| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Түмэнжаргал |
| Хэргийн индекс | 185/2018/0055/Э |
| Дугаар | 68 |
| Огноо | 2018-01-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Халиун |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,
улсын яллагч Э.Халиун,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,
шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Мөнхдаржаалэн шашны төвийн тэргүүн, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Айдасын даваа 1 дүгээр гудамжны 5 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Хошууд овгийн Д.Н 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1709025700408 дугаар 185/2018/0055/Э индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 12 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Төв номын сангийн автобусны буудлын орчим өөрийн эзэмшлийн 1856 УБЭ улсын дугаартай автомашинаар замын хөдөлгөөнд оролцох үедээ автобусны жолооч хохирогч Б.Тэмүүжинтэй автомашины чирэх зориулалт бүхий төмрийг шүргэсэн гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохиж үүдэн 1 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Нгийн: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж мэдүүлсэн мэдүүлэг,
талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Тэмүүжингийн: ... Би 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр 6774 УНҮ улсын дугаартай Ай ти бус ХХК-ны автобус жолоодоод Хороолол-Зайсан чиглэлд явж байхад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Номын сангийн харалдаа урдаас хойшоогоо чиглээд хөдөлгөөнд оролцож байхад номын сангийн туслах замаас 1856 УБЭ улсын дугаартай приус-11 машины жолооч миний урдуур ороод ирсэн. Би автобусыг зүүн тал руу нь дарах гэсэн боловч хөдөлгөөн ихтэй байсан болохоор чадаагүй чигээрээ очиж тулж зогссон. Би хөдлөөд явахдаа тэр приусын урд буфер хэсэгт нь байдаг чирэгч төмрийг нь автобусныхаа бөгс хэсгээр шүргэсэн байх. Би тэр үедээ мэдээгүй. Би номын сангийн буудал дээрээс хүнээ аваад хөдлөх гэхэд тэр нөгөө приусын жолооч автобусны урд ороод хоёр удаа тоормослосон. Би автобуснаасаа буухад приусны жолооч машинаасаа гарч ирээд чи миний машиныг шүргэчихээд зугтаагаад байх юм аа гэж хэлсэн. Би чигээрээ явж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй таны буруу биздээ гэж хэлэхэд миний нүүр рүү гарынхаа алгаараа мангасдсан. Би зөрүүлээд тэр залууг мангасдахад шууд миний нүүр хэсэгт 1-2 удаа гараараа хүчтэй цохиж миний уруулыг сэтэлсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-9/,
Мөрдөн байцаалтад яллагдагчаар Д.Нгийн: ...Миний автомашины урд буфер хэсэгт байрлах чирэх зориулалт бүхий төмрийг шүргэчихсэн юм. Тэгээд би араас нь очоод маргаан үүссэн. ...Би араас нь очоод чи миний машиныг шүргэчихлээ шүү дээ гэж хэлэхэд яагаа ч үгүй л байна шүү дээ, юун сүртэй юм бэ пизда гэхээр нь миний дургүй хүрээд нүүр рүү мангасдсан чинь намайг нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би зөрүүлээд нэг удаа уруул руу нь цохьсон юм... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-17/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14904 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар /хх-18/, техникийн тодорхойлолтын хуулбар /хх-19/, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-20/, Шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт /хх-21/, тээврийн хэрэгслийн мэдээллийн /хх-22/, МЦМ Трейд ХХК-н тодорхойлолт /хх-30/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.
Шүүгдэгч Д.Нг /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Н анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Д.Нг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.Н өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.