Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 67

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

улсын яллагч Э.Халиун,             

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:    

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ди Ди принт” ХХК-д хэвлэгч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салаа 4 дүгээр гудамж 4 тоотод оршин суух, урьд Төв аймгийн сум дундын шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шийтгүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэгдсэн, Боржигон овгийн Б.Б 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1709024550359 дугаар 185/2018/0054/Э индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:   

     

Шүүгдэгч Б.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн орой 21 үед орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Улаанбаатар их дэлгүүрийн хажууд байрлах автобусны буудлын орчим М.Саранзаяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний баруун нүдний доод зовхи, хамрын нурууны зүүн тал, хүзүү, дээд, доод мөчний зөөлөн эдэд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бгийн: Мэдүүлэг өгөхгүй. Энэ талаар дахиж яримааргүй байна. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс,

мөрдөн байцаалтад хохирогч М.Саранзаяагийн: ... Би одоо өөрөө 4 настай охинтой юмаа, тэгээд 7 сарын өмнөөс Баярхүү гэдэг залууг танидаг болоод хэсэг хугацаанд үерхэж байгаад 2 сар шахам болоод догшин ширүүн зан араншинтай болохоор нь больчихсон юм. ...манай найзтай Баярхүү маргалдаад эхлэхээр нь би болиоч гэсэн чинь над руу дайрсан. …тэр үед архи нь талдаа орсон байхаар нь уулгахгүй гээд шидээд хагалчихсан. …Баруун гарын ар хэсэгт хөхөрч хавдсан, алганы хонхорхойд зүсэгдсэн, зүүн гарын алганы хонхорхойд 3 хэсэг газарт жижиг зүсэгдсэн, хүзүүний баруун хэсэгт чихнээс доош шилээр зүсэгдсэн, зүүн мөрөн дээр хавдаж хөхөрсөн, нүүрний баруун нүдний доор хавдаж хөхөрсөн, үснээс зулгааснаас болж маш их хэмжээний үс унаж хуйх хавдсан, энгэр хэсэгт бага зэрэг улайсан байна. Хамрын угалзны зүүн хэсэгт урагдсан, эрүүний зүүн талд хөхөрсөн, 2 шилбэ хөхрөөд хавагнасан байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-11/,                                                                                                                  

     Мөрдөн байцаалтад хохирогч М.Саранзаяагийн дахин мэдүүлсэн: ...намайг машин дотроо Баярхүү олон удаа үсдэж зодсон. ...шилний хагархай амруугаа хийсэн. Тухайн үед би өөрийгөө хамгаалах гээд гартаа шил барьчихсан байсан. Тэгтэл намайг Баярхүү барьж аваад шилийг авах гээд байхаар нь би өгөхгүй гээд ам руугаа хийчихсэн юм. ...3үсэгдсэн шархнууд нь бол амралтын газар үүссэн. Миний гараас шил булааж авах гэж байгаад л зүсэгдсэн байсан. Бусад гэмтлүүд нь бол Б намайг цохиж үсдэж, гэмтэл учруулсан юм... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-13/,    

   

     Мөрдөн байцаалтад гэрч Э.Нямсайханы: ...2017 оны 11 дүгээр сарын 21-ний орой 23 цагийн үед найз Баярхүүтэй уулзсан. ...Тэгээд бид уг баарнаас шөнө 03 цагийн үед гараад Саранзаяагаар машин бариулаад Цонжинболдогийн ойролцоох нэг амралтын газар руу явцгаасан юм. ...Амралтын газарт ирээд бид нар нэг шил 0,75 литрийн архи, пиво ууцгаасан. ...Тэгээд авсан юмнуудаа уучихаад байж байтал Саранзаяа Наташагийн найз охинтой маргалдаад эхэлсэн. Тэгэхээр нь Баярхүү алив, унтаж амрая пизда гээд хэлчихсэн. Тэгтэл Саранзаяа Баярхүү рүү чи намайг пизда гэж хэллээ гээд хэрүүл маргаан эхэлсэн. Тэгээд нилээн удаа маргалдаж байгаад Саранзаяа архины шил авч хагалаад Баярхүүг ална гээд дайрсан. Тэгснээ өөрийнхөө хоолойг зүсчихсэн. Би гарт нь байсан архины хагархай шилийг нь салгахад, Саранзаяа амандаа бас шилний хагархай хийчихсэн байсан. ...Тэгээд л ер нь явцгаахаар болоод Саранзаяа машин бариад буцаад хот руу хөдөлцгөөсөн. Тэгээд Мэргэжилтний 20-ийн урд талын автобусны буудлын ойролцоо явж байгаад Саранзаяа гэнэт машинаа яг зам дээр зогсоогоод буугаад явчихсан. ...Энэ үед Баярхүү гарч гүйгээд Саранзаяагийн цүнхийг нь булааж аваад буцаад машинд суучихсан. Тэгтэл Саранзаяа цүнхээ авья гэхэд Баярхүү нь миний чамд авч өгсөн цүнх биз дээ гэж хэлсэн. Тэгтэл Саранзаяа нь тэгвэл бид дотроос нь юмаа авья гэж хэлэхэд Баярхүү өгөхгүй гээд байсан. Ингээд маргалдаж байгаад тэр хоёр харилцан цохилцоод эхэлсэн. Бид салгах гээд дийлэхгүй болохоороо машинаас нь буугаад цагдаа дуудсан юм... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-17/,   

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 14601 тоот шинжээчийн дүгнэлт:

  1. М. Саранзаяагийн биед баруун нүдний доод зовхи, хамрын нурууны зүүн тал, хүзүү, дээд, доод мөчний зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Сэлэнгэ /хх-19/,

            Мөрдөн байцаалтад яллагдагчаар Б.Бгийн: ...Саранзаяа Наташаг өмөөрч надтай маргалдсан. Тэгээд маргалдаж байгаад Саранзаяа гэнэт машинаа замын голд
хаячихаад гараад явчихсан. Тэгээд явчихаар нь би араас нь гүйж очоод цүнхийг нь
булааж аваад машиндаа суусан. Тэгээд би түүнийг чи машин байрлуулж өг гэж
хэлсэн. Тэгээд би машины жолооны ард суухад Саранзаяа миний хажууд орж ирж
суусан. Нөгөө 3 харин машины гадна гарчихсан зогсоцгоож байсан. Саранзаяа орж
ирээд учир зүггүй намайг цохиод байсан. Тэгээд миний хамраас цус гараад
эхлэхээр нь би түүнийг үсдэж аваад доош нь суудал руу нь дарчихсан. Тэгээд
үсдэхээ болиход Саранзаяа дахиад л намайг цохиод байсан. Тэгэхээр нь би
дахиад л үсдсэн. Энэ маягаар би түүнийг ойролцоогоор 7-8 удаа үсдсэн. ...Саранзаяагийн биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-23/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-24/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-25/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-26/, өргөмжлөл, дурсамжны хуулбарууд /хх-27, 30-31/, даатгалын гэрчилгээний хуулбарууд /хх-28-29/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-32-33/, цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /хх-34/, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-35-43/, Ди Ди принт ХХК-н тодорхойлолт /хх-44/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-56-61/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.

Шүүгдэгч Б.Б хохирогч М.Саранзаяагийн бие махбодид эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.         

Шүүгдэгч Б.Б анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Б өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.