| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/05857/И |
| Дугаар | 182/ШШ2024/05253 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 182/ШШ2024/05253
2024 12 02 182/ШШ2024/05253
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,
Нэхэмжлэгч: СЛБЗГ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.Д-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,648,346 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ч.******* нь 2021.11.15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 1,999,900 төгрөгийг жилийн 39.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлэн авсан. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,465,133 төгрөг, хүү 1,140,532 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,380 төгрөг байна. Иймд хариуцагч Ч.*******аас зээлийн гэрээний үүрэг болох нотариатын зардалд нийт 2,648,346 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Ч.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 2,648,346 төгрөгийг 2024.12.15-ны өдөр 500,000 төгрөг, 2025.01.15-ны өдөр 500,000 төгрөг, 2025.02.15-ны өдөр 500,000 төгрөг, 2025.03.15-ны өдөр 500,000 төгрөг, 2025.04.15-ны өдөр 648,346 төгрөгөөр тус тус хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК нь хариуцагч Ч.*******д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 737,919 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,648,346 төгрөгийг 2024.12.15-ны өдөр 500,000 төгрөг, 2025.01.15-ны өдөр 500,000 төгрөг, 2025.02.15-ны өдөр 500,000 төгрөг, 2025.03.15-ны өдөр 500,000 төгрөг, 2025.04.15-ны өдөр 648,346 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-нд төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
2.Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь нэг талын хүсэл зориг байдаг, хариуцагч нэгэнт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 758 дугаар зүйлийн 758.1.-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-нд 2,648,346 төгрөг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Ч.*******ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид 57,330 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь 28,665 төгрөгийг буцааж, хариуцагч Ч.*******аас 28,665 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-нд тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА