| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/06672/И |
| Дугаар | 182/ШШ2024/05200 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 182/ШШ2024/05200
2024 12 02 182/ШШ2024/05200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ТБ ХК-ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Ж-г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч *******гийн гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.******* ******* ХК, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: О.*******, ******* нар нь 2023.01.18-ны өдөр ******* *******ны Төв аймаг салбараас MN580034310001882255 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг сарын 1.3% (жилийн 15.6%)-ийн хүүтэй, 40 сарын хугацаагаар, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар бизнесийн зээл авсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.1 заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй, удаа дараа шаардуулж, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа бөгөөд 2024.11.04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд нийт 7,651,681 төгрөг төлөгдөөгүй 201 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Хариуцагч О.******* нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.*******г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч нь 2023.01.18-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2023.01.18-ны өдрийн Барьцааны гэрээ, зээлийн дансны харилцагчийн хуулга, Төв аймгийн ... сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, О.*******гийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.09-ний өдрийн 02978 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.******* ******* ХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг О.******* нь зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар, 2023.01.18-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2023.01.18-ны өдрийн Барьцааны гэрээ, зээлийн дансны харилцагчийн хуулга зэрэг баримтуудаар О.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.
2.Харин хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.******* нь Төв аймгийн ... тоотод оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй болох нь Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.09-ний өдрийн 2978 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолтоор тус тус тогтоогдсон.
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.******* нь ******* ******* ХК-нд зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан үндэслэл бүрдсэн байх тул ******* ******* ХК-ийн гаргасан хүсэлтийг хангаж, О.*******г эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж үзэв.
3.Хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2‑т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар О.Ж-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар О.*******гийн оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч Б.Ц-д мэдэгдэхийг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА