| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/06562/И |
| Дугаар | 182/ШШ2024/05195 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 182/ШШ2024/05195
2024 12 02 182/ШШ2024/05195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Г ХК-ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ц эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч *******гийн гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.******* ******* ХК, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч Б.******* нь 2023.05.05-ны өдөр ******* *******тай ЗГ1305138914 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж 18,000,000 төгрөгийн зээлийг жилийн 12 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч Б.******* нь ЗГ1305138914 тоот зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 186 хоног хугацаа хэтрүүлэн *******ийг хохироож байгаа бөгөөд зээлийн гэрээний 3.3.4-д заасныг үндэслэн ******* өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. 2024.04.03-ны өдрийн байдлаар нийт 16,898,743.62 төгрөг төлөөгүй байна.
Зээлдэгч Б.*******т холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2024.10.17-ны өдрийн 22214 тоот захирамжаар тухайн хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч нь зээл хүсэгчийн анкет, 2023.05.05-ны өдрийн зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, 2023.11.21-ний өдрийн мэдэгдэл, 2023.12.19-ний өдрийн мэдэгдэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.17-ны өдрийн 22214 дүгээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.******* ******* ХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг Б.******* нь зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар, зээл хүсэгчийн анкет, 2023.05.05-ны өдрийн зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, 2023.11.21-ний өдрийн мэдэгдэл, 2023.12.19-ний өдрийн мэдэгдэл зэрэг баримтуудаар Б.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.
2.Харин хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.******* нь Хан-Уул дүүргийн ... тоотод оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.17-ны өдрийн 22214 дүгээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар тогтоогдсон.
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.******* нь ******* ******* ХК-нд зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан үндэслэл бүрдсэн байх тул ******* ******* ХК-ийн гаргасан хүсэлтийг хангаж, Б.*******ийг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж үзэв.
3.Хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2‑т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Б.Ц-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.*******ийн оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч Д.Ө-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА