Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2024/05304

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 06 182/ШШ2024/05304

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,

Нэхэмжлэгч: ТБФ ББСБ ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Ө-д хол*******ох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн үүрэгт 1,856,575 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* нь 2022.06.06-ны өдөр цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж, 3,600,000 төгрөгийн зээлийг сарын 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2024.06.08-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй зээлэн авсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш зээл, түүний хүүнд нийт 3,716,716 төгрөгийн төлөлт хийсэн. Үүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл зээл, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй, эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 1,856,575 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч, түүний төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...******* ******* ******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 1,856,575 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөхийг зөвшөөрч байна. 2024.12.07-ны өдөр 600,000 төгрөг, 2025.01.07-ны өдөр 600,000 төгрөг, 2025.02.07-ны өдөр 656,575 төгрөг гэжээ.

 

3.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч Э.Ариунгэрэл нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбартай танилцаад зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч *******д хол*******уулж зээлийн гэрээний үүрэгт 1,856,575 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,856,575 төгрөгийг 2024.12.07-ны өдөр 600,000 төгрөг, 2025.01.07-ны өдөр 600,000 төгрөг, 2025.02.07-ны өдөр 656,575 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-нд төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч Э.Ариунгэрэл татгалзаагүй байх тул зохигчдыг тухайн нөхцөлөөр эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх бөгөөд энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,856,575 төгрөгийг 2024.12.07-ны өдөр 600,000 төгрөг, 2025.01.07-ны өдөр 600,000 төгрөг, 2025.02.07-ны өдөр 656,575 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-нд төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 44,655 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь болох 22,327 төгрөгийг буцааж, хариуцагч *******аас 22,328 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-нд тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА