| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2023/05558/И |
| Дугаар | 182/ШШ2024/05206 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 182/ШШ2024/05206
2024 12 02 182/ШШ2024/05206
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,
Нэхэмжлэгч: Я.М-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У.Б-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 619,666 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие У.*******тай 2020.04.23-ны өдөр ажлын байрны түрээсийн гэрээг байгуулж, өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн ... тоотод байрлах цайны газрын зориулалттай үйлчилгээний газрын 1 жилийн хугацаатай, сарын 1,200,000 төгрөг байхаар тохиролцож, эхний 3 сарын түрээсийн төлбөрийн 800,000 төгрөгөөр тохирч түрээслүүлсэн. Түрээсийн хугацааг 2020.05.04-2021.05.04-ний өдөр байхаар гэрээнд тусгасан учир түрээслэгчээс түрээсинйн талбайг үйл ажиллагаандаа зориулж тохижуулах боломжит хугацааг олгосон бөгөөд энэ хугацаанд түрээслэгчээс үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авах тухай мэдэгдэж 5 дугаар сард үйл ажиллагаа явуулаагүй. Түрээслэгчээс 2020.05.04-2021.03.10-ны өдрийг хүртэл 10 сарын хугацаанд түрээсийн төлбөрийг зарим саруудад огт төлөөгүй, зарим срд дутуу төлж, нийт төлбөр 5,999,666 төгрөг тооцогдсон бөгөдө үүнээс 5,380,000 төгрөгийг төлж, үлдэх 619,666 төгрөгийг төлөөгүй байна. ...Иймд хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэгт 619,666 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч У.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие *******гийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 619,666 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч У.*******д холбогдуулж түрээсийн гэрээний үүрэгт 619,666 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 619,666 төгрөгийг нэхэмжлэгч *******д төлөхийг зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбараар тогтоогдсон.
2.Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь нэг талын хүсэл зориг байдаг, хариуцагч нэгэнт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч *******д 619,666 төгрөг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч У.*******гийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *******гээс тэмдэгтийн хураамжид төлсөн 19,240 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь 9,620 төгрөгийг буцааж, хариуцагч У.*******гаас 9,620 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА