| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/01179/И |
| Дугаар | 155/ШШ2025/00012 |
| Огноо | 2024-12-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 155/ШШ2025/00012
| 2024 оны 12 сарын 26 өдөр | Дугаар 155/ШШ2025/00012 | Х аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2024/01179/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.О ,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.О .
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Ж .
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нь шүүхэд Ө.Ж ы Х аймгийн Т сангийн аж ахуйн монгол цагаан идээний үйлдвэр, хиаман цех 1985 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Аймгийн архивын лавлагаагаар түүний ажиллаж байсан үеийн ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн зарим тушаал гарч ирж, зарим тушаалууд гарч ирээгүй, хөдөлмөрийн дэвтэр нь үрэгдэж алга болсон зэрэг шалтгааны улмаас түүний сангийн аж ахуйд ажилчнаар ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байна...гэв.
Хүсэлт гаргагч Ө.Ж ы гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Бүртгэлийн дугаар 2310 Итгэмжлэл, Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 11/817 дугаар албан бичиг, Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 09 сарын 19-ний өдөр гэсэн дардас дарагдсан Т сангийн аж ахуйн даргын 1985 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 155 дугаар Ажилд томилох тухай тушаал, түүний хавсралт, Х аймгийн Т сангийн аж ахуйд ажиллаж байсан хугацааны цалингийн түүвэр, Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 09 сарын 23-ний өдөр гэсэн дардас дарагдсан 70 дугаар дансны цалингийн хүснэгтүүд зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.
Шүүх хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Б.О , Г.М т нарыг гэрчээр асууж,
өөрийн санаачилгаар Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), ХААТР-21(А), Хаягийн хуудас №7 маягтууд, Х аймгийн Архивын тасгаас хүсэлт гаргагчийн ажиллаж байсантай холбоотой баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:
...Аймгийн архивын лавлагаагаар түүний ажиллаж байсан үеийн ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн зарим тушаал гарч ирж, зарим тушаалууд гарч ирээгүй, хөдөлмөрийн дэвтэр нь үрэгдэж алга болсон зэрэг шалтгааны улмаас түүний сангийн аж ахуйд ажилчнаар ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байна...гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 09 сарын 19, 2024 оны 11 сарын 20-ний өдөр гэсэн дардас дарагдсан Т сангийн аж ахуйн даргын 1985 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 155 дугаар: ...1.Нэр бүхий 42 хүнийг САА-н үйлдвэрлэлийн салбаруудад хавсралтаар томилсугай...
Хавсралт:...№42. Овог нэр: Ө.Ж , аль салбарт: МЦИЦ-т ажилчин, томилогдсон албан тушаал: ажилчин түр, томилогдсон он, сар, өдөр: 1985.7.15... гэсэн бичвэр бүхий Ажилд томилох тухай тушаал, түүний хавсралт,
1987 оны 4 дүгээр сарын ...8-ны өдрийн 72 дугаар: ...1. Үр тарианы бригадад ээлжийн тракторын жолооч, галч,...тэдний хийх ажил хугацааг хавсралтаар баталсугай...
Хавсралт: ...Овог, нэр: Ө.Ж , албан тушаал: хиамчин, аль бригадад: 4 бригадад, гүйцэтгэх ажил: тогооч, хугацаа: 4/Y-18/Y... гэсэн бичвэр бүхий Ажилд түр томилох тухай тушаал, түүний хавсралт,
Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 11 сарын 20-ний өдөр гэсэн дардас дарагдсан Т гийн сангийн аж ахуйн даргын1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 210 дугаар: ...Нэр бүхий хүмүүсийн 1987 оны ээлжийн амралтыг хавсралтаар олгосугай...
Хавсралт: ...Овог, нэр: Ө.Ж ...эхлэх хугацаа:XI/5 гэсэн бичвэр бүхий Ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт,
Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн: Х аймгийн Т Сангийн аж ахуйд 1985 оны 7 дугаар сараас 1987 оны 7 дугаар сар хүртэл ажиллаж байсан Ө овогтой Ж ы 70 дансанд бичигдсэн цалин хөлсний лавлагаа. Үүнд:
1985 он 7 сар 933.99, 8 сар 712.21, 9 сар 780.30, 10 сар 745.32, 11 сар 300, 12 сар 330, 1986 он 1 сар 300, 2 сар 300, 3 сар 300, 4 сра 300, 5 сар 300, 6 сар 300, 7 сар 300+152.88, 8 сар 188.16, 9 сар 300, 10 сар 300, 11 сар 300, 12 сар 300, 1987 он 1 сар 300, 2 сар 300, 3 сар 300, 4 сар 300, 5 сар 199.92, 6 сар 258.72. гэсэн түүвэр Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газар гэсэн тамга, нийгмийн даатгалын улсын байцаагч ХӨН*** гэсэн тэмдэг дарагдаж, холбогдох албан тушаалтнуудын гарын үсэг зурагдсан цалингийн түүвэр,
Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 09 сарын 23-ний өдөр гэсэн дардас дарагдсан 70 дугаар дансны цалингийн хүснэгтүүд зэрэг баримтуудаар хүсэлт гаргагч Ө.Ж нь Х аймгийн Т сангийн аж ахуйн монгол цагаан идээний үйлдвэр, САА-н хиаман цехэд 1985 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилчнаар тус тус ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
Гэрч Б.О ийн: ...Ө.Ж нь Х аймгийн Т сумын Сангийн аж ахуйн монгол цагаан идээний үйлдвэр, сангийн аж ахуйн хиаман цехд ажилчнаар ажилласан. Ө.Ж Сангийн аж ахуйдаа ажиллаж байгаад 1987 оноос элсэлтийн шалгалт өгч, Полийн дээд сургууль гэдэгт явсан... гэх,
Гэрч Г.М тын: ...Би 1979 оноос Х аймгийн Т сумын сангийн аж ахуйн туслах ажилтнаар сангийн аж ахуй татан буугдах хүртэл ажилласан. Ө.Ж нь Х аймгийн Т сумын сангийн аж ахуйн хиаман болон сүүний цехэд ажилладаг байсан... гэх мэдүүлэг зэрэг нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Иймд шүүх хүсэлт гаргагч Ө.Ж ы Х аймгийн Т сангийн аж ахуйн монгол цагаан идээний үйлдвэр, хиаман цехэд 1985 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Хэрэгт авагдсан Хаягийн хуудас №7, ХААТР-1(А), ХААТР-21(А) баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ө.Ж-ийн Х аймгийн Т Сангийн аж ахуйн монгол цагаан идээний үйлдвэр, хиаман цехэд 1985 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА