| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00488/И |
| Дугаар | 140/ШШ2024/00493 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 140/ШШ2024/00493
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч Завхан аймгийн ...... сумын .... багт оршин суух ........... нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ........, нарийн бичгийн дарга .......нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ....... нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1983 онд ...... сумын 10 жилийн дунд сургуулийг төгссөн. Тэгээд Улаанбаатар хотод .сургуульд орсон. Сургуулиа төгсөөд ...........ажиллаж байсан. Тухайн үед ..... байхгүй гэдэг үндэслэлээр намайг ажлаас чөлөөлж байсан. Тэгээд би нутагтаа ирж ........ оёдолчноор ажилд орж байсан.
Иймд намайг 1984 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл Улаанбаатар .............транспортёрчноор, 1987 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн .............. тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч........... нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ......... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч ..... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр 1984 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Улаанбаатар хот ...........тохируулагчаар,
1984 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл Улаанбаатар хот ........... транспортерчноор,
-1987 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ........,
-1992 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн .........оёдолчноор тус тус ажиллаж байсан болох нь түүний 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн .........дугаартай хөдөлмөрийн дэвтэр, ........... 1984 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 099 дугаартай 1984 онд Техникум, ТМС төгсөгчдийг хувиарлан ажиллуулах тухай тушаал, түүний хавсралт, мөн даргын 1986 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 062 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, түүний хавсралт зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөн Завхан аймгийн .........2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 14-т ........., 1987 он, .......... сум гэх баримт нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудтай нийцэж байх тул түүний тайлбарыг үнэн зөв гэж үнэллээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч .........ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ......... 1984 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Улаанбаатар хот .......... тохируулагчаар,
1984 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл Улаанбаатар хот ................ транспортерчноор,
-1987 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ...........,
-1992 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ............... тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ........... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ