| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/06809/И |
| Дугаар | 182/ШШ2024/05202 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 182/ШШ2024/05202
| 2024 12 02 | 182/ШШ2024/05202 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ДФ ХХК-ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.О-г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч *******ийн гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: *******гийн ******* нь 2023.05.31-ний өдрийн зээлийн гэрээгээр манай байгууллагаас 20,500,000 төгрөгийг, 30 сарын хугацаатай зээлж авсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй 19,251,357 төгрөгийн зээлийн үлдэгдлийг төлөөгүй байна. Тэрээр зээлийн гэрээ байгуулах үедээ Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суудаг байсан боловч тус хаягтаа байхгүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон. Иймд Б.*******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч нотлох баримтаар,
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.05.31-ний өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, фидуцийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн тооцоолол, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Засаг даргын 2024.10.23-ны өдрийн тодорхойлолт, гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.******* ******* ББСБ ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийнхээ үндэслэлийг ...Б.******* нь зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна... гэж тайлбарлажээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, хүсэлт гаргагчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Хүсэлт гаргагчийн тайлбар, 2023.05.31-ний өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн тооцоолол зэрэг тодорхойлох хэсэгт дурдагдсан баримтуудаас үзвэл, Б.******* нь ******* ******* ББСБ ХХК-нд зээлийн өр төлбөртэй, хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.******* нь Сонгинохайрхан дүүргийн ... тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй, амьдардаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт, 2024.11.25-ны өдрийн шүүхэд дуудан ирүүлэх тухай шүүхийн мэдэгдэх хуудас, хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон.
3.Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.******* нь ******* ******* ББСБ ХХК-нд зээлийн өр төлбөртэй, хаана оршин суугаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1.-д заасан үндэслэл бүрдсэн байх тул ******* ******* ББСБ ХХК-ийн хүсэлтийг хангаж, Б.*******ыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзсэн болно.
4.Хүсэлт гаргагч ******* ******* ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2.‑т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т зааснаар Б.О-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Б.*******ын оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Н-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА