандаа зогсоож байрлуулахдаа Мон Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.6 ******* зүйлд "жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь өөр бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө" гэх заалтыг зөрчиж тээврийн хэрэгслийг онгорхой, түлхүүрийг кондукторт зоолттой, гар тоормос татаагүй үлдээсний улмаас 3 настай түлхүүр мушгиснаас уг тээврийн хэрэгсэл хөдөлж улмаар 1 настай г дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

3.Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т " суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх" үүрэг хүлээлгэх албадлын арга хэмжээ авч,

4.4 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалах хугацаагаар хадгалахыг шүүгчийн туслах Х.Мөнхзаяад даалгаж,

4.5 Шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцож,

 4.6 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч ******* мэдэгдэж,

4.7 Шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял болон тэнсэн хугацаанд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 ******* нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгаж,

4.8 Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Баярбат түүний өмгөөлөгч Г.Батзаяа нар давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            5.1 Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүгдэгчийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.3, 22.6 ******* зүйлд заасан жолооч, өмчлөгч гэж үзэж, Замын хөдөлгөөний дүрмийн 14.6 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас  хүний амь нас хохирсон гэж гэм буруутайд тооцсон.

Өөрөөр хэлбэл машины түлхүүрээ зоолттой үлдээж орхисон үйлдэл болон хүний амь нас хохирсон хор уршиг хоёр нь хоорондоо шууд  бус шалтгаант холбоотой эсэх дээр маргаж тайлбараа гаргасан боловч энэ талаар ойлгомжтойгоор шийдвэртээ  тайлбарлаагүй.

 5.2 Учир нь Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр хэсгийн 1,2 дахь хэсэгт гэмт хэргийн талаарх ойлтыг тайлбарлахдаа шүүгдэгчийн машины араагаа салгалгүй түлхүүрээ зоолттой орхиж явсан үйлдэл болон хүүхдийн амь нас хохирсон хор уршиг 2-ын хооронд  шууд шалтгаант холбоотой байсан  эсэх  дээр  огт дүгнэлт хийгдээгүй. Хохирогчийн амь нас хохирсон үйлдэл нь тухайн машинд өөр гуравдагч этгээд орж ирж түлхүүр эргүүлж автомашиныг хөдөлгөсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байгаа бөгөөд шүүгдэгчийн  үйлдэл нь  амь нас хохирсон үйлдэлтэй  шууд  бус шалтгаант холбоотой гэж үзэхээр  байна.

            Иймд давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд хянан үзэж шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү гэв.

6. Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэм буруугаа 100 хувь хүлээж байгаа гэв.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хууль зөв хэрэглэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Мон Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.6 ******* зүйлд зааснаар жолооч тээврийн хэрэгслийг зогсоохдоо тухайн тээврийн хэрэгслийг өөрөөс нь өөр хүн хөдөлгөх боломжгүй нөхцөл байдалд үлдээх ёстой. Өөрөөр хэлбэл гурван настай хүүхэд тухайн тээврийн хэрэгсэлд нэвтрэх боломжгүй буюу хөдөлгүүрийн хэсэг рүү нэвтрэх боломжгүй байдлаар тээврийн хэрэгслийг зогсоох ёстой байсан. Машин нь онгорхой, түлхүүр нь түлхээтэй, араатай үлдээсний улмаас тэр хүүхэд тээврийн хэрэгсэлд нэвтрээд түлхүүрийг хөдөлгөөд тээврийн хэрэгсэл хөдлөөд хүүхэд дайрагдаж нас барсан. Мон Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ жолооч ******* биелүүлээгүйн улмаас тээврийн хэрэгслийг хөдөлгөж, хүн нас барсан. Анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

8. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Баярбатын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

9. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 ******* зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

10.Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах бэхжүүлэх үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

11.Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 ******* сарын 15-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 21-04 ХОҮ улсын *******тай “Ниссан Террано” маркийн тээврийн хэрэгслийг өөрийн хашаандаа зогсоож байрлуулахдаа Мон Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.6 ******* зүйлд “жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь өөр бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө” гэх заалтыг зөрчиж тээврийн хэрэгслийг онгорхой, түлхүүрийг кондукторт зоолттой, гар тоормос татаагүй үлдээсний улмаас 3 настай түлхүүр мушгиснаас уг тээврийн хэрэгсэл хөдөлж улмаар 1 настай г дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

12.Прокуророос *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн 27.10 ******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

13.Шүүгдэгч *******т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “түүний үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон” гэж дүгнээд  *******ыг Эрүүгийн хуулийн 27.10 ******* зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар тэнссэн байна.

14.Анхан шатны шүүхийн “шүүгдэгч *******ын үйлдсэн хэргийн үйл баримт тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон” гэх дүгнэлт нь үндэслэлтэй байх бөгөөд түүний үйлдсэн хэрэг нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            15.Анхан шатны шүүх “шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.2.-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар тэнссэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийг шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохирсон байна”давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

            16.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Баярбат нь “... шүүгдэгчийн үйлдэл нь хохирогчийн амь нас хохирсон үйлдэлтэй шууд бус шалтгаант холбоотой гэж үзэхээр байгаа тул шүүгдэгчийг цагаатгаж өгнө.”гэх агуулга бүхий  гомдлыг давж заалдах журмаар  гаргажээ.

17. Замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө.”заасан байна.

18. Гэтэл шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгслээ өөрийн хашаан дотор  байрлуулахдаа тээврийн хэрэгслийг онгорхой орхиж, араатай үлдээж, түлхүүрийг кондукторт зоолттой үлдээсний улмаас 3 настай  хүүхэд машин дотор  нь орж тоглож байгаад түлхүүр түлхэж машин хөдөлгөж 1 настай хүүхдийн амь насыг хохироосон байна.

19. Хэдийгээр машины түлхүүрийг 3 настай хүүхэд түлхэж, машин асаж хөдлөн 1 настай хүүхдийн амь насыг хохироосон үйл баримт болсон боловч энэ нь шүүгдэгч *******ын Мон Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасан “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө”  гэх дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй “эс үйлдэхүй”-тэй шууд шалтгаант холбоотой байна.

20. Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь өөрийн тээврийн хэрэгслийг онгорхой, түлхүүрийг кондукторт зоолттой үлдээсэн тохиолдолд бусад хүн хөдөлгөж, эрсдэл бий болох боломжтойг урьдчилан тооцоолох ёстой байжээ. Иймд түүнийг замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй өөрийн эс үйлдэхүйдээ хайхрамжгүй хандсан буюу болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзнэ.

 

21 Иймд дээр дурдсан үндэслэлээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/223 ******* шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Баярбатын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

                      

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.НЯМБАЯР  

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА