| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/06048/И |
| Дугаар | 182/ШШ2024/05177 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 182/ШШ2024/05177
2024 12 02 182/ШШ2024/05177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: К ******* ХХК хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийн *******-*******ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч *******гийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.******* ******* ХХК, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.*******-*******э нь манай байгууллагатай 2022.05.09-ний өдөр 09 тоот зээлийн гэрээ байгуулсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн гэрээний үүрэгт 1,136,779,16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч 2024.05.07-ны өдрийн захирамжаар Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******-*******ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч нь Б.*******-*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, зээл хүсэгчийн анкет, 2022.05.09-ний өдрийн 09 дугаар зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ, бараа хүлээлгэн өгсөн акт, зээл тооцооллын хүснэгт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын 2024.05.07-ны өдрийн 200 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан баримт зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.******* ******* ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******-*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг Б.*******-*******э нь зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар, 2022.05.09-ний өдрийн 09 дугаар Зээлийн гэрээ, Эргэн төлөлтийн хуваарь, зээл тооцооллын хүснэгт зэрэг баримтуудаар Б.*******-*******э нь хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.
2.Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******-*******э нь Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй болох нь шүүхийн ажиллагааны баримт буюу шүүхийн мэдэгдэх хуудас, харьяалах хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон.
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******-*******э нь ******* ******* ХХК-д зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан үндэслэл бүрдсэн байх тул ******* ******* ХХК-ийн гаргасан хүсэлтийг хангаж, Б.*******-*******ийг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж үзэв.
3.Хүсэлт гаргагч ******* ******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2‑т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Б.О-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.О-н оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.У-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА