Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/01191

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/01191

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Сарантуяа даргалж, шүүгч Н.Бямбасүрэн, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т ,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Д, Б.Э,

Хариуцагч:  Н.Б ,

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол нийт 24,892,615 (хорин дөрвөн сая найман зуун ерэн хоёр мянга зургаан зуун арван тав) төгрөгийг гаргуулж, Т ийн нэр дээрх Төрийн сангийн 100*** тоот дансанд шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э (цахим),

Хариуцагч: Н.Б ,

Иргэдийн төлөөлөгч: А.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Х нар оролцлоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д гийн эзгүйд хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Т нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д: Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрч учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй. гэж заасныг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт: Иргэнийг эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага эсхүл шүүх тогтоосон бол төрд учирсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ. гэж, мөн хуулийн 50.2 дахь хэсэгт: Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана. гэж тус тус заасны дагуу төрд учирсан хохирлыг тухайн шийдвэр гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гарган, хяналт тавин ажиллаж байна.

Н.Б нь Х аймаг дахь М захирлаар ажиллаж байхдаа 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар тус байгууллагын Ерөнхий нягтлан бодогч Ш.Д г төрийн албанаас чөлөөлсөн байна.

1. Иргэн Ш.Д нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ2022/00167 дугаар шийдвэрээр Х аймаг дахь М төвийн ийн захирлын 2021 оны Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ш.Д г урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгохоор шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэрийн дагуу Х аймаг дахь П ийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/70 дугаар тушаалыг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалинд 11,031,636.5 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 1,225,737.4 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 1,592,766.1 төгрөг, нийт 13,850,140 төгрөгийг Ш.Д д олгосон байна.

2. Улмаар Ш.Д нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, зохих бичилт хийлгэхийг даалгахаар шүүхэд дахин хандсаны дагуу Х аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 155/ШШ2023/00240 дүгээр шүүхийн шийдвэрээр түүний гаргасан шийдвэрийг хангаж шийдвэрлэсэн.

Шүүхийн дээрх шийдвэрийг Х аймгийн П нь биелүүлж, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалинд 7,998,073 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 688,675 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 2,355,727 төгрөг, нийт 11,042,475 төгрөгийг Ш.Д д олгожээ.

Шүүхийн дээрх шийдвэрүүдийг үндэслэн Х аймаг дахь П оос нийт 24,892,615 төгрөгийг Ш.Д д олгосон байна.

Т өөс Н.Б т Т ийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүргүүлэх тухай 04/1512 дугаар албан бичиг хүргүүлсэн боловч түүнээс төлбөр төлөх боломжгүй талаарх хариуг 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн байна.

Иймд Н.Б ын хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирол нийт 24,892,615 (хорин дөрвөн сая найман зуун ерэн хоёр мянга зургаан зуун арван тав) төгрөгийг Т ийн нэр дээрх Төрийн сангийн 100*** тоот дансанд буруутай албан тушаалтан болох Н.Б оос гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Т ийн нэхэмжлэлтэй, иргэн Н.Б т холбогдох Төрд учруулсан хохирол 24,892,615 төгрөгийг буруутай албан тушаалтан болох Н.Б оор нөхөн төлүүлэх шаардлага бүхий иргэний хэрэгт Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т Шүүхэд гаргасан дараахь нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө, 41.1.3-т: төсвийн байгууллагын нэхэмжлэл гэж тус тус заасан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б нь Х аймаг дахь М захирлаар ажиллаж байхдаа 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар тус байгууллагын Ерөнхий нягтлан бодогч Ш.Д г төрийн албанаас чөлөөлсөн. Иргэн Ш.Д нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ2022/00167 дугаар шийдвэрээр Х аймаг дахь М төвийн ийн захирлын 2021 оны Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ш.Д г урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу Х аймаг дахь П ийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/70 дугаар тушаалыг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалинд 11,031,636.5 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 1,225,737.4 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 1,592,766.1 төгрөг, нийт 13,850,140 төгрөгийг Ш.Д д олгосон байна. Улмаар Ш.Д нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, зохих бичилт хийлгэхийг даалгахаар шүүхэд дахин хандсаны дагуу Х аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 155/ШШ2023/00240 дүгээр шүүхийн шийдвэрээр түүний гаргасан шийдвэрийг хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг Х аймгийн П нь биелүүлж, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалинд 7,998,073 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 688,675 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 2,355,727 төгрөг, нийт 11,042,475 төгрөгийг Ш.Д д олгожээ. Шүүхийн дээрх шийдвэрүүдийг үндэслэн Х аймаг дахь П оос нийт 24,892,615 төгрөгийг Ш.Д д олгосон байна. Т өөс Н.Б т Т ийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүргүүлэх тухай 04/1512 дугаар албан бичиг хүргүүлсэн боловч түүнээс төлбөр төлөх боломжгүй гэсэн талаарх хариуг 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн байна. Хууль бус шийдвэрийн улмаас Н.Б ын төрд учруулсан хохирол 24,892,615 төгрөгийг Т ийн нэр дээрх Төрийн сангийн 100*** тоот дансанд төлүүлэх нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Н.Б 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Х аймаг дахь П ийн төсвөөс шүүхийн шийдвэрийг үндэслэж Ш.Д д ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаар шимтгэлийг нягтлан бодогч Ш.Д гийн өөрийнх нь тооцож шаардсанаар олгож, авлага үүсгэсэн болно.

Тус авлагыг сургуулийн өмч хамгаалах байнгын зөвлөл, удирдлагатай уулзаж сургуульд шаардлагатай байгаа өөрийн өмчлөлд байгаа 5*** улсын дугаартай, 2004 онд үйлдвэрлэгдэж 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр импортлогдсон хөх өнгийн ачааны Hyundai Porter-II машиныг зах зээлийн үнийг харгалзан 24,900,000 (хорин дөрвөн сая есөн зуу) төгрөгөөр үнэлж, авлага барагдуулж хүлээлгэж өгсөн болно. Холбогдох шийдвэрийг гаргаж өгнө үү гэх,

Хариуцагч Н.Б 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгжүүлэхээ илэрхийлж Х аймаг дахь П ийн санхүүд үүссэн 2004 онд үйлдвэрлэгдэж 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр орж ирсэн өөрийн нэр дээр өмчлөгдөж буй ачааны автомашиныг тус сургуулийн өмч хамгаалах байнгын зөвлөлд хүлээлгэж өгч, удирдлагуудтай нь уулзсан болно.

Өмч хамгаалах байнгын зөвлөл хуралдаж, авлагыг барагдуулах нь зөв гэж үзсэн бөгөөд тэмдэглэл хөтөлж, дүгнэлт гаргасан болно.

Дүгнэлтэд уг машиныг сургуулийн албан хэрэгцээнд 5-6 жилийн хугацаанд ашиглах боломжтой гэж үзсэн болно.

Миний бие хөхний хорт хавдраар өвчилсөн эхнэрээ байнгын асарч, тэтгэврээс өөр орлогогүй амьдардаг тул дээрх машиныг зах зээлийн үнээр (24,900,000 төгрөгөөр) үнэлж авлага барагдуулахыг зорьж байгаа болно.

Х аймаг дахь П ийн захирлын сонгон шалгаруулалт болж, орлон гүйцэтгэж байгаа хүн нь шийдвэр гаргах боломжгүй болсон тул өмч хамгаалах байнгын зөвлөлийн дүгнэлт, тэмдэглэлийг хүргүүлэв гэжээ.

Хариуцагч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хоёр ч тайлбар бичээд нилээн бодлоо. Төрийн албанд насаараа ажиллаад шүүхийн өмнө зогсож байгаадаа харамсаж байна. Тайлбараа хэлье. Миний бие төрийн албанд 36 жил зүтгэсэн. Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албаны зарчим, стандартыг дагаж мөрдөж ажилласан. Зарчмын хувьд аль болох ил тод байх, аливаа зөрчлөөс ангид байх, чадахуйн зарчмыг баримтлах, төрийн албан стандартад шилжүүлж ажиллаж байсан. Төрийн албаны гүйцэтгэгч байхдаа Төрийн албаны хуулийг зөрчөөгүй ажилласан. Төрд хохирол учруулах талаар ямар нэгэн санаатай үйлдэл гаргаагүй байгаа. Гэтэл намайг төрд насаараа ажилласны дараа хариуцлага хүлээлгэх гэж байгаад харамсаж байна. Т төр хохирсон гэх хохирлын хэмжээг тодорхойлохдоо тухайн үеийн нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй гэж үзэж байна. Би төрийн үйлчилгээний байгууллагад ажиллаж байхдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.5 дахь заалтуудыг харгалзан үзэх ёстой байсан гэж үзэж байна. Тухайн үед шүүхийн шийдвэрийн дагуу Х аймаг дахь П оос н.Д д ажилгүй байсан хугацааны цалин, хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл нийт 13,850,140 төгрөгийг олгуулсныг буруу шийдвэр гаргасантай холбон үзэж болох юм. Харин н.Д шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилдаа ирээгүй байсан хугацаанд намайг Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 00240 дугаартай шийдвэр гарсан. н.Д нь өөрөө албан тушаалаа урвуулан ашиглаж цалингийн сангаас гүйлгээ хийлгүүлж гаргасан 11,042,475 төгрөгийг миний бие хариуцах боломжгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нийт гарсан хохирол нь дан ганц төсвийн шууд захирагчтай холбоотой биш хууль зөрчсөн үйлдэл гаргасан, албан тушаалаа урвуулан ашигласан, ажлаа нэг жилийн хугацаанд хийгээгүй байж шүүхийн шийдвэрээр тогтоолгосон н.Д тэй холбоотой юм. Энэ хохирлын хэмжээг тодорхойлох асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Миний бие хөхний хорт хавдараар өвчилсөн эхнэрээ байнга асарч, тэтгэврээс өөр орлогогүй амьдардаг. Ийм үед төрд учирсан хохирлыг төлүүлэхээр нэхэмжилж байгаа нь сэтгэл санааны хүнд цохилтод оруулж байгааг хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Миний бие 60 нас хүрч Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/14 тушаалаар албан ажлаасаа чөлөөлөгдснөөс хойш даруй 11 сарын хугацаа өнгөрсөн байна. Хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг богино хугацаанд шийдвэрлэх ёстой байх гэж бодож байна. Төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шүүхэд хандсан нэхэмжлэлийг шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байгаа. Иймд Төрийн албан зөвлөлөөс төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хэлмээр байна.

Би 13,850,000 төгрөгийн хохирол нь миний буруутай шийдвэрийн улмаас хамааралтай гэж зөвшөөрч байгаа. Би төлнө. Энэ асуудал яригдсанаас хойш олон сарын хугацаа өнгөрсөн. Хөөн хэлэлцэх хугацаа маань дууссан. Төрд учруулсан хохиролтой холбоотой маргаан богино хугацаанд шийдвэрлэгдэж байх ёстой гэж бодож байна. Төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх-ээр шүүхэд хандсан нэхэмжлэлийг шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа 90 хоногоос хэтэрсэн байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт нэхэмжлэгч нь Монгол улсын Т ийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 01/2129 дүгээр Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай албан бичиг, Т ийн 9*** дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Т ийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар Т ийн даргаар томилох тухай тогтоол, Х аймаг дахь М төвийн ийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 дүгээр Ш.Д д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 дүгээр Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар Ш.Д г ажлаас халах тухай тушаал, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ2022/00167 дугаар шийдвэр, ШУТИС-ийн харъа Х аймаг дахь П ийн ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 06-р сарын 18-ны өдөр гэсэн дардас дарагдсан Ш.Д гийн хүсэлт гэх гар бичмэл, Х аймаг дахь П ийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/70 дугаар Олговор олгох тухай тушаал, түүний хавсралт, Төрийн албаны цалингийн нэгдсэн системээс гаргасан 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн Төлбөрийн хүсэлт №4917293, Шаандар Д гийн Хаан банкны 5*** тоот дансанд олгосон Цалин олгох хүсэлт, Х аймаг дахь П ийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/72 дугаар Ш.Д г ажилд томилох тухай тушаал, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 155/ШШ2023/00240 дугаар шийдвэр, Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 225/МА2023/00015 дугаар магадлал, ШУТИС-ийн харъа Х аймаг дахь П ийн ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 06-р сарын 18-ны өдөр гэсэн дардас дарагдсан Төлбөрийн хүсэлт, Ш.Д гийн 2022 оны 02 сарын 10-наас 2022 оны 10 сарын 10 хүртэлх цалингийн тооцоо гэх баримт, Т ийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 04/1512 дугаар албан бичиг, Н.Б ын 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Т ийн гишүүн И д гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжаач чөлөөлүүлэх тухай хүсэлт зэрэг баримтуудыг,

Хариуцагч талаас хариу тайлбар, Х аймгийн П ийн өмч хамгаалах байнгын зөвлөлийн дүгнэлт, тус зөвлөлийн тэмдэглэл зэрэг баримтыг ирүүлжээ.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 13,850,140 төгрөгийг хангаж, үлдэх 11,042,475 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Т нь, хариуцагч Н.Б т холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирол нийт 24,892,615 (хорин дөрвөн сая найман зуун ерэн хоёр мянга зургаан зуун арван тав) төгрөгийг гаргуулж, Т ийн нэр дээрх Төрийн сангийн 100*** тоот дансанд шилжүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон.

Үүнд: Хариуцагч нь Х аймаг дахь М захирлаар ажиллаж байхдаа 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар тус байгууллагын Ерөнхий нягтлан бодогч Ш.Д г ажлаас нь чөлөөлсөн. Үүнийг эс зөвшөөрч Ш.Д нь шүүхэд хандсан бөгөөд Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ2022/00167 дугаар шийдвэрээр Х аймаг дахь М төвийн ийн захирлын 2021 оны Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ш.Д г урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нийт 13,850,140 төгрөгийн олговрыг олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу Х аймаг дахь П ийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/70 дугаар тушаалыг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалинд 11,031,636.5 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 1,225,737.4 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 1,592,766.1 төгрөг, нийт 13,850,140 төгрөгийг Ш.Д д олгосон байна.

Улмаар Ш.Д нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, зохих бичилт хийлгэхийг даалгахаар шүүхэд дахин хандсаны дагуу Х аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 155/ШШ2023/00240 дүгээр шүүхийн шийдвэрээр түүний гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг Х аймгийн П нь биелүүлж, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалинд 7,998,073 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 688,675 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 2,355,727 төгрөг, нийт 11,042,475 төгрөгийг Ш.Д д олгожээ.

Иймд хариуцагчийн буруутай шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирол болох Ш.Д гийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт олгосон нийт 24,892,615 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Т ийн нэр дээрх Төрийн сангийн 100*** тоот дансанд шилжүүлэх нэхэмжлэлийг гаргасан.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д .Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж зааснаар хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэжээ.

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 13,850,000 төгрөгийн хохирлыг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа ч хөдөлмөрийн харилцааны хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, нягтлан бодогч Ш.Д нь ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад ажилдаа орох талаар өөрөө хүсэлтээ гаргаагүй, өөрийн санаачлагагүй байдлаас шалтгаалан ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө шүүхээр тооцуулан гаргуулсан, сүүлийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг өөрөө дур мэдэн гүйлгээ хийж авсан. Төрийн албанд өчнөөн олон жил ажиллаж, үнэнчээр хийж байсныхаа төлөө одоо ингэж төлбөр төлөх болоод сууж байгаад харамсаж байна. Би одоо тэтгэвэрт байдаг бөгөөд өвчтэй эхнэрээ асардаг. Иймд энэ байдлуудыг харгалзаж үзэж шийдвэрлэх байхаа гэж маргаж байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ2022/00167 дугаар шийдвэр, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 155/ШШ2023/00240 дугаар шийдвэр, Х аймаг дахь П ийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/70 дугаар Олговор олгох тухай тушаал, түүний хавсралт, Төрийн албаны цалингийн нэгдсэн системээс гаргасан 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн Төлбөрийн хүсэлт №4917293, Шаандар Д гийн Хаан банкны 5*** тоот дансанд олгосон Цалин олгох хүсэлт, Х аймаг дахь П ийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/72 дугаар Ш.Д г ажилд томилох тухай тушаал, ШУТИС-ийн харьяа Х аймаг дахь П ийн ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 06-р сарын 18-ны өдөр гэсэн дардас дарагдсан Төлбөрийн хүсэлт, Ш.Д гийн 2022 оны 02 сарын 10-наас 2022 оны 10 сарын 10 хүртэлх цалингийн тооцоо гэх баримт болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдлоо.

Үүнд: Хариуцагч Н.Б нь Х аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв / хариуцагчийн ажиллаж байхад тухайн байгууллаг нь Х аймаг дахь П болж нэршлээ өөрчилсөн/-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа байгууллагынхаа ерөнхий нягтлан бодогч Ш.Д г ажлаас чөлөөлсөн, Ш.Д нь ажил олгогчийн тухайн ажлаас чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандаж, шүүх Ш.Д г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 13,850,140 төгрөгийг Х аймаг дахь П ээс гаргуулахаар шийдвэрлэсэн, хариуцагч байгууллага анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргасныг хэргийг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэснээр анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

Тухайн Монгол Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхим 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолыг Ш.Д нь 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гардан авсан,

Х аймаг дахь П ийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/72 дугаар тушаалаар Ш.Д г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон, Ш.Д нь дээрх анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойшхи ажилд томилдох хүртлэх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговроо гаргуулахаар шүүх хандаж нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч хариуцагч Х аймаг дахь П ээс 9,815,534 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Х аймаг дахь П нь Ш.Д д 13,850,140 төгрөгөөс тооцож нийгмийн даатгалын шимтгэлд 1,592,766.1 төгрөгийг, хувь хүний орлогын албан татварт 1,225,737.4 төгрөгийг тус тус суутган 11,031,636.5 төгрөгийг, 9,815,534 төгрөгөөс тооцож нийгмийн даатгалын шимтгэлд 1,128,786 төгрөгийг, хувь хүний орлогын албан татварт 688,675 төгрөгийг тус тус суутган 7,998,073 төгрөгийг олгожээ.

Шүүх нийтдээ Ш.Д д 23,665,674 төгрөгийг түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт олгохоор шийдвэрлэсэн байна.

5. Дээрх үйл баримтад талууд маргаагүй.

Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нийтдээ 24,892,615 төгрөгийг олгосон гэж тайлбарлаж байх боловч түүнийхээ үндэслэлийг тодорхойлоогүй болно.

Хариуцагч Н.Б нь Ш.Д нь шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш өөрөө ажилдаа орох талаар санаачлага гаргаагүй, хүсэлт гаргаагүй, би төрийн албыг үр дүнтэй удирдах, төрийн байгууллага, төрийн албан хаагчийн үйл ажиллагааг оновчтой, үр ашигтай, үр нөлөөтэй зохион байгуулахад чиглүүлж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, чадахуйн зарчмыг баримтлн хамаг залуу насаа төрд зориулан ажилласныхаа төлөө тэтгэвэрт гарсан хойноо ийм төлбөрийг төлөх болсонд Т д гомдолтой байна гэж маргасан.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, цалин олгох хүснэгт, зэрэг баримтаас үзвэл Х аймаг дахь П нь төрийн байгууллага бөгөөд ерөнхий нягтлан бодогч Ш.Д д олгосон түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нь төрд учирсан хохирол юм.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж тус тус хуульчилжээ.

Иймд Т нь хариуцагч Н.Б оос Х аймаг дахь П ийн захирлаар ажиллаж байхдаа ерөнхий нягтлан бодогч Ш.Д г ажлаас нь хууль бусаар чөлөөлж, түүнийг шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилд нь эгүүлэн тогтоосон байх тул Ш.Д д олгосон ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт олгосон 23,665,674 төгрөгийг гаргуулан, Төрийн сангийн 100*** тоот дансанд оруулахыг шаардах эрхтэй байна.

7. Хариуцагч Н.Б нь Х аймаг дахь П ийн захирлаар ажиллаж ажиллахдаа бүрэн эрхийнхээ хүрээнд ажилтныг ажлаас хууль бусаар чөлөөлснөөс ажилтан шүүхэд хандаж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн ба уг олговрыг тухайн байгууллагаас Ш.Д д олгосон, хохирол бий болсон зэрэг нь хоорондоо шалтгаант холбоотой байх ба дээрх хуулийн зохицуулалттай тохирч байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч төрийн албан хаагчийг ажлаас нь хууль бусаар чөлөөлсөн шийдвэрийг гаргаснаас төрд төгрөгийг хохирол учирсан байх тул тухайн шийдвэрийг гаргасан хариуцагч Н.Б нь дээрх төрд 23,665,674 төгрөгийн учруулсан хохирлыг төлөх үүрэгтэй.

8. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж хуульчилсан.

Хуулийн дээрх зохицуулалт нь гэм хорын хэмжээг тодорхойлох ерөнхий зохицуулалт бөгөөд шүүх дараахь үндэслэлээр хохирлын хэмжээг багасгах нь зүйтэй гэж үзлээ.

8.1 Ш.Д д түүнийг ажлаас чөлөөлөхөөс өмнө ажил олгогч хоёр удаа сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд Ш.Д нь Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тус сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэрүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах нэхэмжлэлдээ гаргасан боловч шүүх эл сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрүүдэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй ба шүүх зөвхөн Ш.Д гийн ажлаас чөлөөлсөн тушаалд үндэслэсэн хуулийн болоод хөдөлмөрийн гэрээний заалтууд нь түүнийг ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй тохирсон эсэхэд дүгнэлт хийн шийдвэрлэсэн,

8.2 Ш.Д нь Монгол Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимаас хэргийг хэлэлцэхээс татгалзсан тогтоолтой 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гардан авч танилцсан байтал ажилдаа эгүүлэн тогтоолгох талаар ажил олгогчид хандаагүй, санал санаачлага гаргаагүй зөвхөн шийдвэр гүйцэтгэлийн журмаар ажилдаа эгүүлэн тогтоогдсон зэрэг байдлаас хохирлын хэмжээ нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн байх боломжтой төдийгүй, Ш.Д д 2020 онд 2 удаа сахилгын шийтгэл ногдуулсан, эл ажил олгогчийн шийдвэрүүдэд Ш.Д тухай бүрт гомдол гаргаагүй нь өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байсан гэж үзэх үндэслэлтэй тул Ш.Д гийн ажлаас чөлөөлөгдсөн үйл баримтад дан ганц ажил олгогчийг буруутгах боломжгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна гэж дүгнэв.

Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн шүүх бүрэлдэхүүн гэм хорын хэмжээг хэмжээг багасгаж тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

9. Хариуцагч Н.Б нь эхний шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 13,850,140 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан.

Шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо Ш.Д г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, түүнд хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт олгосон 13,850,140 төгрөгийг гаргуулж олгосон шийдвэрийг үндэслэн олгосон 13,850,140 төгрөгийн хохирлыг хариуцагч Н.Б оос гаргуулж, Төрийн сангийн 100*** тоот дансанд оруулахыг даалгаж шийдвэрлэв.

Харин дээрх хохирлын хэмжээг нэмэгдэхэд Н.Б ын зүгээс нөлөөлсөн үйлдлийг хийгээгүй, ажилтны сахилга хариуцлагын байдал тухайн албан тушаалтны ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэлийг бий болгосон байх нөхцөл байдал байсан зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 11,042,475 төгрөгийг хэрэгсэхгүй болголоо.

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ2022/00167 дугаар шийдвэр, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 155/ШШ2023/00240 дугаар шийдвэрээр нийтдээ Ш.Д д түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсний олговорт 23,665,674 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байтал нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 24,892,615 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн ба олговорт олгосноос илүү 1,226,941 төгрөгийг нэхэмжилсэн үндэслэл тодорхойгүй, түүнд холбогдох баримтгүй байна. / ХХ-ийн 26, 45 дугаар тал/

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна гэж заасан ба албан тушаалтны буруу шийдвэрийн улмаас төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх харилцааг Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй.

10. Иймд хариуцагч Н.Б оос гэм хорын хохиролд 13,850,140 төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн 100*** дансанд оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 11,042,475 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11.Иргэдийн төлөөлөгч А.Н шүүх хуралдаанд хариуцагч Н.Б нь гэм буруутай тул 13,850,140 төгрөгийг төлүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан нь хуульд нийцжээ.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар хариуцагч Н.Б оос 227,200 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 229 дүгээр зүйлийн 229.2, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д тус тус зааснаар хариуцагч Н.Б оос гэм хорын хохиролд 13,850,140 (арван гурван сая найман зуун тавин мянга нэг зуун дөч) төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн 100*** тоот дансанд оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,042,475 (арван нэгэн сая дөчин хоёр мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар хариуцагч Н.Б оос 227,200 (хоёр зуун хорин долоон мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д тус тус зааснаар шийдвэр танилцуулсан сонсгомогц хүчинтэй болох энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй тал шүүх шийдвэр гардуулснаар хугацааг тоолохыг зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА