| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/07004/И |
| Дугаар | 182/ШШ2024/05310 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 182/ШШ2024/05310
2024 12 09 182/ШШ2024/05310
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,
Нэхэмжлэгч:АК ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Т-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 821,348 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* нь 2019.07.22-ны өдрийн цахим зээлийн эрх нээлгэх гэрээний дагуу 2022.03.07-ны өдөр 600,000 төгрөгийг сарын 5%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан. Хариуцагч нь гэрээний үүргээ зөрчиж, үндсэн зээлд 600,000 төгрөг, хүүд 221,348 төгрөг, нийт 821,348 төгрөгийг төлөөгүй байна. Иймд хариуцагч *******аас 821,348 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 821,348 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин 2025.01.20-ны өдөр 410,674 төгрөг, 2025.02.20-ны өдөр 410,674 төгрөгөөр төлж дуусгах хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХК нь хариуцагч *******т холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 821,348 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 821,348 төгрөгийг 2025.01.20-ны өдөр 410,674 төгрөг, 2025.02.20-ны өдөр 410,674 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХК-нд төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
2.Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь нэг талын хүсэл зориг байдаг, хариуцагч нэгэнт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХК-нд 821,348 төгрөг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч *******ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 24,263 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь 12,132 төгрөгийг буцааж, хариуцагч *******аас 12,131 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХК-нд тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА