Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2024/05288

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 04 182/ШШ2024/05288

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,

Нэхэмжлэгч: ТБ ХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.М-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 11,319,789 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.******* нь 2018.08.10-ны өдөр кредит карт эзэмших гэрээг байгуулж, 5,000,000 төгрөгийн алтан кредит картын зээлийг жилийн бэлэн 36 хувийн хүүтэй, бэлэн бус 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авсан. Банк зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн кредит дансанд 5,000,000 төгрөгийн зээлийн эрх нээж бодитойгоор бүрэн олгосон. Зээлдэгч нь 2019.10.03-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг зөрчиж эхэлсэн. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 4,948,740 төгрөг, үндсэн хүү 6,198,699 төгрөг, хугацаа хэтрүүлсний шимтгэл 171,248 төгрөг, бусад шимтгэл 1,100 төгрөг, нийт 11,319,789 төгрөг байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 11,319,789 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Ш.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ******* ******* ХК-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 11,319,789 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Ш.*******д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 11,319,789 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 11,319,789 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХК-нд төлөхийг зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбараар тогтоогдсон.

2.Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь нэг талын хүсэл зориг байдаг, хариуцагч нэгэнт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХК-нд 11,319,789 төгрөг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Ш.*******ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 224,549 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь 112,274 төгрөгийг буцааж, хариуцагч Ш.*******аас 112,275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-нд тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА