Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2024/05196

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 02 182/ШШ2024/05196

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ТБ ХК хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Ш-г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч *******ын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.******* ******* ХК, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч Н.******* нь ******* *******ны Архангай аймаг дахь салбараас 2014.03.04-ний өдөр 140 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулан, жилийн 16,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай 14,000,000 төгрөгийн зээлийг авсан. Зээлдэгч Н.******* нь 2024.10.25-ны өдрийн байдлаар нийт 28,754,845,78 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Манай ******* нь зээлдэгчээс зээлийн төлбөрөө шаардаж нэхэмжлэл гаргах гэсэн боловч зээлдэгч Н.******* нар нь оршин суугаа хаяг, эрхэлж байгаа ажил нь тогтоогдохгүй байна. Зээлдэгч Н.******* нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж, 2022.01.25-ны өдрөөс хойш зээлийн төлбөрт огт төлөлт хийлгүй, *******ийг хохироож, оршин суугаа газраа өөрчлөн оргон зайлж олдохгүй байх тул Н.*******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагч нь Н.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2014.03.04-ний өдрийн барьцаат зээлийн гэрээ, 2015.02.17-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, зээл хаах лавлагаа, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.******* ******* ХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг Н.******* нь зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, Н.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2014.03.04-ний өдрийн барьцаат зээлийн гэрээ, 2015.02.17-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, зээл хаах лавлагаа, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудаар Н.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

 

2.Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.******* нь Архангай аймгийн  ...  тоотод оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, шүүхийн ажиллагааны баримт буюу шүүхэд дуудан ирүүлэх тухай шүүхийн мэдэгдэх хуудас, Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон.

 

Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.******* нь ******* ******* ХК-д зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан үндэслэл бүрдсэн байх тул ******* ******* ХК-ийн гаргасан хүсэлтийг хангаж, Н.*******ыг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж үзэв.

 

3.Хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2‑т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Н.Ш-г эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Н.Ш-н оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч *******т мэдэгдэхийг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА