Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2024/05027

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 28 182/ШШ2024/05027

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, шүүгч Ж.Байгалмаа, О.Аззаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.М нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: ТБ ХК холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хохиролд 70,016,445 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Э,

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Б, С.Б, Б.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

Иргэдийн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигчийн гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.******* нь 2024.07.11-ний өдөр нас барсан бөгөөд түүний эрх залгамжлагчаар нэхэмжлэгч, охин *******г 2024.10.07-ны өдрийн шүүгчийн захирамжаар тогтоосон байгаа. Талийгаач Д.*******, түүний охин ******* нар нь 2009.02.01-ний өдөр ******* ******* ХК-д тоот хугацаатай хадгаламжийн данс нээлгэсэн. Энэхүү хадгаламжийн дансанд тогтмол орлого хийж, мөнгөө хугацаатай хадгалуулж байсан ба ******* ******* ХК-тай 2015.02.25-ны өдөр хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээг шинэчлэн байгуулах үед дансны үлдэгдэл нь 40,008,553 төгрөг байсан. Энэ талаар хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээний 2.8-д дурдсан байдаг. Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээний 4.2.4-д Банк хуульд зааснаас бусад тохиолдолд зөвхөн данс эзэмшигчийн зөвшөөрөл буюу даалгавраар зарлагын гүйлгээ хийх, мөнгөн хөрөнгийг захиран зарцуулахад ******* хяналт тавих, хөндлөнгөөс оролцох, саад хийхгүй байх үүрэгтэй гэж заасан. Гэтэл ******* гэрээнд заасан үүргээ зөрчиж, данс эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр олон удаагийн зарлагын гүйлгээ хийж нэхэмжлэгчийг хохироосон. Тухайлбал, тоот хадгаламжийн дансны үлдэгдэл 2016.03.01-ний өдрийн байдлаар хуримтлагдсан хүү орж нийт 49,379,005 төгрөг болсон байсан. Нэхэмжлэгч 2016.03.01-ний өдрөөс 2019.02.10-ны өдрийг хүртэл тоот дансандаа нийт 45,142,000 төгрөгийн орлого хийсэн. Банкны хүүний орлого 7,151,450 төгрөг нэмж орсон. Энэ хугацаанд нэхэмжлэгч гурван удаа нийт 8,000,000 төгрөгийн зарлага гаргасан. Үүнээс тооцож үзвэл, 2016.03.01-ний өдрөөс 2019.02.10-ны өдрийг хүртэл тооцож үзэхэд 49,379,005 төг + 45,142,000 төг + 7,151,450 төг = 101,672,456 төгрөгийн үлдэгдэл байх ёстой. Үүнээс бид 8,000,000 төгрөгийн зарлагаа хасвал 93,672,456 төгрөг үлдэх ёстой. Гэтэл 2019.02.10-ны өдөр дансны үлдэгдэл 8,654,625 төгрөг болсон байна.

Өөрөөр хэлбэл Банк хадгаламжийн данснаас нэхэмжлэгчид мэдэгдэлгүй ийнхүү маш их хэмжээний мөнгө суутгасан байна. Энэ талаар *******наас тодруулахад хадгаламж барьцаалсан зээлийн төлбөрт суутгасан гэж тайлбарласан. Нэхэмжлэгчийн хадгаламж барьцаалсан зээлүүд 103700022559 тоот харилцах дансанд бүртгэлтэй байдаг. Энэ дансны дэлгэрэнгүй хуулгаас харахад 2015.06.26-ны өдөр 26,074,000 төгрөг, 2015.07.02-ны өдөр 3,100,000 төгрөг, 2015.10.20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2015.12.18-ны өдрийн 2,500,000 төгрөг, 2016.02.19-ний өдөр 3,000,000 төгрөг, 2016.05.09-ний өдөр 1,000,000 төгрөг, 2016.06.15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2016.05.09-ний өдөр 25,820,000 төгрөг, 2016.10.28-ны өдөр 2,160,000 төгрөг, 2016.09.01-ний өдөр 4,400,000 төгрөг, 2017.06.27-ны өдөр 1,200,000 төгрөг, 2017.03.16-ны өдөр 7,500,000 төгрөг, 2017.05.04-ний өдөр 1,400,000 төгрөг, 2016.03.02-ны өдөр 20,000,000 төгрөгийн зээлийг авсан харагдаж байна. Энэ нь нийт 70,016,445 төгрөг болсон байна.

Харин нэхэмжлэгчийн хувьд эдгээр зээлүүдийг огт аваагүй, хадгаламжийн данснаас суутган төлүүлэх зөвшөөрөл өгөөгүй юм. Талийгаач Д.******* гуай амьд сэрүүн байхдаа шүүх хуралдаанд оролцож, тайлбар өгч байсан бөгөөд *******ны теллер ******* түүний итгэлийг олж, түүнээс хувийн журмаар удаа дараа мөнгө зээлж, зээлийн төлбөрөө төлөхгүй хохироодог байсан, ажлын бус цагаар дуудаж хоосон баримтууд дээр нөхөж гарын үсэг зуруулдаг байсан гэж хэлдэг. Түүнчлэн *******ны ажилтан ******* шүүх хуралдаанд гэрчээр оролцож мэдүүлэг өгөхдөө Д.******* гуайн хадгаламжийн дэвтрийг өөрт нь өгөхгүй, *******инд хадгалдаг байсан талаар мэдүүлдэг. Д.Лавдаа гуай теллерт итгэж дэвтрээ хадгалуулсан байсан бөгөөд дансны үлдэгдлээ хянах, харах боломжгүй байсан талаар мөн хэлдэг. Д.******* гуай *******ны ажилтан *******ын эдгээр хууль бус үйл ажиллагааны талаар шалгуулахаар Цагдаагийн байгууллагад хандаж байсан бөгөөд шалгалтын үр дүнд *******ын гэм буруутай эсэхийг үндэслэл бүхий дүгнэж чадаагүй. Харин *******ны удирдлагаас *******д сахилгын арга хэмжээ авсан байдаг юм.

Эдгээрээс үзэхэд *******ны ажилтны хууль бус үйл ажиллагааны улмаас *******инд итгэсэн хадгаламж эзэмшигчийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн, улмаар ******* Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 455 дугаар зүйлийн 455.2, Хадгаламжийн гэрээний 4.2.6-д зааснаар ******* хадгалуулсан мөнгийг хадгалуулагчийн хүссэн үед хүүгийн хамт буцаан өгч, хүүг төлөх үүрэгтэй, ******* өөрийн буруутай үйлдлийн улмаас данс эзэмшигчдэд учруулсан хохирлыг нотлогдсон хэмжээгээр хариуцан нөхөн төлөх үүрэгтэй байна. Гэтэл ******* уг үүргэ зөрчсөн, ажилтан болох теллер *******ын хууль бус үйлдэл, үйл ажиллагааны улмаас хадгаламж эзэмшигч болох нэхэмжлэгчид хохирол учруулсан гэж үзэж байгаа тул ******* энэхүү хариуцлагаа Иргэний хуулийн 497.1, 498.2-т зааснаар хариуцан төлөх учиртай. Иймд хариуцагч ******* ******* ХК-иас 70,016,445 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.*******, ******* болон ******* ******* ХК-ийн хооронд 2015.02.25-ны өдөр мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулагдсан. Энэ гэрээний 2 дахь хэсэгт данс хамтран эзэмшигчтэй бол энэхүү данснаас зарлагын гүйлгээ хийх, данс хаах, гэрээ цуцлах тохиолдолд шинээр байгуулах гэрээнд хамтран эзэмшигчийг төлөөлж гарын үсэг зурах, дансны хуулга тодорхойлолт авах, хадгаламж барьцаалсан зээл авах, хадгаламж барьцаалсан онлайн зээл авах эрхтэй гэж заасан. Д.******* нь *******инд өөрийн биеэр ирж хадгаламж барьцаалсан онлайн зээлийн гэрээ байгуулж уг зээлээ хугацаанд төлөөгүй учир гэрээнд талуудын тохиролцсоноор хадгаламжаас нь ******* суутгаж авсан. Зээлдэгчийн данснаас зээлийн хүү тооцож, нэмэгдүүлсэн хүүг Д.******* нь тус *******ны хадгаламжийн дансанд үл маргах журмаар бэлэн бусаар төлүүлнэ гэж заасан. Энэ зохицуулалт нь Банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй. Банк талуудын тохиролцсоны дагуу барьцаат зээлийн гэрээнд зааснаар зээлийг нь төлүүлсэн. Үүнд манай байгууллагын ажилтан *******ын ямар нэгэн буруутай үйлдэл байхгүй.

Учир нь дүүргийн Прокурорын газраас Д.*******гийн гаргасан дугаартай хадгаламжийн данснаас 2015.06.26-ны өдөр 26,074,000 төгрөг, 2016.03.01-ний өдөр 21,420,534 төгрөг, 2016.08.25-ны өдөр 27,500,351 төгрөгийг хувьдаа завшсан гэх гомдлыг хүлээн авч шалгаад Прокурорын 2021.05.25-ны өдрийн 702 дугаар тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хаахаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгч тус тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаагүй байна. Нэхэмжлэгч нь 2019.12.11-ний өдөр *******анд гаргасан хүсэлтдээ 2015.05.27-ны өдөр 25 сая, 2015.06.26-ны өдөр 26 сая, 2015.10.26-ны өдөр 6,5 сая, 2015.11.16-ны өдөр 1 сая, 2015.12.03-ны өдөр 3 сая, 2015.12.18-ны өдөр 2,5 сая, 2016.02.19-ний өдөр 3 сая, 2016.03.02-ны өдөр 20 сая, 2016.03.22-ны өдөр 6 сая, 2016.04.27-ны өдөр 9 сая төгрөгийн зээлийн материал болон тухайн үед бүрдүүлж өгсөн материалыг шалгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг Дотоод хяналт, шалгалтын газраас шалгаж, *******ны 2020.01.14-ний өдрийн 14/352 дугаар албан бичгээр гомдлыг барагдуулах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн. Хариуцагч Д.******* нь 2020.08.18-ны өдөр уг асуудлаар Монгол *******анд гаргасан өргөдлийг Монгол*******ны 2020.09.15-ны өдрийн Б-18/802 дугаар албан бичгээр *******наас зээл аваагүйг нотлох боломжгүй байна гэх хариуг өгсөн.

Нэхэмжлэгч нь маргаж буй 14 хадгаламж барьцаалсан зээлийн гэрээний эхний 6 зээлийг бичгээр гэрээ байгуулсан авсан бөгөөд үлдэх 8 зээлийг онлайнаар хүсэлт илгээж авсан болох нь хэрэгт авагдсан 2015.06.26, 2015.07.02, 2015.10.20, 2015.12.18, 2016.02.19, 2016.03.02-ны өдрийн барьцаат зээлийн гэрээнүүд, Д.*******гийн 103700022559 дугаар дансны хуулгууд, тоот хадгаламжийн дансны хуулга, зээлийн дансны хуулга, мемориалын баримт болон зарлагын баримт зэргээр тогтоогддог. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар өөрсдийн хүсэл зоригийн дагуу хадгаламж барьцаалсан зээлийг авсан, зээлээ төлөөгүйн улмаас хадгаламжаас суутган авсан байх ба, үүнд манай байгууллага болон ажилтан *******ын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй, энэ талаарх бичгийн баримтгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

  4.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар,

Нэгдүгээр хавтаст хэрэгт: Нэхэмжлэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2015.02.25-ны өдрийн Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ, Депозит дансны хуулга, мемориалын баримтууд, Хадгаламж барьцаалсан зээлийн өргөдөл, ******* ******* ХК, Монгол*******наас Д.*******д хүргүүлсэн албан бичиг гэсэн баримтуудыг,

Хоёрдугаар хавтаст хэрэгт: Д.*******гийн нас барсны гэрчилгээ гэсэн баримтуудыг,

 

5.Хариуцагч талаас нотлох баримтаар,

Нэгдүгээр хавтаст хэрэгт: Д.*******гийн Хадгаламж барьцаалсан зээлийн дансны хуулгууд, Хадгаламж барьцаалсан зээлийн гүйлгээний баримтууд, 2021.05.25-ны өдрийн Прокурорын тогтоол, ******* ******* ХК-ийн Дотоод хяналт шалгалтын газрын Илтгэх хуудас, Д.*******гийн Гялс *******ны эрх нээлгэх тухай харилцагчийн анкет болон хүсэлтийн маягт гэсэн баримтуудыг,

Хоёрдугаар хавтаст хэрэгт:  2015.06.26, 2015.07.02, 2015.10.20, 2015.12.18, 2016.02.19, 2016.03.02-ны өдрийн барьцаат зээлийн гэрээнүүд, зээлийн өргөдөл, мемориалын баримтууд, зээлийн тооцоолол, дансны хуулгууд, онлайн зээлийн дансны харилцагчийн хуулгууд, 2017.03.06, 2018.03.12, 2020.10.21, 2022.04.08-ны өдрийн хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ, дансны үйлчилгээ авах хүсэлт, ******* *******ны үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл, Интернэт *******ны 88671154 дугаарын утсанд илгээсэн лог буюу жагсаалт, 2024.11.14-ний өдрийн 01/5798 тоот албан бичиг, 2015 оны Зээлийн үйл ажиллагааны журам, 2024 оны мэдээллийн аюулгүй байдлын үйл ажиллгааны цогц журам, 2015.02.03-ны өдрийн *******ын хөдөлмөрийн гэрээнд нэмэлт оруулах тухай гэрээ, гүйцэтгэх захирлын 2018.11.20-ны өдрийн Б/1945 тоот *******ын ажлаас чөлөөлж, томилох тухай тушаал, 2018.11.21-ний өдрийн *******ын хөдөлмөрийн гэрээ, гүйцэтгэх захирлын 2015.02.02-ны өдрийн Б/166 тоот шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, 2019 оны Дотоод хяналт, шалгалтын газрын илтгэх хуудас, гүйцэтгэх захирлын 2019.06.07-ны өдрийн Б/875 тоот *******д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудас гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.

 

6.Зохигчийн гаргасан хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд,

Нэгдүгээр хавтаст хэрэгт: Шүүхийн шинжилгээний үндсэний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд,

Хоёрдугаар хавтаст хэрэгт: Мэдээлэл аюулгүй байдлын газрын шинжээчийн дүгнэлт, Юнтител ХХК-иас шаардсан баримтууд, ******* ******* ХК-аас шаардсан баримтууд, Интернэт *******ны 88671154 дугаарын утсанд илгээсэн лог буюу жагсаалтад үзлэг хийсэн тэмдэглэл гэсэн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ХК-д холбогдуулж хохиролд 70,016,445 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдоос гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

 

Нэхэмжлэгч Д.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024.07.11-ний өдөр нас барсан болох нь түүний нас барсны гэрчилгээгээр тогтоогдсон ба, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан тул шүүх 2024.10.07-ны өдрийн 16925 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч *******гийн гаргасан хүсэлтийг хангаж, түүний эрх залгамжлагчаар охин болох нэхэмжлэгч *******г тогтоосон болно.

 

2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нэхэмжлэгч нар нь 2015 оны 06 сараас 2017 оны 06 сарын хооронд өөрсдийн эзэмшлийн тоот хадгаламжийн дансыг барьцаалж хариуцагчаас ямар нэгэн зээлийг огт авч байгаагүй, харин хариуцагч нь нэхэмжлэгч нарын зөвшөөрөлгүй хадгаламжийн данснаас нийт 14 удаагийн гүйлгээгээр 70,016,445 төгрөгийг зээл, хүүд суутгасан авсан нь үндэслэлгүй, тухайн үед хадгаламжийн дэвтэр нь *******анд байсан гэдгийг теллерээр ажиллаж байсан ******* мэдүүлдэг, үүний улмаас нэхэмжлэгч нар дансны үлдэгдлээ хянах, харах боломжгүй байсан. Талийгаач Д.******* гуай *******ны ажилтан *******тай нэлээд ойр харилцаатай болсон учраас ******* нь Д.******* гуайгаас мөнгө зээлдэг, орой үдшийн цагаар ирж багц баримт дээр гарын үсэг зуруулж авсан гэдэг, *******ын эдгээр хууль бус үйл ажиллагааны талаар шалгуулахаар нэхэмжлэгч нар нь Цагдаагийн байгууллагад хандсан боловч шалгалтын үр дүнд *******ын гэм буруутай эсэхийг үндэслэл бүхий дүгнэж чадаагүй. Харин *******ны удирдлагаас *******д сахилгын арга хэмжээ авсан байдаг ба, *******ны албан тушаалтнууд албан үүргээ урвуулан ашиглаж, дотоод мэдээллээ ашиглан мөнгийг авсан гэж үзэхээр байна. Онлайн *******ийг Д.******* гуай огт ашиглаж мэдэхгүй, түүнчлэн ******* ******* ХК-ийн төхөөрөмжөөс хандаж зээл гаргасан байгаа нь тогтоогддог, тиймээс *******ны ажилтны хууль бус үйл ажиллагааны улмаас *******инд итгэсэн хадгаламж эзэмшигчид учирсан хохирлыг ******* хариуцан төлөх үүрэгтэй тул шаардах эрхтэй... гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг нэхэмжлэгч, талийгаач Д.******* гуай 14 удаагийн хадгаламж барьцаалсан зээлийг өөрөө авсан нь зээлийн гэрээ, бусад баримтаар тогтоогдож байгаа, тэрээр онлайн зээл авах хүсэлтийг гаргаж, хадгаламж барьцаалсан онлайн зээлийг авч байсан нь тогтоогдсон, авсан зээлээ төлөөгүй учраас хадгаламжийн гэрээ, барьцаат зээлийн гэрээнд зааснаар хадгаламжийн данснаас үл маргах журмаар зээлийг суутгасан байна, манай байгууллагын ажилтан *******ын хувьд Д.******* гуайгаас мөнгө зээлсэн, түүнийгээ төлөөгүй үйлдэлтэй холбоотойгоор Цагдаагийн байгууллагаар шалгуулсан, энэ үйлдэлд манай байгууллага түүнд сахилгын шийтгэл ногдуулсан, түүнээс биш ямар нэгэн бусдыг залилсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдоогүй, улмаар нэхэмжлэгч нар нь манай байгууллагад болон Монгол *******инд хүсэлт гаргаж, асуудлаа шалгуулсан бөгөөд өөрөө зээл авсан гэдэг нь тогтоогдсон, *******ны зүгээс хохирлыг барагдуулах боломжгүй гэдэг хариуг өгсөн, тиймээс манай байгууллага болон ажилтны хууль бус үйлдэл, эс үйлдэхгүйг тогтоосон ямар нэгэн бичгийн баримт байхгүй, үүний улмаас хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч нар өөрсдөө хүсээд хадгаламжаа барьцаалж, зээл авсан, авсан зээлээ төлөөгүй учраас ******* хадгаламжаас зээлийг суутган төлүүлсэн, иймд нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

3.Нэхэмжлэгч Д.*******, ******* нар нь 2015.02.25-ны өдөр хариуцагч ******* ******* ХК-ийн төвтэй хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулсан байх ба, энэхүү гэрээгээр нэхэмжлэгч нар нь 40,008,553 төгрөгийг, жилийн 15,60%-ийн хүүтэй, хугацаа цуцалсан тохиолдолд 3,6%-ийн хүүтэй, 2016.03.01-ний өдрийг хүртэл 370 хоногийн хугацаатай хадгалуулж, тоот хадгаламжийн дансыг эзэмших, талийгаач Д.******* нь дансны үндсэн эзэмшигч, нэхэмжлэгч ******* нь дансны хамтран эзэмшигч байхаар,

хариуцагч ******* ******* ХК нь 40,008,553 төгрөгийг хадгалах, дансны үлдэгдэлд гэрээнд заасны дагуу хүү хуримтлуулан тооцох, хадгалуулсан мөнгийг, хүүгийн хамт буцаан олгох үүргийг тус тус хүлээсэн, энэ гэрээний дагуу нэхэмжлэгч нарт хариуцагчаас хадгаламжийн дэвтэр олгосон талаар зохигчид маргаангүй байгаа нь Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1., 454.3.,-т заасан шаардлагад нийцсэн мөнгөн хадгаламжийн гэрээний харилцааг үүсгэжээ.

 

3.1.Улмаар зохигчид дээрх хадгаламжийн гэрээг 2016.03.01-ний өдөр дансны доод үлдэгдлийг 27,958,471 төгрөг гэж тооцон, жилийн 15,4%-ийн хүүтэй, хугацаа цуцалсан тохиолдолд тооцох хүү 3,6%  байхаар 180 хоногийн хугацаатай буюу 2016.08.27-ны өдөр хүртэл,

2016.08.29-ний өдөр дансны доод үлдэгдлийг 9,666,480 төгрөг гэж тооцон, жилийн 15.4%-ийн хүүтэй, хугацаа цуцалсан тохиолдолд тооцох хүү 3,6% байхаар 180 хоногийн хугацаатай буюу 2017.02.26-ны өдөр хүртэл тус тус сунгасан байна.

 

3.2.Зохигчид харилцан тохиролцсоноор 2017.03.06-ны өдрийн хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээг дахин байгуулсан байх ба, энэхүү гэрээгээр талийгаач Д.******* нь 3,416,304 төгрөгийг, жилийн 15,40%-ийн хүүтэй, хугацаа цуцалсан тохиолдолд 3,60%-ийн хүүтэй, 2017.09.02-ны өдрийг хүртэл 180 хоногийн хугацаатай хадгалуулж, тоот хадгаламжийн дансыг эзэмших, талийгаач Д.******* нь дансны үндсэн эзэмшигч, нэхэмжлэгч ******* нь дансны хамтран эзэмшигч байхаар,

хариуцагч ******* ******* ХК нь 3,416,304 төгрөгийг хадгалах, дансны үлдэгдэлд гэрээнд заасны дагуу хүү хуримтлуулан тооцох, хадгалуулсан мөнгийг, хүүгийн хамт буцаан олгох үүргийг тус тус хүлээсэн байх ба, зохигчид 2018.03.12, 2020.10.21, 2022.04.08-ны өдрүүдэд хугацаатай хадгаламжийн гэрээг дахин байгуулж, мөнгөн хадгаламжийн гэрээний харилцааг үргэлжлүүлсэн байна.

 

4.Харин шүүх зохигчдын маргаантай цаг хугацаанд хамаарах 2015, 2016, 2017 оны хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ болон уг гэрээнүүдээс үүдэлтэй талийгаач Д.*******, нэхэмжлэгч ******* нарт хохирол учирсан эсэх, үүнд хариуцагчийн гэм буруу байгаа эсэхэд дүгнэлт өгөх болно.

 

4.1.Хэрэгт авагдсан ******* ******* ХК-ийн харилцах дансны хуулга, зээлийн дансны хуулга, мемориалын баримт, орлогын мэдүүлэг, кассын орлогын баримт, зарлагын мэдүүлэг, барьцаат зээлийн гэрээ зэрэг баримтуудаас үзвэл, талийгаач Д.******* нь 2015.06.26-ны өдөр хадгаламж барьцаалсан зээлийн өргөдөл гаргаж, 2015.06.26-ны өдрийн барьцаат зээлийн гэрээгээр, Д.******* нь зээлийн үлдэгдлийн хэмжээ 26,074,000 төгрөг байхад 26,074,000 төгрөгийг, жилийн 22,80%-ийн хүүтэй, 2016.03.01-ний өдрийг хүртэл 8 сарын хугацаатай хариуцагч ******* ******* ХК-иас зээлж авах, зээлийг төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү 20%-иар төлөх, мөн 103700022559 тоот харилцах, тоот хадгаламжийн данснаас зээлийг үл маргах журмаар бэлэн бусаар төлүүлэхээр тохиролцож, тоот хадгаламжийн дэвтрийг барьцаалжээ.

 

Энэхүү гэрээний дагуу хариуцагч ******* ******* ХК нь 2015.06.26-ны өдрийн мемориалын баримтаар 103700438843 тоот данснаас талийгаач Д.*******гийн 103700022559 тоот дансанд зээл олгов гэсэн утгаар 26,074,000 төгрөгийн орлого хийсэн байна. Энэ үеийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2015.06.26-ны өдрөөс 2016.03.01-ний өдрийг хүртэлх хугацаанд талийгаач Д.******* нь үндсэн зээлийн төлбөр 26,074,000 төгрөг, хүүгийн төлбөр 4,055,542 төгрөг, нийт 30,129,542 төгрөгийг хариуцагч ******* ******* ХК-нд төлөх үүрэгтэй байна.

 

Улмаар зохигчид 2015.07.02-ны өдөр харилцан тохиролцож, мөн өдрийн гэрээгээр 2015.06.26-ны өдрийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан байх ба, өмнө авсан 26,074,000 төгрөгийн зээлээс хүүд 97,723 төгрөг төлсөн болохыг дурдаж, нэмэлтээр 3,100,000 төгрөг олгож, зээлийн хэмжээг нийт 29,174,000 төгрөг болгон өөрчилжээ.

 

4.2.Талийгаач Д.******* нь 2015.10.20-ны өдрийн барьцаат зээлийн гэрээгээр, зээлийн үлдэгдлийн хэмжээ 14,874,059 төгрөг байхад нэмэлтээр 1,500,000 төгрөгийг, жилийн 22,80%-ийн хүүтэй, 2016.03.01-ний өдрийг хүртэл 4 сарын хугацаатай хариуцагч ******* ******* ХК-иас зээлж авах, зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү 20%-иар төлөх, мөн 103700022559 тоот харилцах, тоот хадгаламжийн данснаас зээлийг үл маргах журмаар бэлэн бусаар төлүүлэхээр тохиролцож, тоот хадгаламжийн дэвтрийг барьцаалсан.

 

4.3.Талийгаач Д.******* нь 2015.12.18-ны өдөр хадгаламж барьцаалсан зээл авах тухай өргөдлийг гаргаж, 2015.12.18-ны өдрийн барьцаат зээлийн гэрээгээр, зээлийн үлдэгдлийн хэмжээ 20,974,059 төгрөг байхад нэмэлтээр 2,500,000 төгрөгийг, жилийн 22,80%-ийн хүүтэй, 2016.03.01-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаатай хариуцагч ******* ******* ХК-иас зээлж авах, зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү 20%-иар төлөх, мөн 103700022559 тоот харилцах, тоот хадгаламжийн данснаас зээлийг үл маргах журмаар бэлэн бусаар төлүүлэхээр тохиролцож, тоот хадгаламжийн дэвтрийг барьцаалсан байна.

 

Энэхүү гэрээний дагуу хариуцагч ******* ******* ХК нь 2015.12.18-ны өдрийн мемориалын баримтаар 103700438843 тоот данснаас талийгаач Д.*******гийн 103700022559 тоот дансанд зээл олгов *******, ЧЙ47070107 гэсэн утгаар 2,500,000 төгрөгийн орлого хийсэн байх ба, мөн өдрийн орлогын мэдүүлгийн баримтаар Д.******* нь зээлийн өргөдлийн хураамжид 2000 төгрөгийг бэлнээр төлсөн байна. Энэ үеийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2015.06.26-ны өдрөөс 2016.03.01-ний өдрийг хүртэлх хугацаанд талийгаач Д.******* нь үндсэн зээлийн төлбөр 50,374,000 төгрөг, хүүгийн төлбөр 7,835,158 төгрөг, нийт 58,209,158 төгрөгийг хариуцагч ******* ******* ХК-нд төлөх үүрэгтэй байжээ.

 

4.4.Талийгаач Д.******* нь 2016.02.19-ний өдрийн барьцаат зээлийн гэрээгээр, зээлийн үлдэгдлийн хэмжээ 29,974,059 төгрөг байхад нэмэлтээр 3,000,000 төгрөгийг, жилийн 22,80%-ийн хүүтэй, 2016.03.01-ний өдрийг хүртэл хариуцагч ******* ******* ХК-иас зээлж авах, зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү 20%-иар төлөх, мөн 103700022559 тоот харилцах, тоот хадгаламжийн данснаас зээлийг үл маргах журмаар бэлэн бусаар төлүүлэхээр тохиролцож, тоот хадгаламжийн дэвтрийг барьцаалсан байна.

 

Энэхүү гэрээний дагуу хариуцагч ******* ******* ХК нь 2016.02.19-ний өдрийн мемориалын баримтаар 103700438843 тоот данснаас талийгаач Д.*******гийн 103700022559 тоот дансанд ХБ зээл олгов, ЧЙ47070107 гэсэн утгаар 3,000,000 төгрөгийн орлого хийсэн байна. Энэ үеийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2015.06.26-ны өдрөөс 2016.03.01-ний өдрийг хүртэлх хугацаанд талийгаач Д.******* нь үндсэн зээлийн төлбөр 56,874,000 төгрөг, хүүгийн төлбөр 8,846,166 төгрөг, нийт 65,720,166 төгрөгийг хариуцагч ******* ******* ХК-нд төлөх үүрэгтэй байжээ.

 

4.5.Талийгаач Д.******* нь 2016.03.02-ны өдөр хадгаламж барьцаалсан зээл авах өргөдлийг гаргаж, 2016.03.02-ны өдрийн барьцаат зээлийн гэрээгээр, зээлийн үлдэгдлийн хэмжээ 20,000,000 төгрөг байхад 20,000,000 төгрөгийг, жилийн 22,60%-ийн хүүтэй, 2016.08.28-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай хариуцагч ******* ******* ХК-иас зээлж авах, зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү 20%-иар төлөх, мөн 103700022559 тоот харилцах, тоот хадгаламжийн данснаас зээлийг үл маргах журмаар бэлэн бусаар төлүүлэхээр тохиролцож, тоот хадгаламжийн дэвтрийг барьцаалсан байна.

 

Энэ үеийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2016.03.02-ны өдрөөс 2016.08.28-ны өдрийг хүртэлх хугацаанд талийгаач Д.******* нь үндсэн зээлийн төлбөр 20,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 2,216,657 төгрөг, нийт 22,216,657 төгрөгийг хариуцагч ******* ******* ХК-нд төлөх үүрэгтэй байжээ.

 

5.Дээр дурдсан хадгаламж барьцаалсан зээлийн өргөдөл болон барьцаат зээлийн гэрээнүүдэд талийгаач Д.******* гарын үсгээ зурсан, барьцаат зээлийн гэрээнүүдэд түүний иргэний үнэмлэх хавсаргагдсан байх ба, тэрээр зээлийн үлдэгдэлтэй байхдаа нэмэлтээр зээл авч байсан,

хариуцагч ******* ******* ХК-иас барьцаат зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгийг талийгаач Д.*******гийн дансанд шилжүүлж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргээ биелүүлсэн байхад талийгаач Д.******* нь зээл төлөх үүргээ хугацаанд нь зохих ёсоор, шударгаар биелүүлээгүйн улмаас хариуцагч ******* ******* ХК нь барьцаат зээлийн гэрээнүүдийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасны дагуу талийгаач Д.*******гийн хадгаламжийн данснаас зээлийн төлбөрүүдийг суутгасан байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* ******* ХК нь талийгаач Д.*******гийн 103700438843 тоот зээлийн дансны хуулга болон 103700022559 тоот харилцах дансны хуулгыг үндэслэн зээлийн тооцоолол хийсэн байх ба, энэхүү тооцооллоор талийгаач Д.******* нь 2015.06.26-ны өдрөөс 2016.03.01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 13 удаагийн, 56,874,000 төгрөгийн зээл авсан, 3,444,198 төгрөгийн хүү, нийт 60,318,198 төгрөг төлөх үүрэгтэй байснаас үндсэн зээлд 38,799,940 төгрөг, хүүд 97,723 төгрөг, нийт 38,897,663 төгрөгийг төлсөн, харин хариуцагч ******* ******* ХК нь талийгаач Д.*******гийн хадгаламжийн данснаас үндсэн зээлд 18,074,059 төгрөг, хүүд 3,346,474 төгрөг, нийт 21,420,534 төгрөгийг суутган авсан болох нь тогтоогдсон.

 

6.Талуудын хооронд байгуулсан 2015.02.25-ны өдрийн хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.17-д Данс хамтран эзэмшигчтэй бол эзэмшигч бүр нь энэхүү данснаас зарлагын гүйлгээ хийх, данс хаах, гэрээ цуцлах, бүтээгдэхүүн солих, бүтээгдэхүүн сольсон тохиолдолд шинээр байгуулах гэрээнд хамтран эзэмшигчийг төлөөлж гарын үсэг зурах, дансны хуулга, тодорхойлолт авах, интернэт *******ны үйлчилгээ авах, хадгаламж барьцаалсан зээл авах, Хадгаламж барьцаалсан онлайн зээл авах эрхтэй гэж,

2.23-т Данс эзэмшигч нь *******инд өөрийн биеэр ирж эсвэл *******ны сайтын онлайн үйлчилгээг ашиглаж авсан Цахим үйлчилгээнд нэвтрэх нууц үг, нууц код, нэг удаагийн нууц үг нь дансан дахь мөнгөн хөрөнгөө захиран зарцуулахад хэрэглэгдэх баталгаат гарын үсгийн маягттай адил бөгөөд түүгээр баталгаажуулан онлайнаар хийж байгаа аливаа гэрээ нь салбар дээр ирж хийж байгаатай адил хүчин төгөлдөр байна гэж,

2 дугаар зүйлийн 2.15-д хадгаламж барьцаалсан онлайн зээл /ХБОЗ/-ийг харилцагч өөрийн цахим *******ны эрхээр хандаж авах ба ХБОЗ-ийн гэрээ байгуулагдсанд тооцогдож, гэрээг *******анд цахим баримт /өгөгдөл/ хэлбэрээр хадгална гэж, 2.16-д хадгаламж барьцаалсан онлайн зээл нь дараах нөхцөлтэй байна. Үүнд: 2.16.1-д барьцаалж байгаа хадгаламжийн дүнгийн 90 хүртэл хувийн хэмжээтэй байна гэж,

2017.03.06-ны өдрийн хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.21-д данс эзэмшигч нь энэхүү гэрээний нөхцөл, данс эзэмшигчтэй байгуулсан цахим үйлчилгээний ерөнхий гэрээний нөхцөл болон үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлтэй танилцсан бөгөөд үүний дагуу үйлчлүүлэхийг зөвшөөрч байна гэж, 3 дугаар зүйлийн 3.1.4-т дансаа цахим үйлчилгээнд холбуулах эрхтэй гэж,

2015 оны Зээлийн үйл ажиллагааны журмын 28 дугаар зүйлийн 28.5.1-д хадгаламж барьцаалсан онлайн зээл /ХБОЗ/-ийг харилцагч өөрийн цахим *******ны эрхээр хандаж авах ба ХБОЗ-ийн гэрээ нь байгуулагдсанд тооцогдож, гэрээнд тусгагдах зээлдэгч болон зээлийн дансны мэдээлэл *******инд цахим баримт /өгөгдөл/ хэлбэрээр хадгалагдах бөгөөд бичгээр хийсэн гэрээтэй адил хүчинтэй байна гэж, 28.5.5-д ХБОЗ-ийн зээлийн гэрээний хугацаанд олгох зээлийн дээд хэмжээ хүртэл нэмж зээл олгож болно. ҮХШЕН-д заасан дээд хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр тухайн хадгаламж эзэмшигчид олгох зээлийн хэмжээг программаас /өргөдлийн маягтын адил/ автоматаар тогтооно гэж, 28.5.11-д ******* нь зээлдэгч гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хадгаламжийн данснаас барагдуулна гэж тус тус зохицуулжээ.

 

7.Талийгаач Д.******* нь дээр дурдсан мөнгөн хадгаламжийн гэрээ болон Зээлийн үйл ажиллагааны журмын дагуу 2016.05.09-ний өдөр хариуцагч ******* ******* ХК-нд цахим үйлчилгээ авах хүсэлтийг гаргаж, анкет болон хүсэлтийн маягтыг бөглөсөн байх ба, уг баримтуудаар онлайнаар үйлчилгээ авах эрх буюу Гялс *******-ны эрх нээлгэж, *******ны вэб, смарт апп /нэг данснаас, нэг өдөрт хийх зарлагын гүйлгээний дээд хэмжээ/ болох нэвтрэх нууц үгээр 5 сая төгрөг, нэг удаагийн нууц үгээр 20 сая төгрөг, васко төхөөрөмжөөр 20 сая төгрөг, харилцагчийн хүсэлтээр нэмэгдүүлэх дээд хэмжээ 500 сая төгрөгтэй тэнцэх валют, гар утасны симд суусан цэс болон мессэжээр нэг удаа хийгдэх 1 сая төгрөг, нэг өдөрт хийгдэх 3 сая төгрөг, харилцагчийн хүсэлтээр нэмэгдүүлэх дээд хэмжээ 6 сая төгрөг байх нөхцөлийг хүлээн зөвшөөрч, дээрх баримтуудад Доржготовын ******* гэсэн гарын үсгээ зурсан байна.

 

Ийнхүү талийгаач Д.******* нь өөрийн эзэмшлийн 88671154 дугаарын утсаар буюу Гялс *******аар дамжуулан нэвтрэх нууц үг болон гүйлгээ хийх нууц үгийг мессэж илгээн сольж, сэргээж, шинэчлэх байдлаар:

- 2016.05.09-ний өдөр 25,820,000 төгрөг,

- 2016.05.16-ны өдөр 1,000,000 төгрөг,

- 2016.06.15-ны өдөр 2,000,000 төгрөг,

- 2016.09.01-ний өдөр 4,400,000 төгрөг

- 2016.10.28-ны өдөр 2,160,000 төгрөг,

- 2017.03.16-ны өдөр 7,500,000 төгрөг,

- 2017.05.04-ний өдөр 1,400,000 төгрөг,

- 2017.06.27-ны өдөр 1,200,000 төгрөгийн, нийт 8 удаагийн онлайн зээлийг хариуцагч ******* ******* ХК-иас авсан болох нь түүний 103700022559 тоот харилцах дансны хуулга, ******* ******* ХК-ийн 50 мянгат төвийн дэргэд байрлах Хөгжүүлэлтийн хэлтсийн программын мессэжний лог, түүнд үзлэг хийж баримтжуулсан шүүхийн үзлэгийн тэмдэглэл, программын жагсаалтаар тогтоогдсон ба, эдгээр онлайн зээлүүд нь 2015.02.25-ны өдрийн хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.15, 2.16, 2017.03.06-ны өдрийн хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.21, 3 дугаар зүйлийн 3.1.4, 2015 оны Зээлийн үйл ажиллагааны журмын 28 дугаар зүйлийн 28.5.1, 28.5.5 дахь заалт болон 2015, 2016, 2017 оны *******ны үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцлийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасантай нийцсэн гэж үзэхээр байна.

 

Энэ нь 2024.04.08-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон *******ын гаргасан Д.******* гуай өдөр болгон *******ан дээр ирдэг, заримдаа 2, 3 ирдэг байсан, Гялс *******ны үйлчилгээ авахад нь Д.******* гуайд тусалж байсан, гэхдээ нэвтрэх нууц үгийг нь мэдэхгүй, Гялс ******* нь харилцагч нарт гүйлгээ хийж зээл гаргах зориулалттай, Гялс *******ны төхөөрөмжийг теллерүүд ашигладаггүй, ашигласан тохиолдолд бүртгэгдэнэ гэсэн агуулга бүхий тайлбараар давхар нотлогдоно.

 

 

8.Хэрэгт авагдсан ******* ******* ХК-ийн харилцах дансны хуулга, зээлийн дансны хуулга, мемориалын баримт, орлогын мэдүүлэг, кассын орлогын баримт, зарлагын мэдүүлэг зэрэг баримтуудаас үзвэл,

- Талийгаач Д.*******гийн 103700022559 тоот дансанд 2015.06.26-ны өдрийн 18:32:20 цагт зээл олгов гэх гүйлгээний утгаар 26,074,000 төгрөгийн орлого орж, мөн өдрийн 18:32:46 цагт зарлага ******* ЧЙ47070107 гэх гүйлгээний утгаар 26,074,000 төгрөгийн зарлагын гүйлгээ,

- 2015.07.02-ны өдрийн 16:16:01 цагт Хад барь зээл олгов ******* гэх гүйлгээний утгаар 3,100,000 төгрөгийн орлого орж, мөн өдрийн 16:17:16 цагт Хад барь зээл олгов ******* ЧЙ47070107 88671154 гэх гүйлгээний утгаар 3,100,000 төгрөгийн зарлагын гүйлгээ,

- 2015.10.20-ны өдрийн 16:04:58 цагт ХБ зээл олгов ******* ЧИ47070107 гэх гүйлгээний утгаар 1,500,000 төгрөгийн орлого орж, мөн өдрийн 16:12:31 цагт Зарлага ******* ЧЙ47070107 У-88671154 гэх гүйлгээний утгаар 1,500,000 төгрөгийн зарлагын гүйлгээ,

- 2015.12.18-ны өдрийн 12:29:39 цагт Зээл олгов ******* ЧЙ47070107 гэх гүйлгээний утгаар 2,500,000 төгрөгийн орлого орж, мөн өдрийн 12:31:04 цагт Зарлага ******* ЧЙ47070107 гэх гүйлгээний утгаар 2,500,000 төгрөгийн зарлагын гүйлгээ,

- 2016.02.19-ний өдрийн 17:11:36 цагт ХБ зээл олгов ЧЙ47070107 гэх гүйлгээний утгаар 3,000,000 төгрөгийн орлого орж, мөн өдрийн 17:12:49 цагт Зарлага ******* ЧЙ47070107 88171154 гэх гүйлгээний утгаар 3,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ,

- 2016.03.02-ны өдрийн 14:08:17 цагт ХБ зээл олгов ******* У-88671154 гэх гүйлгээний утгаар 2,000,000 төгрөгийн орлого орж, мөн өдрийн 14:23:49 цагт Зарлага ******* ЧЙ47070107 У-88671154 гэх гүйлгээний утгаар 2,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ,

- 2016.05.09-ний өдрийн 11:48:52 цагт Хадгаламж барьцаалсан зээл олгов гэх гүйлгээний утгаар 25,820,000 төгрөгийн орлого орж, мөн өдрийн 11:55:10 цагт Зарлага ******* Доржготов ЧЙ47070107 гэх гүйлгээний утгаар 25,818,000 төгрөгийн зарлагын гүйлгээ,

- 2016.05.16-ны өдөр Хадгаламж барьцаалсан зээл олгов гэх гүйлгээний утгаар 1,000,000 төгрөгийн орлого орж, мөн өдрөө Зарлага ******* ЧЙ47070107 У-88671154 гэх гүйлгээний утгаар 998,000 төгрөгийн зарлагын гүйлгээ,

- 2016.06.15-ны өдрийн 10:59:14 цагт Хадгаламж барьцаалсан зээл олгов гэх гүйлгээний утгаар 2,000,000 төгрөгийн орлого орж, мөн өдрөө Зарлага ******* ЧЙ47070107 У-88671154 гэх гүйлгээний утгаар 1,995,000 төгрөгийн зарлагын гүйлгээ,

- 2016.09.01-ний өдрийн 17:33:21 цагт Хадгаламж барьцаалсан зээл олгов гэх гүйлгээний утгаар 4,400,000 төгрөгийн орлого орж, мөн өдрийн 17:34:54 цагт Зарлага ******* гэх гүйлгээний утгаар 4,400,000 төгрөгийн зарлагын гүйлгээ,

- 2016.10.28-ны өдөр Хадгаламж барьцаалсан зээл олгов гэх гүйлгээний утгаар 2,160,000 төгрөг, 58,000 төгрөгийн орлого орж, мөн өдөр Зарлага ******* ЧЙ47070107 У-88641157 гэх гүйлгээний утгаар 2,214,000 төгрөгийн зарлагын гүйлгээ,

- 2017.03.16-ны өдрийн 17:06:56 цагт Хадгаламж барьцаалсан зээл олгов гэх гүйлгээний утгаар 7,500,000 төгрөгийн орлого орж, мөн өдрийн 17:13:21 цагт Зарлага ******* ЧЙ47070107 У-88671154 гэх гүйлгээний утгаар 7,498,000 төгрөгийн зарлагын гүйлгээ,

- 2017.05.04-ний өдрийн 10:56:55 цагт Хадгаламж барьцаалсан зээл олгов гэх гүйлгээний утгаар 1,400,000 төгрөгийн орлого орж, мөн өдрөө Зарлага ******* ЧЙ47070107 У-88671154 гэх гүйлгээний утгаар 1,398,000 төгрөгийн зарлагын гүйлгээ,

- 2017.06.27-ны өдрийн 18:13:20 цагт Хадгаламж барьцаалсан зээл олгов гэх гүйлгээний утгаар 1,200,000 төгрөгийн орлого орж, мөн өдрөө Зарлага ******* ЧЙ47070107 У-88671154 гэх гүйлгээний утгаар 1,988,000 төгрөгийн зарлагын гүйлгээ, нийт 14 удаагийн зарлагын гүйлгээ тус тус хийгдсэн.

 

Мөн хэрэгт авагдсан, талийгаач Д.*******гийн тоот хадгаламжийн дансны хуулгыг үзвэл, тэрээр 2016.03.01-ний өдөр дансны үлдэгдэл 49,379,005 төгрөг байсан, мөн өдрөө зээл хаав гэх гүйлгээний утгаар 21,420,534 төгрөгийн зарлага хийж, 27,958,471 төгрөгийн үлдэгдэлтэй болсон,

2016.08.28-ны өдөр зээл бэлэн бусаар төлөв гэх гүйлгээний утгаар 1,060,975 төгрөг, 676,295 төгрөг, 2,086,772 төгрөг, 614,423 төгрөг, 27,500,351 төгрөгийн зарлага хийж, 2016.08.29-ний өдөр данс хаагдахад 9,666,480 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байна.

 

9.Дээр дурдсан онлайн зээлийн гэрээнүүд нь 2015 оны зээлийн үйл ажиллагааны журмын 28 дугаар зүйлийн 28.5.1-д зааснаар *******инд цахим баримт /өгөгдөл/ хэлбэрээр хадгалагдах учиртай байтал хадгалагдаагүй болох нь хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, хариуцагч байгууллагын 2024.11.14-ний өдрийн 01/5798 тоот албан бичгээр тогтоогдсон.

 

Хэдийгээр маргаан бүхий 2016.05.09-ний өдрөөс 2017.06.27-ны өдрийн хадгаламж барьцаалсан цахим зээлийн гэрээнүүд нь хариуцагч ******* ******* ХК-нд хадгалагдаагүй байх боловч талийгаач Д.******* хүсэл зоригоо илэрхийлэн дурдсан хугацааны 8 удаагийн онлайн зээлийг авсан, энэхүү онлайн зээлийн хүсэлтийн дагуу хариуцагч ******* ******* ХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар зээлийн мөнгийг талийгаач Д.*******д шилжүүлэн олгож үүргээ зохих ёсоор биелүүлсэн байх бөгөөд зээлдэгч болох талийгаач Д.******* нь зээл төлөх үүргээ хугацаанд нь зохих ёсоор, шударгаар биелүүлээгүйн улмаас хариуцагч ******* ******* ХК нь хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ болон зээлийн үйл ажиллагааны журмын 28 дугаар зүйлийн 28.5.11-д заасны дагуу түүний хадгаламжийн данснаас зээлийн төлбөрүүдийг суутгасан байна.

 

10.Тодруулбал, хариуцагч ******* ******* ХК нь талийгаач Д.*******гийн 103700489724 тоот зээлийн данс болон 103700022559 тоот харилцах дансны хуулга, зээлийн тооцооллоор талийгаач Д.******* нь 2016.03.02-ны өдрөөс 2016.05.09-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 4 удаагийн, 36,400,000 төгрөгийн зээл авсан, уг зээлийн хүүд 911,182 төгрөгийн хүү, нийт 37,311,182 төгрөг төлөх үүрэгтэй байснаас үндсэн зээлд 15,000,000 төгрөг, хүү төлөөгүй, нийт 15,000,000 төгрөгийг төлсөн, харин хариуцагч ******* ******* ХК нь үндсэн зээлд 21,400,000 төгрөг, хүүд 911,182 төгрөг, нийт 22,311,182 төгрөгийг,

- 103700505450 тоот зээлийн дансны хуулгыг үндэслэн хийсэн тооцооллоор, талийгаач Д.******* нь 2016.05.16-ны өдрөөс 2016.08.28-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 1,000,000 төгрөгийн зээл авсан, 60,975 төгрөгийн хүү, нийт 1,060,975 төгрөг төлөх үүрэгтэй байснаас огт төлөлт хийгээгүй, харин хариуцагч ******* ******* ХК нь нийт 1,060,975 төгрөгийг,

- 103700521372 тоот зээлийн дансны хуулгыг үндэслэн хийсэн тооцооллоор, талийгаач Д.******* нь 2016.06.15-ны өдрөөс 2016.08.28-ны өдрийг хүртэл нийт 2,000,000 төгрөгийн зээл авсан, 86,772 төгрөгийн хүү, нийт 2,086,772 төгрөг төлөх үүрэгтэй байснаас огт төлөлт хийгээгүй, харин хариуцагч ******* ******* ХК нь нийт 2,086,772 төгрөгийг,

- 103700503731 тоот зээлийн дансны хуулга, тоот хугацаат дансны харилцагчийн хуулгыг үндэслэн хийсэн тооцооллоор, талийгаач Д.******* нь 2016.05.09-ний өдрөөс 2016.08.28-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 25,820,000 төгрөгийн зээл авсан, 1,680,351 төгрөгийн хүү, нийт 27,500,351 төгрөг төлөх үүрэгтэй байснаас огт төлөлт хийгээгүй, харин хариуцагч ******* ******* ХК нь нийт 27,500,351 төгрөгийг,

- 103700540351 тоот зээлийн дансны харилцагчийн хуулгыг үндэслэн хийсэн тооцооллоор, талийгаач Д.******* нь 2016.09.01-ний өдрөөс 2017.02.26-ны өдрийг хүртэл нийт 4,400,000 төгрөгийн зээлийг авсан, 425,105 төгрөгийн хүү, нийт 4,825,105 төгрөгийг төлөх үүрэгтэй байснаас үндсэн зээлд 184,521 төгрөг, хүүд 15,478 төгрөг, нийт 200,000 төгрөг төлсөн, харин хариуцагч ******* ******* ХК нь үндсэн зээлд 4,215,478 төгрөг, хүүд 425,105 төгрөг, нийт 4,640,583 төгрөгийг,

- 103700549327 тоот зээлийн дансны харилцагчийн хуулга болон тоот хугацаат дансны харилцагчийн хуулгыг үндэслэн хийсэн тооцооллоор, талийгаач Д.******* нь 2016.10.28-ны өдрөөс 2017.02.26-ны өдрийг хүртэл нийт 2,160,000 төгрөгийн зээлийг авсан, хүү 153,235 төгрөг, нийт 2,313,235 төгрөг төлөх үүрэгтэй байснаас огт төлөлт хийгээгүй, харин хариуцагч ******* ******* ХК нь нийт 2,313,235 төгрөгийг,

- 103700604898 тоот зээлийн дансны харилцагчийн хуулгыг үндэслэн хийсэн тооцооллоор, талийгаач Д.******* нь 2017.06.27-ны өдрөөс 2017.09.02-ны өдрийг хүртэл нийт 1,200,000 төгрөгийн зээлийг авсан, хүү 47,138 төгрөг, нийт 1,247,138 төгрөгийг төлөх үүрэгтэй байснаас огт төлөлт хийгээгүй, харин хариуцагч ******* ******* ХК нь нийт 1,247,138 төгрөгийг,

- 103700595257 тоот зээлийн дансны харилцагчийн хуулгыг үндэслэн хийсэн тооцооллоор, талийгаач Д.******* нь 2017.05.04-ний өдрөөс 2017.09.02-ны өдрийг хүртэл нийт 1,400,000 төгрөгийг зээлийг авсан, хүү 99,319 төгрөг, нийт 1,499,319 төгрөгийг төлөх үүрэгтэй байснаас огт төлөлт хийгээгүй, харин хариуцагч ******* ******* ХК нь нийт 1,499,319 төгрөгийг,

- 103700587330 тоот зээлийн дансны харилцагчийн хуулга болон тоот хугацаат дансны харилцагчийн хуулгыг үндэслэн хийсэн тооцооллоор, талийгаач Д.******* нь 2017.03.16-ны өдрөөс 2017.09.02-ны өдрийг хүртэл нийт 7,500,000 төгрөгийг зээлж авсан, 747,534 төгрөгийн хүү, нийт 8,247,534 төгрөгийг төлөх үүрэгтэй байснаас огт төлөлт хийгээгүй, харин хариуцагч ******* ******* ХК нь нийт 8,247,534 төгрөгийг, бүгд 70,907,089 төгрөгийг талийгаач Д.*******гийн тоот хадгаламжийн данснаас суутган авсан болох нь тогтоогдсон.

 

11.Талийгаач Д.******* нь дурдсан зээлүүдийг хаасан 21,420,534 төгрөг, 27,500,351 төгрөгийн гүйлгээ болон 2015.06.26-ны өдрийн 26,074,000 төгрөгийн гүйлгээний талаар эрүүгийн журмаар шалгуулсан байх ба, Нийслэлийн дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021.05.25-ны өдрийн 702 дугаар тогтоолоор, Д.*******гийн эзэмшлийн ******* *******ны дугаартай хадгаламжийн данснаас 2015.06.26-ны өдөр 26,074,000 төгрөг, 2016.03.01-ний 21,420,534 төгрөг, 2016.08.28-ны өдөр 27,500,351 төгрөгийг ******* хувьдаа завшсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1-д зааснаар хэрэг бүртгэлтийн 210800291 дугаартай хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч ******* нь Д.*******гийн хадгаламжийн данснаас мөнгө завшсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, Д.*******гаас *******д зээлүүлсэн мөнгөний хүү болох 1,000,000 төгрөгийг төлөөгүй гэх асуудал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хаан шийдвэрлэсэн байна.

 

11.1.Тиймээс талийгаач Д.******* нь 2019.12.11-ний өдөр тоот хадгаламжийн дансыг барьцаалан 2015.05.27-ны өдрөөс 2016.04.27-ны өдрийн хооронд нийт 10 удаа 102,074,000 төгрөгийн зээлийг төвөөр үйлчлүүлэн аваагүй гэсэн агуулгаар хариуцагч ******* ******* ХК-д гомдол гаргасанд ******* ******* ХК нь уг гомдлын дагуу 2020.01.14-ний өдрийн 14/352 албан бичгээр хариуг өгсөн байна.

Уг албан бичигт: ...Шалгалтын явцад таны хүлээн зөвшөөрөхгүй байгаа 10 зээлийн гэрээг дахин тодруулж зээлийн гэрээ, зарлагын гүйлгээний баримт, зээл олгосон мемориалын баримтууд дахь гарын үсгийг тулгахад 6 удаагийн 28,000,000 төгрөгийн зээлийг та өөрийн биеэр *******анд ирж хүлээн авснаа зөвшөөрсөн. Та тоот хугацаатай хадгаламжийн гэрээг 2015.02.25-ны өдөр жилийн 15,6 хувийн хүүтэй, 370 өдрөөр буюу 2016.03.01-ний өдөр хадгаламжийн хугацааг дуусгавар болгохоор гэрээг сунгуулсан байна. Тус гэрээний дагуу 2016.03.01-ний өдөр 49,379,005 төгрөгийн үлдэгдлээр хугацаа дуусаж хугацаагүй хадгаламж бүтээгдэхүүнд шилжсэн байна. Таны хүлээн зөвшөөрөхгүй байгаа 4 удаагийн 74,074,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээлийн гүйлгээг шалгахад 2015.05.27-ны өдөр олгосон 25,000,000 төгрөгийн зээлийг 2015.06.26-ны өдөр 103700022559 тоот иргэдийн энгийн харилцах дансанд 25,074,000 төгрөгийн бэлэн орлогын гүйлгээ хийж зээл хаасан, 2015.06.26-ны өдөр 26,074,000 төгрөгийн зээл олгосон гүйлгээ, 2015.12.03-ны өдөр 3,000,000 төгрөгийн зээл олгосон гүйлгээг 2016.03.01-ний өдөр тоот хугацаатай хадгаламжийн данснаас хадгаламж барьцаалсан зээлийн гэрээний 7.3-т барьцаа хөрөнгийг захиран зарцуулах зээлдэгч барьцаагаар баталгаажсан үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаанд барьцаалсан Доржготов овогтой *******гийн *******ан дахь тоот мөнгөн хадгаламжийн данснаас үл маргах журмаар бэлэн бусаар төлүүлнэ гэснийг үндэслэн 27,958,471 төгрөгийн үлдэгдлээр зээл хаасан. 2016.03.02-ны өдөр олгосон 20,000,000 төгрөгийн зээлийг 2016.05.09-ний өдөр 22,315,000 төгрөгийн бэлэн орлогын гүйлгээ хийж 22,311,182 төгрөгөөр зээл хаасан байна гэж тайлбарлажээ.

 

11.2.Улмаар талийгаач Д.******* нь 2020.08.18-ны өдөр Монгол*******анд гомдол гаргаж, үүний дагуу Монгол******* нь хариуцагч ******* ******* ХК-аас холбогдох баримтуудыг гаргуулан авч, шалгалт хийсэн, энэхүү шалгалтын хүрээнд ******* ******* ХК нь 2020.08.24-ний өдөр Монгол*******наас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн 2020.09.01-ний өдөр хяналт шалгалтыг дахин явуулж 2020.09.01-ний өдөр Харилцагч Д.******* нь 2019.12.11-ний өдөр ******* *******ны дотоод хяналт, шалгалтын газарт өргөдөл гаргасан бөгөөд шалгалтын хариуг 2020.01.14-ний өдрийн 14/352 тоот алба нбичгээр хүлээлгэн өгсөн. .Харилцагч Д.******* нь тоот хугацаатай хадгаламж /180-269/-ийг барьцаалан ******* *******ны төвөөр үйлчлүүлэн удаа дараа зээл авсан нь зээлийн гэрээ, зээл олгосон болон хаасан мемориалын баримт, зээл олгосон зарлагын болон мөнгөн шилжүүлгийн баримт, холбогдох дансны гүйлгээний хуулгаар нотлогдож байгаа бөгөөд тус баримтуудад зурсан гарын үсгүүдийн хэв маяг манай *******ны програмд бүртгэгдсэн харилцагчийн баталгаат гарын үсгийн хэв маягтай тохирч байна гэсэн илтгэх хуудсыг үйлдсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, дээрх илтгэх хуудсыг үндэслэн Монгол******* нь 2020.09.15-ны өдрийн Б-18/802 тоот албан бичгээр талийгаач Д.*******д хариу өгсөн байх ба, тус албан бичигтээ ******* нь барьцаат зээлийн гэрээг иргэн тантай байгуулж, ашигласан зээлийн дүнгээр зээлийн данс шинээр үүсгэж, тус гэрээний 7.3-т заасны дагуу таны хадгаламжаас үл маргах журмаар суутгаж, мөн таны бэлэн орлогын баримтаар гүйлгээ хийж, зээлийн тус тус төлүүлж барагдуулсан байна. Та 2016.05.09-ний өдөр 25,820.0 мянган төгрөгийн хадгаламж барьцаалсан онлайн зээлийг авахдаа Гялс *******анд бүртгүүлэн хүсэлт гаргасан байх бөгөөд Хадгаламж барьцаалсан онлайн зээлийн үйл ажиллагааг ******* *******ны зээлийн үйл ажиллагааны журмын 28.5.1-д хадгаламж барьцаалсан онлайн зээл /ХБОЗ/-ийг харилцагч өөрийн цахим *******ны эрхээр хандаж авах ба ХБОЗ-ийн гэрээ нь байгуулагдсанд тооцогдож, гэрээнд тусгагдах зээлдэгч болон зээлийн дансны мэдээлэл *******инд цахим баримт /өгөгдөл/ хэлбэрээр хадгалагдах бөгөөд бичгээр хийсэн гэрээтэй адил хүчинтэй байна гэж зохицуулсан байна. Та 2015.05.27-ны өдөр 25.0 сая төгрөг, 2015.06.26-ны өдөр 26,074.0 мянган төгрөг, 2016.03.02-ны өдөр 20.0 сая төгрөг, 2016.04.27-ны өдөр 9.0 сая төгрөг, 2016.05.09-ний өдөр 25,820.0 мянган төгрөгийн хадгаламж барьцаалсан зээлийг өрөө аваагүй гэх боловч таны харилцах, хадгаламж болон зээлийн дансны хуулгыг шалгахад тухайн өдөр таны гарын үсгээр баталгаажиж хийгдсэн баримтууд *******анд хадгалагдаж байгаа тул таныг *******наас зээл аваагүйг нотлох боломжгүй байна гэжээ.

 

12.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021.10.07-ны өдрийн 2161 дүгээр шинжээчийн дүгнэлтээр 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Хадгаламж барьцаалсан зээлийн өргөдөл, 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Хадгаламж барьцаалсан зээлийн өргөдөл, 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Хадгаламж барьцаалсан зээлийн өргөдөл, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Хадгаламж барьцаалсан зээлийн өргөдөл, 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Хадгаламж барьцаалсан зээлийн өргөдөл, 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Зарлагын мэдүүлэг 2016 оны 4 дугаар сарын 27-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтууд дээр тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүд нь Д.*******гийн гэх гарын үсгийн загваруудтай тохирч байгаа талаар дүгнэсэн байна.

 

12.1.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022.11.16-ны өдрийн 2584 дугаар шинжээчийн дүгнэлтээр, 2015.07.02-ны өдрийн зарлагын мэдүүлэг, Мемориалын баримт, 2016.03.02-ны өдрийн Зарлагын мэдүүлэг, Мемориалын баримт, 2016.05.09-ний өдрийн Зарлагын мэдүүлэг, 2016.03.02-ны өдрийн Мемориалын баримт, 2016.02.19-ний өдрийн Зарлагын мэдүүлэг, 2017.06.27-ны өдрийн Кассын зарлагын баримт дээр тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүд нь Д.*******гийн гэх гарын үсгийн загваруудтай тохирч байгааг тогтоосон.

 

Харин нэхэмжлэгчийн төлөөлөгч нь тус шинжээчийн дүгнэлтийн шинжээчээс асуусан асуулт хэсгийн хавтаст хэргийн 125, 126, 136, 139 дэх талд авагдсан гэж дурдсан хуулбар баримтуудын эх хувь баримтууд байхгүй байна гэж дүгнэснээс үзвэл, эдгээр баримтуудад талийгаач Д.******* гарын үсэг зурсан гэдэг нь нотлогдохгүй, дурдсан зээлүүдийг авсан гэдгийг нотлохгүй гэж тайлбарлаж байна.

 

Нэгдүгээр дүгээр хавтаст хэргийн 125, 126, 136, 139 дугаар хуудсанд 25,074,036 төгрөг, 26,074,000 төгрөг, 4,400,000 төгрөг, 7,498,000 төгрөгийн орлого, зарлага, мемориалын баримтууд авагдсан байх ба, 26,074,000 төгрөгийн тухайд 2015.06.26-ны өдрийн барьцаат зээлийн гэрээнд талийгаач Д.******* гуай гарын үсгээ зурсан, 2016.05.09-ний өдрийн 25,820,000 төгрөг, 2016.09.01-ний өдрийн 4,400,000 төгрөг, 2017.03.16-ны өдрийн 7,500,000 төгрөгийн тухайд тус зээлүүдийг талийгаач Д.******* гуай өөрийн хүсэл зоригийн дагуу хариуцагч байгууллагын Гялс *******ны үйлчилгээг ашиглан онлайнаар авсан болохыг шүүх дээр нэгэнт дүгнэсэн. Тийм учраас нэхэмжлэгчийн төлөөлөгчийн энэхүү тайлбар үгүйсгэгдэнэ.

 

12.2.Мэдээллийн аюулгүй байдлын газрын 2023.12.18-ны өдрийн 14/23-05030301 дугаар шинжээчийн дүгнэлтээр ...172.22.1.71 хаяг нь 2016 онд ******* *******ны төвийн гялс булан-ийн (А4-1F-72-3F-24-AB) Мас дугаар бүхий Dell брендийн компьютер байна, ... цахим шуудангийн хаяг нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11:00 цагийн байдлаар устсан байна. Уг цахим шуудангийн хаягийг өмнө нь ашиглаж байсан эсвэл хэзээ устсан талаарх мэдээллийг тогтоох боломжгүй байна. Тиймээс уг и-мэйл хаягийн хаана, хэзээ, ямар IP хаягтай төхөөрөмж ашиглаж нээсэн, энэхүү төхөөрөмж нь одоо ямар байгууллагад бүртгэлтэй, хаана ашигладаг, ямар төхөөрөмж болохыг тогтоох боломжгүй байна гэжээ.

 

13.Талийгаач Д.*******г ******* ******* ХК-ийн төвөөс 2015.06.26-ны өдрөөс 2017.06.27-ны өдрийг хүртэл 14 удаагийн барьцаат болон онлайн зээлийг авах үед ажилтан ******* нь 2015.02.03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний дагуу тус төвд ахлах теллерээр ажиллаж байсан, тэрээр 2019.06.07-ны өдрийн Б/875 тоот тушаалаар ******* *******ны ёс зүйн дүрмийн 5.1.5 дахь заалтыг зөрчиж харилцагч Д.*******гаас 4,200,000 төгрөг зээлсэн, *******ны нэр хүндэд сөргөөр нөлөөлөхүйц зөрчил гаргасан нь тогтоогдсон гэдэг үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл хүлээсэн байна.

 

******* нь 2024.04.08-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон байх ба тэрээр тэр үед хадгаламж барьцаалсан зээл авахад хадгаламжийн дэвтрийг авч үлддэг байсан, журамд ингэж заасан байдаг, би Д.*******гаас байр авах гээд 6,100,000 төгрөгийг зээлж байсан тохиолдол байгаа, харилцагчтай хувийн харилцаа үүсгэж, иргэний хувиар мөнгө зээлж авсан үндэслэлээр 2 удаа сахилгын арга хэмжээ авч байсан, ажлын бус цагаар Д.*******г дуудаад хоосон баримтууд дээр гарын үсэг зуруулж байсан тохиолдол байхгүй, зээлсэн мөнгөө хугацаанд нь өгч чадаагүйгээс болоод Д.******* гуайтай таарамжгүй харилцаатай болсон, 2015, 2016 оны ажил орой 6 цагт хаадаг байсан, сар бүрийн 25-ны өдрөөс хойш 8 цаг хүртэл ажилладаг байсан, ганцаараа өөрийн биеэр ирж байгаа бол иргэний үнэмлэхтэйгээ байна, Д.*******г онлайн зээл авахаар ирэхэд нь мэддэг болсон гэх агуулга бүхий мэдүүлгийг өгчээ.

 

14.Тиймээс нэхэмжлэгч Д.******* нь талийгаач Д.******* болон түүний хамтран эзэмшдэг тоот данснаас зээл аваагүй байхад зөвшөөрөлгүй суутгал хийсэн, тухайн үеийн хадгаламжийн дэвтэр нь ахлах теллер *******д байсан, тэд нэлээд дотно харилцаатай болсон учраас ******* нь оройн цагаар ирж багц баримтанд гарын үсэг зуруулаад явдаг байсан, *******ыг энэ үйлдэлдээ буруутай, ******* ажилтандаа хяналт тавьж чадаагүй гэж тайлбарлан, тэдний данснаас суутгасан 70,016,445 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зрүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар хариуцагч ******* ******* ХК-иас шаардсан.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирогчид учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байхаас гадна гэм буруу нь тогтоогдсон байхыг шаарддаг онцлогтой ба, ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээх учиртай.

 

15.Дээр дурдсан үйл баримтуудаас үзвэл, талийгаач Д.******* нь 2015.06.26-ны өдрөөс эхлэн 2017.06.27-ны өдрийг хүртэл нийт 14 удаагийн зээлийг, үүнээс 6 удаагийн зээлийг бичгээр, 8 удаагийн зээлийг Гялс *******ны үйлчилгээг ашиглан онлайн хэлбэрээр өөрийн хүсэл зоригийг илэрхийлэн зээлж авсан, хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээний үлдэгдлийг 2016 онд дүгнэж, гэрээний хугацааг сунгаж байсан, улмаар хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээг 2017 онд дахин байгуулж байсан зэргээр өөрийн хадгаламжийн дансанд хяналт тавьж байсан гэж үзэхээр байх ба, холбогдох баримтууд дээр талийгаач Д.******* гарын үсгээ зурсан, тэрээр дурдсан зээлүүдийг авсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021.10.07-ны өдрийн 2161 тоот, 2022.11.16-ны өдрийн 2584 тоот шинжээчийн дүгнэлтүүд, ******* ******* ХК болон Монгол*******наас талийгаач Д.*******д өгсөн хариу албан бичгүүдээр тогтоогдсон.

 

Тэрээр талийгаач Д.******* авсан зээлээ төлөөгүйн улмаас хариуцагч ******* ******* ХК нь түүний тоот хадгаламжийн данснаас бүгд 92,327,623 /70,907,089 төг + 21,420,534 төг/ төгрөгийг суутган авч зээлийг төлүүлсэн үйлдэл нь хууль зөрчсөн буруутай гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд хариуцагч ******* ******* ХК нь 2015.02.25-ны өдрийн хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.6, 2017.03.06-ны өдрийн хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3-т зааснаар хохирол хариуцан төлөх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

16.2015.02.25-ны өдрийн хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т данс эзэмшигч нь *******ны цахим үйлчилгээг авсан бол интернэт ашиглан онлайнаар хадгаламж барьцаалсан зээл авах, данс нээх, интернэт *******ныхаа хугацааг сунгах, *******наас нэвтрүүлж буй бусад бүтээгдэхүүн үйлчилгээг онлайнаар авч, түүгээр дамжуулан гүйлгээ хийхийг зөвшөөрч байгаа бөгөөд нууцлалаа харилцагч өөрөө бүрэн хариуцна. Нууцлалаа алдсанаас гарах хохирлыг ******* хариуцахгүй гэж,

3 дугаар зүйлийн 3.2.7-д данс эзэмшигч нь *******анд өөрийн биеэр ирж эсвэл *******ны сайтын онлайн үйлчилгээг ашиглаж авсан цахим үйлчилгээнд нэвтрэх нууц үг, нууц код болон нэг удаагийн нууц үгийн нууцлалаа бусдад алдахгүй байх үүрэгтэй ба, нууцлалаа алдсанаас гарах аливаа хохирлыг ******* хариуцахгүй гэж заасныг талийгаач Д.******* болон нэхэмжлэгч ******* нар хэрэгжүүлэх үүрэгтэй байх ба, хэрвээ хэрэгжүүлж чадаагүй бол эрсдэлээ өөрсдөө хүлээхээр байна.

 

Харин гэрээний дээрх заалтуудын хэрэгжилттэй холбоотой талийгаач Д.*******, нэхэмжлэгч ******* нарын тоот хадгаламжийн нууцлал, онлайн үйлчилгээг ашиглаж авсан цахим үйлчилгээнд нэвтрэх нууц үг, нууц код болон нэг удаагийн нууц үгийн мэдээлэл алдагдсан, хэн нэг этгээд ашигласан буюу ******* ******* ХК-ийн ахлах теллер ажилтай *******ын оройн цагаар ирж талийгаач Д.*******гаар багц баримтууд дээр гарын үсэг зуруулсан гэх, түүний хадгаламжийн дэвтрийг ашигласан гэх, мөн Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.5-д заасан ******* хадгалуулагчийн мөнгөн хадгаламжийн нууцыг хадгалах, холбогдох гүйлгээний талаарх мэдээллийг задруулахгүй байх үүргээ зөрчсөн гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг тогтоосон бичгийн баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Тодруулбал, дүүргийн Прокурорын газрын 2021.05.25-ны өдрийн 702 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоолоор *******ны ажилтан, ахлах теллер *******ын гэм буруутай үйлдлийг тогтоосон гэж үзэхгүй, харин энэхүү тогтоолоор талийгаач Д.*******, ахлах теллер ******* нарын хооронд үүссэн зээлтэй холбоотой асуудал тогтоогдож, уг маргааны иргэний журмаар шийдвэрлүүлэхийг дурдаж, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, улмаар энэхүү үйлдэлтэй холбоотойгоор ахлах теллер ******* нь 2019.06.07-ны өдрийн Б/875 тоот тушаалаар сахилгын сануулах шийтгэл хүлээсэн гэж үзэхээр байна.

Мөн талийгаач Д.******* нь хадгаламжийн данснаас мөнгө суутгасан үйлдэлтэй холбоотойгоор хариуцагч ******* ******* ХК болон Монгол*******анд тус тус гомдол гаргасан байх бөгөөд тус байгууллагууд гомдлыг хүлээн авч шалгаад тухайн маргаан бүхий зээлүүдийг талийгаач Д.******* өөрөө авсан болохыг тогтоосон байна.

 

17.Иймд, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар *******ны ажилтан ******* болон бусад теллерүүд хүлээсэн үүргийнхээ дагуу талийгаач Д.*******д түүний хүсэлтийн дагуу нийт 14 удаагийн зээлийг олгосон, талийгаач Д.******* энэхүү авсан зээлүүдээ төлөөгүй тохиолдолд түүний харилцах данс, харилцах дансны үлдэгдэл хүрэлцэхгүй тохиолдолд мөнгөн хадгаламжаас суутган төлүүлэх талаар барьцаат зээлийн гэрээгээр нэгэнт тохиролцсон, ийнхүү зээлийг суутган авахыг мэдэж байсан гэж үзэх ба, тэрээр зээлээ төлөөгүйн улмаас түүний мөнгөн хадгаламжийн данснаас бэлэн бусаар суутгал хийж, нийт 70,016,445 төгрөгийн зээлийг төлүүлсэн үйлдэл хууль ёсны байх ба, энэхүү үйлдэл, нэхэмжлэгчид учирсан гэх хохирол хоёрын хооронд ямар нэгэн шалтгаант холбоо тогтоогдсонгүй.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн тайлбарласнаар хариуцагч ******* ******* ХК-иас тоот хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгийг талийгаач Д.******* болон нэхэмжлэгч ******* нарын зөвшөөрөлгүй зээлийг суутган төлүүлсэн, тэдний өмнөөс зээл авсан гэх ажилтны гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байх тул хариуцагч ******* ******* ХК-нд холбогдох хохиролд 70,016,445 төгрөг гаргуулах тухай *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

18.Нэхэмжлэгч *******гийн 2021.04.09-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 508,033 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасантай нийцнэ.

 

19.Шүүх хариуцагч ******* ******* ХК-ийн гарган өгсөн 2024 оны Мэдээллийн аюулгүй байдлын үйл ажиллагааны цогц журмыг цаг хугацааны хувьд маргааны үйл баримтад хамааралгүй гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.3.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1.-д зааснаар ******* ******* ХК-д холбогдох хохиролд 70,016,445 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч *******гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 508,033 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА

 

ШҮҮГЧИД Ж.БАЙГАЛМАА

 

О.АЗЗАЯА