| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/06288/И |
| Дугаар | 182/ШШ2024/05300 |
| Огноо | 2024-12-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 182/ШШ2024/05300
2024 12 05 182/ШШ2024/05300
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ШСМ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ОБ ХХК-нд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 150,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******.
Зохигчид шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч нь 2023.04.07-ны өдөр манай байгууллагаас 20 ширхэг сөжүг, нэг ширхэгийг нь 7500 төгрөг, нийт 150,000 төгрөгөөр худалдан авсан боловч төлбөрийг төлөөгүй байсан. Иймд хариуцагчаас 150,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Харин хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 150,000 төгрөгийг 2024.12.05-ны өдөр бүрэн төлсөн байх тул бид гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-нд холбогдуулж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 150,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ******* нь ...хариуцагч нь 150,000 төгрөгийг 2024.12.05-ны өдөр төлсөн... гэсэн үндэслэлээр гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа, түүнд татгалзах эрх олгогдсон болох нь ирүүлсэн хүсэлт, итгэмжлэлээр тогтоогдож байна.
2.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гаргасан шаардлагаасаа нэгэнт татгалзаж байгаа, нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, энэ нь нэг талын хүсэл зориг байдаг тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-нд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., 59 дүгээр зүйлийн 59.4.-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 5150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь 2575 төгрөгийг буцааж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА