Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/15

 

Н.*******д холбогдох эрүүгийн

 хэргийн талаар

         ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.тогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр,******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал

          Прокурор / сумаас ZOOM/-р                                   Б.*******

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                                   Б.*******

          Хохирогч                                                                                             Б.*******

          Хохирогчийн өмгөөлөгч                                                                   Б.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогчийн өмгөөлөгч Б.*******ын давж заалдах гомдлоор Н.*******д холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 30-ны өдөр******* аймгийн Яруу суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт******* аймгийн сумын багийн тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, 102 регистрийн дугаартай овогт ын *******,

Шүүгдэгч 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 06 цагийн үед******* аймгийн сумын багийн нутаг “ ” гэх газарт “” маркийн улсын дугаартай автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д заасан “Жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэснийг зөрчсөний улмаас түүний жолоодож явсан маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хажуу руу унаж зорчигч Б.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

Шүүгдэгч овогт ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Н.*******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдаж,  шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирол төлбөрт 1,050,000 /нэг сая тавин мянга/ төгрөг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Б.*******ийн 7,201,459 /долоон сая хоёр зуун нэг мянга дөрвөн зуун тавин ёс/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.******* нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардалд нийт 4,596,300 /дөрвөн сая таван зуун ерэн зургаан мянга гурван зуу/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.*******д холбогдуулан нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдолдоо:  “Б.******* нь 12.006.455 төгрөг гаргуулахаар хохирол нэхэмжилсэн. Анхан шатны шүүх 208.696 төгрөгийг хангаж, 4.596.300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нийт 7.201.459 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирол, хор уршигт учирсан нийт хохирлын баримтаа хэрэгт гаргасан боловч 7.201.459 төгрөгийн нэхэмжлэлийн  шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд******* аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн шаардлагыг нэмж гаргуулан хохирлын хэмжээг өөрчилж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч анхан шатны шүүх хуралдаан дээр Говь-Алтай аймагт эмнэлэгт хэвтсэн, хоол идсэн баримтуудыг гаргаж өгсөн боловч нөгөө баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, мөн анхан шатны шүүх дээр би өөрөө өөрийгөө өмгөөлөх боломжтой гэж оролцсон. Шүүхийн зүгээс та хохирлын тооцоогоо гаргаад өгөөч гээд 30 минутын хугацаа өгсөн боловч энэ хугацаанд хохирлын тооцоогоо гаргаж ирсэн боловч хохирол нь нотлох баримтаар нотлогдоогүй. Тийм учраас 7.212.230 төгрөгийг нотлогдохгүй байна гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан учраас хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар давж заалдах шатны шүүх Н.*******д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг  хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь  хянаж үзлээ.

1.Хэргийн үйл баримтын талаар

Шүүгдэгч Н.******* нь 2022 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн 06 цагийн үед******* аймгийн сумын багийн нутаг “ ” гэх газарт “” маркийн улсын дугаартай автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад замын хажуу руу унаж зорчигч Б.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт нь

Хохирогч Б.*******ийн: “...2022 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн үед сумаас гараад шөнө 23 цагаас 00 цагийн үед сум дээр ирсэн. сумаас унаа олоод******* аймгийн төв дээр очих гэж байсан. сумын колонкийн ойролцоо өвс ачсан 3 том машин байхаар нь очиж уулзсан. Өглөө эрт 5 цагийн үед аймгийн төв рүү хамт явахаар тохиролцсон. Тэгээд тэндээсээ хүн дуудаад айлд очиж амраад маргааш нь буюу 2022 оны 8 дугаар сарын 29-ний өглөө 05 цагийн үед нөгөө том машин дээрээ ирсэн...Би маркийн машинд ороод суусан. Араас жолооч нь орж ирээд тэндээс хөдлөөд******* аймгийн төв рүү явсан. Хөдлөөд явж байхдаа тухайн машины жолооч урд шөнө би архи уусан, замдаа үүрэглэх байх гэж ярьж байсан. Тэгэхээр нь би жоохон явж байгаад бууя гэсэн бодолтой явж байсан. сумаас хөдлөөд 10 гаран км явж байхад тухайн жолооч замаасаа гарах гээд байгаа юм шиг санагдаад байсан. Би хэлэх гэснээ жолоочид саад болоод яах вэ гэж бодсон. Тэгтэл тухайн машин засмал замын хажуу руу миний сууж явсан талаар уначихсан. Жолооч машинаас надаас түрүүлээд гарсан. Намайг татаад аваач гэхэд жолооч намайг машинаасаа татаж гаргасан. Миний баруун гарын бугуй хэсгээс цус их гарсан, гар их өвдсөн. Тэгээд би өөрөө эмнэлэг дуудаад сумын эмнэлэг дээр ирсэн. Жолооч ярихдаа би урьд шөнө архи нэлээн уусан, унтаагүй гэж ярьж байсан. Миний баруун талын хөл шилбэ хэсэгтээ төмөртэй, хөл өвдөөд байдаг. Даралт ихэддэг, тархины судас нарийсалттай, нойр булчирхай өвддөг, албан ёсоор эмчийн хяналтад ороогүй. Миний хиймэл урд үүдэн шүд хугарсан. Баруун гар шуу хэсгээрээ хугарсан. Баруун хөл хөхрөлттэй, толгой их өвдөж байгаа...” гэсэн мэдүүлэг ,

Гэрч Т.ын: “...Би 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр******* аймаг сумын нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгээд явж байхад 10 цагийн орчим байсан байхаа******* аймгийн сумын багийн нутаг гэх газар замын хажуу руу машин унасан байна, машины жолооч болон зорчигч сумын эмнэлэг дээр ирсэн байна гэсэн дуудлага эмнэлгээс өгсөн. Тэгээд би хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Д.-*******н хамт эмнэлэг дээр яваад очтол машины жолооч болон зорчигч гээд нэг эмэгтэй хамт байсан. Эмч уг 2 хүнийг үзээд байж байсан ба жолоочид ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй. Харин хамт явж байсан гэх эмэгтэйн баруун гар хугарсан юм шиг байна. Аймгийн эмнэлэг бараадуулах хэрэгтэй гэж байсан. ... сумын эмнэлэг дээр уг тээврийн хэрэгслийн жолоочийг шалгагч багаж драгер үлээлгэж үзэхэд 1,35 хувийн согтолттой байсан...” гэсэн мэдүүлэг,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 000000467 дугаартай: “...Иргэн Б.*******ийн биед гэмтэл учирсан байна.  Б.*******ийн биед тархи доргилт, баруун гарын шуу ясны хугарал, баруун хацарт зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл учирсан байна. Б.*******ийн биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Б.*******ийн биед учирсан гэмтэл нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр үүссэн байх боломжтой. Тухайн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Б.*******ийн биед тархи доргилт, баруун гарын шуу ясны хугарал, баруун хацарт зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Зам тээврийн осол дээр тогтоосон актаар тус тус тогтоогдож байна.

2.Эрх зүйн дүгнэлт болон Давж заалдах гомдлын талаар,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатын шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Шүүгдэгч Н.******* түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо, хохирогчийн 12.006.455 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нийт 208.696 төгрөгийг хангаж, нийт 4.596.300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нийт 7.201.459 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нийт 7.201.459 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан хохирлын талаарх баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хохирлыг зарим шаардлагыг хэрэгсэхүй болгож, заримыг нь хэлэлцэхгүй орхиж, шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэсэн Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3, 36.4, 36.5 дугаар зүйлд нийцсэн, Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1.******* аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.*******, түүний өмгөөлөгч Б.*******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.АРИУНБАЯР