| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00603/И |
| Дугаар | 155/ШШ2024/01160 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 155/ШШ2024/01160
| 2024 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 155/ШШ2024/01160 | Х аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2024/00603/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Б ,
Хариуцагч: Х аймгийн Засаг дарга ,
Нэхэмжлэлийн шаардлага: О захиралтай байгуулах Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 2021, 2022, 2023 оны урамшуулал 16,000,000 (арван зургаан сая) төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,
О газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 18,325,125 (арван найман сая гурван зуун арван тав) төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагуудтай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.Б , түүний өмгөөлөгч: Б.А ,
Хариуцагчийн төлөөлөгч: Б.Б , Б.О ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.А .
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Х аймгийн Засаг даргад холбогдуулан О захиралтай байгуулах Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 2021, 2022, 2023 оны урамшуулал 34,000,000 (гучин дөрвөн сая) төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, О газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 18,325,125 (арван найман сая гурван зуун арван тав) төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанд О захиралтай байгуулах Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 2021, 2022, 2023 оны урамшуулал 34,000,000 (гучин дөрвөн сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 18,000,000 (арван найман сая) төгрөгийг гаргуулахаас татгалзаж, энэ нэхэмжлэлийн шаардлагад 16,000,000 (арван зургаан сая) төгрөгийг, О газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 18,325,125 (арван найман сая гурван зуун арван тав) төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулав.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Д.Б би О гүйцэтгэх захирлаар Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээгээр 2021 оноос 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажилласан. Тухайн гэрээний дагуу ажиллаж эхэлснээс хойш тухайн байгууллага, аймаг орон нутагт хөдөлмөрийн гэрээний үүргээ чанартай хийж гүйцэтгэж ирсэн бөгөөд жил бүр гэрээний үүргээ амжилттай сайн гүйцэтгэсэн.
Д.Б би 2021, 2022, 2023 онуудад онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний үүргээ 90 хувиас дээш хувьтай биелүүлж, гэрээний үүргийг жил бүр дүгнүүлж ажилласан тул гэрээнд заасны дагуу 2021 онд болон 2022 онд тус тус үндсэн цалингийн 10 сар хүртэлх хувийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээний урамшуулал нийт 32,000,000 төгрөгийг, 2023 онд байгуулагдсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний дагуу 2,000,000 төгрөгийг, нийт 34,000,000 төгрөгийн урамшуулал гэрээний дагуу авах ёстой байсан. Би урамшууллаа бодуулж авахыг аймгийн Засаг даргад байнга хэлж хандаж байсан боловч төсөв мөнгөтэй холбоотой хүлээж бай гэх шалтгаанаар хойшлуулсаар байсан. Улмаар Д.Б миний эрүүл мэнд муудаж, хорт хавдар гэх өвчний улмаас эмчилгээнд байнга хамрагдаж, эмчийн хяналтад өндөр үнийн дүнтэй эмчилгээ хийлгэх болсон.
Мөн Д.Б би хөдөлмөрийн гэрээгээр олгогдох ёстой урамшууллаа авахыг хүсэж, энэ талаар Х аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хүсэлтээ гаргасан бөгөөд хурлын даргын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/2 дугаартай албан тоотоор урамшууллыг тооцож олгох асуудлыг төсвийн тодотголд оруулж шийдвэрлэхийг Засаг даргад анхааруулж, албан тоот хүргүүлсэн боловч Засаг дарга урамшуулал өгөх боломжгүй гэх байдлаар татгалзсан.
2021, 2022, 2023 оны гэрээний урамшууллаа аваад ажлаа хүлээлгэж өгөх талаар Засаг даргатай ярилцахад урамшууллаа авна гэвэл та ажлаа өөрийн хүсэлтээрээ хүлээлгэж өг гэсэн тул аймгийн засаг дарга П.Л тай тохиролцож, би хүсэлтээ өгсөн боловч Засаг дарга миний хүсэлтийг буруугаар ойлгон хүлээн авч урамшууллыг олгохгүйгээр барахгүй ажлаас халж намайг хохироогоод байна.
Иймд Х аймгийн Засаг даргаас О захиралтай байгуулах Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 2021 оны урамшуулал 16,000,000 төгрөг, 2022 оны урамшуулал 16,000,000 төгрөг, 2023 оны урамшуулал 2,000,000 төгрөг, нийт 34,000,000 (гучин дөрвөн сая) төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
...Шүүх хуралдаанд энэ нэхэмжлэлийн шаардлагаас 18,000,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 16,000,000 төгрөг болгон багасгаж, 6,400,000 төгрөгийг 2024 ондоо багтаан авах, үлдсэн 9,600,000 төгрөгийг 2025 оны байгууллагын төлөвлөгөөнд тусгуулан тухайн ондоо багтаан гаргуулахаар эвлэрэх хариуцагч талын эвлэрлийн саналыг хүлээн зөвшөөрч байна.
Намайг эрүүл мэндийн шалтгаантай байхад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж үндэслэлгүй заалт баримтлан ажлаас чөлөөлсөн тул О захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 18,325,125 (арван найман сая гурван зуун арван тав) төгрөгийг гаргуулна. Засаг дарга намайг ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа учраас шүүх хуралдаан болох өдрийг хүртэлх цалингаа нэмж нэхэмжлэхгүй... гэв.
Хариуцагч Х аймгийн Засаг дарга 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд: Аймгийн Засаг даргад холбогдуулан ...О захиралтай байгуулах Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 2021 оны урамшуулал 16,000,000 төгрөг, 2022 оны урамшуулал 16,000,000 төгрөг, 2023 оны урамшуулал 2,000,000 төгрөг нийт 34,000,000 төгрөг гаргуулж өгнө үү ... гэх Ач хариад овогт Д.Б ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.
Төрийн байгууллага болон эрх бүхий албан тушаалтан нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т Өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх гэж заасны дагуу гомдолд дурдсан асуудлыг судлаж, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж хариу өгөх ажлыг зохион байгуулсан.
Төрийн аудитын газрын 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 55, А2260439/ХӨА-2023/01/НА-СТА-ТЕЗ дугаар бүхий Сахилгын хариуцлага тооцуулах тухай албан шаардлагын дагуу 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах сонсох ажиллагаа явуулсан.
Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.8-д Төрийн орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа жилийн 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн тайланг 3 дугаар сарын 15-ны дотор харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх гэсэн заалтыг зөрчсөн,
Мөн Х барилга захиалагчийн хяналтын төв аймгийн Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал Д.Б ы өөрийн гаргасан ...Миний бие Барилга захиалагчийн хяналтын төвийн захирлаар 2021 оноос ажиллаж байна. Ажиллах хугацаандаа гэрээний үүргээ 90% түүнээс дээш биелүүлж ирсэн болно. Одоо биеийн эрүүл мэндийн улмаас цаашид ажиллах боломжгүй байна... гэх хүсэлт зэргийг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Б/06 дугаар Д.Б ыг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөх тухай шийдвэр гарсан ба уг шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй.
Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай байна. гэх хариу тайлбарыг,
2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр: Аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Мөрөн сумын иргэн Д.Б ы Х барилга захиалагчийн хяналтын төв О -ын захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 2021, 2022, 2023 оны урамшуулал болох 34,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гардан авч дараах нэмэлт хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
Нэг. Барилга захиалагчийн хяналтын төв О -ын захирал нь аймгийн Засаг даргын захирамжаар тухайн жилийн бизнес төлөвлөгөө, дүрэмд заасны дагуу удирдах зөвлөлтэй Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг.
1.1 Барилга захиалагчийн хяналтын төв ААТҮГ нь 2022 оны санхүүгийн жилд аймгийн Засаг даргаар батлуулсан бизнес төлөвлөгөөнд 287,2 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээр төлөвлөснөөс 220,9 сая төгрөгийн орлого бүрдүүлж, биелэлт 74,9%-тай буюу орлогын төлөвлөгөө биелээгүй.
2022 онд Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 46 төсөл арга хэмжээний 11,17 тэрбум төгрөгийн барилга байгууламжид захиалагчийн хяналтын орлого 178,78 сая төгрөгийн орлого төлөвлөж, 159,5 сая төгрөгийн гүйцэтгэлээр 89,2%-тай, сум орон нутагт хийгдэх 19 сумдын 223 барилга, байгууламжид 68,87 сая төгрөгийн хяналтын орлого төлөвлөж 31,96 сая төгрөгийн гүйцэтгэлээр 46,4%-тай, аймагт гэрээгээр баригдаж байгаа барилга, байгууламжид гэрээгээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх орлого 28,12 сая төгрөгөөр төлөвлөж, 18,0 сая төгрөгийн гүйцэтгэлтэй гэрээний орлого биелээгүй.
2022 оны үйл ажиллагааны зардалд 280,98 сая төгрөг зарцуулахаар төлөвлөснөөс 233,98 сая төгрөгийг зарцуулсан байна. Үүний 58,01%-ийг цалин урамшуулалд, 7,03%-ийг нийгмийн даатгалын шимтгэлд, бусад зардалд 34,95%-ыг тус тус зарцуулсан байна. Нийт ажилчдын цалин хөлсөнд 136,39 сая төгрөгийг зарцуулж, ажилчдын ажлын үр дүнг урамшуулж 5,3 сая төгрөгийг олгосон байна.
2022 онд тус О нь ашгаа 1,8 сая төгрөгөөр төлөвлөсөн боловч 19,67 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж ашгийн төлөвлөгөө биелээгүй байна.
Х барилга захиалагчийн хяналтын төв ААТҮГ-ын захиралтай байгуулсан онцгой нөхцөлийн гэрээний 4.1-д төлөвлөгөөнд тусгагдаагүй нэмэлт орлогын 2%- ийг урамшуулал болгон олгоно гэж заасан.
2022 онд төлөвлөгөө биелээгүй тул захиралд урамшуулал олгоогүй.
1.2. 2023 оны санхүүгийн жилд 380,3 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээр төлөвлөснөөс 284,09 сая төгрөгийг орлого бүрдүүлж, төлөвлөгөөний биелэлт 74,6%-тай буюу төлөвлөсөн орлого биелээгүй. 2023 оны үйл ажиллагааны зардалд 322,2 сая төгрөг зарцуулахаар төлөвлөснөөс 264,09 сая төгрөгийг зарцуулсан байна. Үүний 62,14%-ийг цалин урамшуулал, 7,33%-ийг албан томилолт, 7,1%-ийг нийгмийн даатгалын шимтгэлд, 4,8%-ийг шатахуунд, 2,7% байр ашиглалтын зардалд, 2,2% урсгал засварт, 13,73%-ийг нь бусад зардалд тус тус зарцуулсан байна.
2023 онд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 103 төсөл арга хэмжээ болон эрх шилжсэн 11,16 тэрбум төгрөгийн барилга байгууламжид захиалагчийн хяналтын орлого 198,64 сая төгрөгийн орлого төлөвлөж, 163,64 сая төгрөгийн гүйцэтгэлээр 82,38%-тай, сум орон нутагт хийгдэх 19 сумдын 6,08 тэрбум төгрөгийн өртөгтэй барилга байгууламжид 97,28 сая төгрөгийн хяналтын орлого төлөвлөж, 67,97 сая төгрөгийн гүйцэтгэлээр 69,87%-тай, аймагт гэрээгээр баригдаж байгаа барилга, байгууламжид гэрээгээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх орлого 26,0 сая төгрөгөөр төлөвлөж, 8,0 сая төгрөг 30%-н гүйцэтгэлтэй гэрээний орлого биелээгүй.
Нийт 22,4 тэрбум төгрөгийн ажилд захиалагчийн хяналт хийхээр төлөвлөсөн боловч 17,75 тэрбум төгрөгийн барилга байгууламжид хяналт хийж 4,6 тэрбум төгрөгийн ажилд хяналтын орлого хэрэгжүүлж ажиллаагүй байна.
Цалин урамшуулал 33,2 сая төгрөг, нийгмийн даатгалын зардал 8,5 сая төгрөг, компьютер, тоног төхөөрөмж худалдан авах 3,0 сая төгрөг, хөдөлмөр хамгааллын зардал 4,6 сая төгрөг, багаж хэрэгсэл 2,4 сая төгрөг, тавилга эд хогшил 1,8 сая төгрөг, бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ 2,0 сая төгрөгөөр зардлын төлөвлөгөө биелээгүй байна. Албан томилолтын зардал болон урсгал зардлыг 8,6 сая төгрөгөөр хэтрүүлсэн.
2023 онд ашгийг 52,3 сая төгрөгөөр төсөвлөсөн боловч 4,57 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж ашгийн төлөвлөгөө тасалдсан байна.
1.3. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 19 дүгээр зүйл, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 82 дугаар тогтоолоор Орон нутгийн өмчит компаниудын гүйцэтгэх захиралтай онцгой нөхцөл бүхий гэрээ байгуулах нөхцөл, байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэх аргачлалыг тусгасан байдаг.
Х барилга захиалагчийн хяналтын төв ААТҮГ-н захиралтай байгуулсан онцгой нөхцөл бүхий гэрээний 4.3 дахь хэсэгт заасан гэрээний биелэлтийг харгалзан холбогдох журмын дагуу урамшуулал олгох эсэх асуудлыг Засаг дарга шийдвэрлэнэ гэж заасан.
Гэвч 2022 болон 2023 онд төлөвлөсөн орлого болон ашгийн төлөвлөгөө биелүүлээгүй, 2021 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн биелэлтийг бүрэн дүгнүүлээгүй,
2022, 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн биелэлтийг огт дүгнүүлээгүй байхад 2023 онд төлөвлөгөөнд тусгасан өөртөө давуу байдал бий болгож 7,824,000 төгрөгийн урамшууллыг авсан.
Хоёр. Аймгийн Засаг дарга Орон нутгийн удирдлагын зүгээс энэ хүний нийгмийн асуудал, эрүүл мэндийн шалтгаантай нөхцөл байдлыг харгалзан дараах дэмжлэг, тусламжийг олгож ажилласан.
2.1. 2024 оны 4 дүгээр сард Барилга захиалагчийн хяналтын төв ААТҮГ-с мөнгөн тэтгэмж 3,840,000 төгрөгийг олгосон.
2.2. Тухайн үед О -ын захирал Д.Б ы эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан аймгийн төсвөөс 15,000,000 төгрөгийн буцалтгүй дэмжлэг үзүүлж, тодорхой асуудлыг нь шийдвэрлэж, хамтран ажилласан.
Аймгийн удирдлага, удирдах зөвлөлөөс энэ хүнийг бүхий л талаар дэмжиж, хамтран ажилласан ба ажиллаж байх хугацаандаа Д.Б нь албан ажилдаа хариуцлагагүй хандаж, Онцгой нөхцөл бүхий гэрээний үүргээ 2021, 2022, 2023 онд тус тус хангалтгүй хэрэгжүүлсэн, холбогдох журамд заасны дагуу үнэлгээ хийлгээгүй, мөн удирдах зөвлөлөөс баталсан бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй, Төсвийн тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, санхүүгийн тайлангаа зохих хугацаанд тайлагнаагүй асуудлаар Х аймаг дахь Төрийн аудитын газраас сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагыг авсан. Энэ хүрээнд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд чөлөөлөх шийдвэрийг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэх нэмэлт тайлбарыг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , Б.О нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эвлэрэх саналын хувьд нэхэмжлэгч Д.Б ыг ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 18,325,125 төгрөгийг олгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны байгууллагын төлөвлөгөөнд тусгагдсан учраас Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 34,000,000 төгрөгийн урамшуулал олгохоос 6,400,000 төгрөгийн урамшуулал олгож эвлэрэх саналыг нэхэмжлэгч талд гаргаж байна.
Аймгийн Засаг даргын зүгээс надад чиглэл өгөхдөө 2024 оны Онгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан урамшуулал 6,400,000 төгрөгийг 2024 онд багтааж олгоно. Харин 2025 оны онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээнд 9,600,000 төгрөгийг О бизнес төлөвлөгөөнд суулгаж, баталснаар олгох боломжтой гэсэн чиглэл үүрэг даалгавар өгсөн. Нэхэмжлэгч Д.Б өөрөө Х аймгийн Засаг даргатай уулзсан учраас харилцан ярилцаж тохиролцсон гэж бодож байгаа... гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлэх тухай хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар, нэхэмжлэгчийн томографийн шинжилгээний бичиг, эрүүл мэндийн магадлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Бүртгэлийн дугаар 0243 Итгэмжлэл, Х аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаар Д.Б ыг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөх тухай захирамжийн хуулбар, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр О захиралтай байгуулах Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний хуулбар, Х аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 04/34 дүгээр албан бичиг, Х аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/2 дугаар албан бичгийн хуулбар, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, эмнэлгийн магадлагаа, Х аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/01 дүгээр Гүйцэтгэх захирлыг жинхлэн томилох тухай, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаар Д.Б ыг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөх тухай захирамж зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Х барилга захиалагчийн хяналтын төв ААТҮГ-ийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02/22 дугаар албан бичгийн хуулбар, Захиалагчийн хяналтын шийдвэр гэх баримтын хуулбар, Х барилга захиалагчийн хяналтын төв ААТҮГ-ийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 02/108 дугаар албан бичгийн хуулбар, Х аймгийн Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/140 дүгээр Дэмжлэг үзүүлэх тухай захирамж, 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Төлбөрийн хүсэлт №57 баримт, Х аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 82 дугаар Гүйцэтгэх захиралтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээний үлгэрчилсэн загвар, гэрээ дүгнэх аргачлал батлах тухай тогтоол, түүний хавсралт, Х барилга захиалагчийн хяналтын төв аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/28 дугаар Тэтгэмж олгох тухай тушаал, Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас зэргийн хуулбар, Х барилга захиалагчийн хяналтын төв Бүртгэлийн дугаар 401 ХУУЛБАР ҮНЭН гэсэн дардас дарагдсан Төлбөрийн даалгавар, Картын цалин гэх баримт, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзаж, өмгөөлөгчөөрөө оролцуулах тухай хүсэлт, СИДИ зэрэг баримтуудыг,
Хариуцагч нь хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай албан бичиг, Х барилга захиалагчийн хяналтын төв ААТҮГ-ийн 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 02/104 дүгээр албан бичиг, Х барилга захиалагчийн хяналтын ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 08 сарын 30-ны өдөр гэсэн дардас дарагдсан Төлбөрийн даалгавар, Х барилга захиалагчийн хяналтын төв аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/28 дугаар Тэтгэмж олгох тухай тушаал, Х аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаар Д.Б ыг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөх тухай захирамж, Д.Б ы Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас, Х аймгийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/83 дугаар 2023 оны бизнес төлөвлөгөө, бүтэц, орон тоо батлах тухай захирамж, түүний хавсралт, Х аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 36-3/46 дугаар Төлбөр барагдуулах тухай акт, Х аймгийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/190 дүгээр 2024 оны бизнес төлөвлөгөө, бүтэц, орон тоонд нэмэлт өөрчлөлт оруулах тухай захирамж, түүний хавсралт зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгчээ.
Шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А ын хүсэлтээр Х барилга захиалагчийн хяналтын төв орон нутгийн өмчит үйлдвэрийн газраас Х аймгийн О 2021, 2022, 2023 онуудад тус тус батлагдаж хэрэгжүүлж байсан бизнес төлөвлөгөө, Х аймгийн О дотоод журам, 2021 онд Х аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан Х аймгийн О дүрэм, Х аймгийн Засаг дарга, О захиралтай 2021 онд байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, Х аймгийн Засаг дарга, О захиралтай 2022 онд байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, Х аймгийн Засаг дарга, О захиралтай 2023 онд байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, Х аймгийн О захирлын 2021 оны жилийн ажлын тайлан, Х аймгийн О захирлын 2022 оны жилийн ажлын тайлан, Х аймгийн О захирлын 2023 оны жилийн ажлын тайлан, Х аймгийн О захирлын 2021 оны жилийн ажлын тайланг дүгнэсэн илтгэх хуудас, Х аймгийн О захирлын 2022 оны жилийн ажлын тайланг дүгнэсэн илтгэх хуудас, Х аймгийн О захирлын 2023 оны жилийн эцсийн ажпын тайланг дүгнэсэн илтгэх хуудас, Х аймгийн О 2021, 2022, 2023 онуудын жилийн эцсийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан зэрэг баримтуудыг гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Д.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
...Д.Б би О гүйцэтгэх захирлаар Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээгээр 2021 оноос 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажилласан. Тухайн гэрээний дагуу ажиллаж эхэлснээс хойш тухайн байгууллага, аймаг орон нутагт хөдөлмөрийн гэрээний үүргээ чанартай хийж гүйцэтгэж ирсэн бөгөөд жил бүр гэрээний үүргээ амжилттай сайн гүйцэтгэсэн.
Д.Б би 2021, 2022, 2023 онуудад онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний үүргээ 90 хувиас дээш хувьтай биелүүлж, гэрээний үүргийг жил бүр дүгнүүлж ажилласан тул гэрээнд заасны дагуу 2021 онд болон 2022 онд тус тус үндсэн цалингийн 10 сар хүртэлх хувийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээний урамшуулал нийт 32,000,000 төгрөгийг, 2023 онд байгуулагдсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний дагуу 2,000,000 төгрөгийг, нийт 34,000,000 төгрөгийн урамшуулал гэрээний дагуу авах ёстой байсан. Би урамшууллаа бодуулж авахыг аймгийн Засаг даргад байнга хэлж хандаж байсан боловч төсөв мөнгөтэй холбоотой хүлээж бай гэх шалтгаанаар хойшлуулсаар байсан. Улмаар Д.Б миний эрүүл мэнд муудаж, хорт хавдар гэх өвчний улмаас эмчилгээнд байнга хамрагдаж, эмчийн хяналтад өндөр үнийн дүнтэй эмчилгээ хийлгэх болсон.
Мөн Д.Б би хөдөлмөрийн гэрээгээр олгогдох ёстой урамшууллаа авахыг хүсэж, энэ талаар Х аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хүсэлтээ гаргасан бөгөөд хурлын даргын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/2 дугаартай албан тоотоор урамшууллыг тооцож олгох асуудлыг төсвийн тодотголд оруулж шийдвэрлэхийг Засаг даргад анхааруулж, албан тоот хүргүүлсэн боловч Засаг дарга урамшуулал өгөх боломжгүй гэх байдлаар татгалзсан.
2021, 2022, 2023 оны гэрээний урамшууллаа аваад ажлаа хүлээлгэж өгөх талаар Засаг даргатай ярилцахад урамшууллаа авна гэвэл та ажлаа өөрийн хүсэлтээрээ хүлээлгэж өг гэсэн тул аймгийн засаг дарга П.Л тай тохиролцож, би хүсэлтээ өгсөн боловч Засаг дарга миний хүсэлтийг буруугаар ойлгон хүлээн авч урамшууллыг олгохгүйгээр барахгүй ажлаас халж намайг хохироогоод байна.
Иймд Х аймгийн Засаг даргаас О захиралтай байгуулах Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 2021 оны урамшуулал 16,000,000 төгрөг, 2022 оны урамшуулал 16,000,000 төгрөг, 2023 оны урамшуулал 2,000,000 төгрөг, нийт 34,000,000 (гучин дөрвөн сая) төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
...Шүүх хуралдаанд энэ нэхэмжлэлийн шаардлагаас 18,000,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 16,000,000 төгрөг болгон багасгаж, 6,400,000 төгрөгийг 2024 ондоо багтаан авах, үлдсэн 9,600,000 төгрөгийг 2025 оны байгууллагын төлөвлөгөөнд тусгуулан тухайн ондоо багтаан гаргуулахаар эвлэрэх хариуцагч талын эвлэрлийн саналыг хүлээн зөвшөөрч байна.
Намайг эрүүл мэндийн шалтгаантай байхад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж үндэслэлгүй заалт баримтлан ажлаас чөлөөлсөн тул О захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 18,325,125 (арван найман сая гурван зуун арван тав) төгрөгийг гаргуулна. Засаг дарга намайг ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа учраас шүүх хуралдаан болох өдрийг хүртэлх цалингаа нэмж нэхэмжлэхгүй... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй.
Шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Х аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/01 дүгээр Гүйцэтгэх захирлыг жинхлэн томилох тухай, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаар Д.Б ыг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөх тухай захирамжуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нэхэмжлэгч Д.Б нь Х барилга захиалагчийн хяналтын төв орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирлаар 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ажиллаж байсан үйл баримт тогтоогдож, энэ үйл баримттай зохигч маргаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д: Энэ хуулийн...106.4-т зааснаар...зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх... зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гаргана... гэж хуульчилсан.
О захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхийн хөдөлмөрийн гэрээний 2022, 2023, 2024 оны урамшуулал 34,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч нь 18,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаарлагаасаа татгалзаж, зохигч 16,000,000 төгрөгийн хэмжээнд, 6,400,000 төгрөгийг 2024 ондоо багтааж, 9,600,000 төгрөгийг О 2025 оны бизнес төлөвлөгөөнд тусгуулан 2025 ондоо багтааж, нэхэмжлэгчид олгохоор эвлэрсэн зохигчийн эвлэрлийг батлах нь зүйтэй байна.
О захирлын ажлаас үндэслэлгүй халагдсанаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Зохигч нь хөөн хэлэлцэх хугацааны тухайд маргаагүй тул шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийх шаардлагагүй.
Харин нэхэмжлэгч нь намайг эрүүл мэндийн шалтгаантай байхад миний хөдөлмөрийн гэрээнд заасан урамшууллаа авчихвал ажлаас чөлөөлөгдөж болно гэж тайлбар өгснийг аймгийн Засаг дарга буруугаар ойлгож ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан мэтээр ажлаас чөлөөлөх захирамжаа гаргасан нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нь тогтоогдохгүй, тодруулбал хариуцагчийн ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 18,325,125 төгрөг гаргуулахаар шаардсан ба Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын 2.1.2-т: нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн ажилласан хугацааны нийт өдрийн тоонд хувааж тооцно гэснийг баримтлан тооцоход 2023 оны 11 дүгээр сарын цалин 2,387,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын цалин 2,380,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын цалин 1,677,237 төгрөг, нийт 6,444,273 төгрөг байна. Үүнийг ажилласан хоног болох 63 хоногт хуваахад нэг өдрийн цалин 102,290 төгрөг болж байх ба ажилгүй байсан хугацаа болох 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл тооцох ажлын 204 хоногоор тооцох 20,867,160 төгрөг болж байх хэдий ч нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин 18,325,751 төгрөг гаргуулахаар шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр гаргуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д тус тус зааснаар шаардах эрхтэй байна.
Иймд шүүх нэхэмжлэгч Д.Б ыг Х барилга захиалагчийн хяналтын төв орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 18,325,125 (арван найман сая гурван зуун арван тав) төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Онцгой нөхцөл бүхий гэрээний 2021, 2022, 2023 онуудын нийт урамшуулалд 34,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 18,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, зохигч 16,000,000 төгрөгийн хэмжээнд, 6,400,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, 9,600,000 төгрөгийг Х барилга захиалагчийн хяналтын төв орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2025 оны бизнес төлөвлөгөөнд тусгуулж олгохоор эвлэрсэн болохыг баталж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д: Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар,...нөхөн төлүүлнэ гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д: ...улсын тэмдэгтийн хураамжийг...зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана. гэж тус тус заасан.
Иймд нэхэмжлэгчийн онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний урамшуулал 34,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 327,950 төгрөг, ажлаас үндэслэлгүй халагдсанаа эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70,200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 18,325,125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 249,576 төгрөг, нийт 647,726 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ажлаас үндэслэлгүй халагдсанаа эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 18,325,125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 249,576 төгрөг, эвлэрсэн нэхэмжлэлийн шаардлага болох 16,000,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 237,950 төгрөгийн 50 хувь болох 118,975 төгрөг, нийт 438,751 төгрөгийг хариуцагч Х аймгийн Засаг даргаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Б д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн
158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д тус тус зааснаар Д.Б ыг Х барилга захиалагчийн хяналтын төв орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 18,325,125 (арван найман сая гурван зуун арван тав) төгрөгийг хариуцагч Х аймгийн Засаг даргаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Б д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн
106.5-д зааснаар Онцгой нөхцөл бүхий гэрээний 2021, 2022, 2023 онуудын урамшуулалд 34,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, зохигч 16,000,000 (арван зургаан сая) төгрөгийн хэмжээнд, 6,400,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, 9,600,000 төгрөгийг Х барилга захиалагчийн хяналтын төв орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2025 оны байгууллагын бизнес төлөвлөгөөнд тусгуулж, 2025 ондоо багтааж, нэхэмжлэгчид олгохоор эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 647,726 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х аймгийн Засаг даргаас 438,751 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА