| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/06675/И |
| Дугаар | 182/ШШ2024/05313 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 182/ШШ2024/05313
2024 12 09 182/ШШ2024/05313
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,
Нэхэмжлэгч: Т ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Т нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг, зардалд 6,847,711 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нар нь 2022.02.17-ны өдрийн зээлийн гэрээ, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу манай байгууллагаас 4,200,000 төгрөгийг, сарын 2,7%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, гэрийн эд хогшил, гар утас зэрэг хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Гэвч хариуцагч нарын зээлийн гэрээний үүргийг зөрчиж, үндсэн зээл 4,200,000 төгрөг, хүү 2,138,759 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 427,752 төгрөгийг төлөөгүй байна. Мөн хариуцагч нарыг эрэн сурвалжилж хаяг тогтооход манай байгууллагаас 70,200 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөгийн зардал гарсан байна. Иймд хариуцагч нараас нийт 6,847,711 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би Нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 6,847,711 төгрөгийг 2025.01.09-ний өдрөөс эхлэн 2025.09.09-ний өдрийг хүртэл, сар бүр 700,000 төгрөгөөр нийт 9 сарын хугацаанд 6,300,000 төгрөгийг, 2025.10.09-ний өдөр үлдэх 547,711 төгрөгийг төлж дуусгах хүсэлтэй байна гэжээ.
3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Манай байгууллага хариуцагч Ц.*******гаас татгалзаж байна. Мөн хариуцагч Б.*******-Эрдэнийн тайлбартай танилцлаа. Түүний төлбөр төлөх хуваарийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Ц.*******, ******* нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэг, зардалд 6,847,711 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөөлөгч ******* нь хариуцагч Ц.*******гаас татгалзаж байна.
Харин хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,847,711 төгрөгийг 2025.01.09-ний өдрөөс эхлэн 2025.09.09-ний өдрийг хүртэл, сар бүр 700,000 төгрөгөөр нийт 9 сарын хугацаанд 6,300,000 төгрөгийг, 2025.10.09-ний өдөр 547,711 төгрөгийг нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ******* зөвшөөрсөн тул зохигчдыг тухайн нөхцөлөөр эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй, 2024.10.31-ний өдрийн 24/1377 тоот итгэмжлэлээр төлөөлөгч *******д эвлэрэх эрх олгогдсон байна.
2.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх бөгөөд энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 758 дугаар зүйлийн 758.1.-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нь хариуцагч Ц.*******гаас татгалзаж, хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,847,711 төгрөгийг 2025.01.09-ний өдрөөс эхлэн 2025.09.09-ний өдрийг хүртэл, сар бүр 700,000 төгрөгөөр нийт 9 сарын хугацаанд 6,300,000 төгрөгийг, 2025.10.09-ний өдөр 547,711 төгрөгийг нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 124,520 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь болох 62,260 төгрөгийг буцааж, хариуцагч *******эс 62,260 төгрөгийг гаргуулж ******* ББСБ ХХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА