| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Түмэнжаргал |
| Хэргийн индекс | 185/2018/0067/Э |
| Дугаар | 77 |
| Огноо | 2018-01-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,
улсын яллагч П.Даваасүрэн,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,
шүүгдэгч Л.Э,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Алтанзул /ҮД№2164/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1965 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян-Уулын 2 дугаар гудамжны 9 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Чимэд овогт Л.Э 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1709022100005 дугаар 185/2018/0067/Э индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Э 2017 оны 11 дүгээр сарын 23-нд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо ШУТИС-н 3 дугаар давхарын коридорт хохирогч Б.Энхмэндийн гадуур хувцасны халааснаас гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Э: 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр техникийн их сургуулийн коридорт урт сандал дээр сууж байхад, нэг охин хажууд ирээд ахаа наагуур чинь ороод сууя гэхээр нь суу, суу гээд суулгасан. Тэр охин хувцасаа тайлахдаа утсаа унагаасан байсан тул хэлэлгүй авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өдий насалчихаад дахиж хулгай хийхгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,
талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Энхмэндийн: ...2017 оны 11 дүгээр сарын 21-нд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, ШУТИС-н төв байрны 3 давхарт коридорт хичээлээ бэлдээд сууж байгаад халааснаасаа гар утсаа авах гэтэл алга болсон байсан. Тэгээд сургуулийн камер шүүж үзтэл миний хажууд сууж байсан настай хүн миний халааснаас утас аваад өөрийнхөө халаасанд хийж байсан бичлэг байсан… гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-9-10/,
мөрдөн байцаалтад яллагдагчаар Л.Э: …2017 оны 11 дүгээр сарын 21-нд 14 цагийн үед ШУТИС-н 3 дугаар давхарын коридорт байдаг сандал дээр сууж байтал хажууд нэг охин ирээд ахаа би наагуур чинь суучихая гэхээр нь суулгасан. Тэгтэл гар утас нь халааснаас нь уначихсан. Тэгээд би гар утсыг нь аваад гараад явчихсан. …өмнө үйлдсэн хэргүүдийн хохирлыг нь төлөөд хэрэгсэхгүй болсон шүү дээ, олзонд дургүй хүн гэж юу байхав дээ, би зүгээр л аваад халаасандаа хийсэн. Хийсэн хэрэгтээ харамсаж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-34-35/,
Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-4/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-5/, эд зүйлийн үнэлгээ /хх-6/, Си-Ди /хх-15/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-16/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-17/, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-18-19/, ял шийтгэгдсэн эсэхийн шалгах хуудас /хх-20/, сэжигтний бүртгэл /хх-21-22/, Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолын хуулбар /хх-26-28, 38-40/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.
Шүүгдэгч Л.Эыг 2017 оны 11 дүгээр сарын 23-нд хохирогч Б.Энхмэндийн хөрөнгийг /Айфонэ-6 маркийн гар утас/ хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 600.000 төгрөгний буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Л.Э хөнгөн гэмт хэрэг үйлдэн гэм буруугаа хүлээсэн, хохирогчид “Айфонэ-6” маркийн утсыг буцаан өгсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа боловч шүүгдэгч Л.Энхбатын хувийн байдлыг харгалзан эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялын доод хэмжээ буюу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.