Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 136/шш2024/00504

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 136/ШШ2024/00504

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, С сум, * дугаар баг, Мвын гудамж, *-1**/Б тоотод оршин суух, Т г овогт Дгийн Угийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, С сум, * дугаар баг, Са төвийн * давхар 2** тоотод байрлах, Ит г ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 70,980,00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.С,

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Сг /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Дорноговь аймаг С сум * дугаар баг, А трийн үндэсний төвийн хойно байрлах газарт баригдах 40-А орон сууцны 1 давхрын 1** тоот 46,65 мкв 2 өрөө орон сууцыг захиалсан бөгөөд, нийт төлбөр 55,980,000 төгрөг төлсөн. Уг орон сууц 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр ашиглалтад орно гэж гэрээ байгуулагдсан.

1.2.Орон сууцны төлбөрийг 560,000 төгрөгөөр хэдэн удаа төлж, сүүлд 30,228,000 төгрөг нийт 55,980,000 төлж барагдуулсан. Бүх баримтыг би өгсөн.

1.3.Одоо өгсөн мөнгө 55,980,000 төгрөг, алданги 15,000,000 авах ёстой, энэ мөнгөө авна.

1.4.Гэрээнд зааснаар мөнгөө төлсөн байгаа. Байртай болно гээд мөнгөө өгсөн. 55,980,000 төгрөгөө би төлсөн. Би энэ мөнгөө алдангитай нь хамт авна гэжээ.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч бүх тайлбарыг өгнө. гэв.

3.Хариуцагчийн өмгөөлөгч Х.С шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. ... энэ гэрээ 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан. ... ямар хугацааны хэдэн төгрөгөөр тооцож алданги нэхэмжилж байгаа нь тодорхой биш байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүргээ биелүүлж чадахгүй байна. ... 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Д.У гэж хүнтэй Ит г ХХК гэрээ байгуулсан. Тухайн өдөр урьдчилгаа төлбөр болох 22,392,000 төгрөг төлөх байсан боловч нэхэмжлэгчийн зүгээс 30,228,000 төгрөг төлсөн. ... Алдангийг бүхэлдээ үндэслэлгүй гэж үзэж байна. .... Манай дээр өөр байрны гэрээ хийсэн юм уу, сайн мэдэхгүй байна. ... Гэрээний хугацаа 60 сар байх бөгөөд орон сууц хууль ёсны өмчлөгчийнх байна гэж заасан байна. ... Гэрээ байгуулагдсан өдөр төлсөн 30,228,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч болно. Бусад төлбөр болон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ... Нотлох баримт дээр тулгуурлаж шүүхийн шийдвэр гардаг учраас та баримтаа зөв бүрдүүлж өгөхгүй бол бид нар Ит г ХХК-ийн байран дээр захиалсан байрны дагуу өмнөх мөнгөө өгсөн юм уу, өмнөх мөнгө нь ямар учиртай болохыг бид нар ойлгохгүй байна. гэжээ.

4.Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3-4/, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дугаартай орон сууц захиалан бариулах тухай гэрээ /хх 5-9/, нэхэмжлэгч, О.М нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-10/, Х бны орлогын маягт /хх-11-17/, 8**9 дугаартай итгэмжлэл, 8**8 дугаартай итгэмжлэл /хх-18-19/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-20-24/, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагчаас: Итгэмжлэл /хх-28/, хариу тайлбар /хх-34/, Ит г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-35/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-40/, хүнд нөхцөл байдлын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-48/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-49/, Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02/*** тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-50/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 40-А орон сууцны 1 давхрын 1** тоот 46,65 мкв 2 өрөө орон сууцыг захиалсан. Орон сууцны үнийн урьдчилгаанд мөнгө төлсөн. Нийт 560,000 төгрөгөөр хэдэн удаа төлж, сүүлд 30,228,000 төгрөг нийт 55,980,000 төлж барагдуулсан. Одоо нийт өгсөн мөнгө 55,980,000 төгрөг, алданги 15,000,000 төгрөг, нийт 70,980,000 төгрөгийг нэхэмжилж байна. Орон сууц одоо хүртэл баригдаагүй хагас дутуу 2-3 жил болж байгаа.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. ... энэ гэрээ 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан. ... ямар хугацааны хэдэн төгрөгөөр тооцож алданги нэхэмжилж байгаа нь тодорхой биш байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүргээ биелүүлж чадахгүй байна. ... 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Д.У гэж хүнтэй Ит г ХХК гэрээ байгуулсан. Тухайн өдөр урьдчилгаа төлбөр болох 22,392,000 төгрөг төлөх байсан боловч нэхэмжлэгчийн зүгээс 30,228,000 төгрөг төлсөн. ... Алдангийг бүхэлдээ үндэслэлгүй гэж үзэж байна. .... Манай дээр өөр байрны гэрээ хийсэн юм уу, сайн мэдэхгүй байна. ... Гэрээний хугацаа 60 сар байх бөгөөд орон сууц хууль ёсны өмчлөгчийнх байна гэж заасан байна. ... Гэрээ байгуулагдсан өдөр төлсөн 30,228,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч болно. Бусад төлбөр болон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ... Нотлох баримт дээр тулгуурлаж шүүхийн шийдвэр гардаг учраас та баримтаа зөв бүрдүүлж өгөхгүй бол бид нар Ит г ХХК-ийн байран дээр захиалсан байрны дагуу өмнөх мөнгөө өгсөн юм уу, өмнөх мөнгө нь ямар учиртай болохыг бид нар ойлгохгүй байна гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дугаартай орон сууц захиалан бариулах тухай гэрээ /хх 5-9/, нэхэмжлэгч, О.М нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-10/, Х бны орлогын маягт /хх-11-17/, 8**9 дугаартай итгэмжлэл, 8**8 дугаартай итгэмжлэл /хх-18-19/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-20-24/ зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

4.2.Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

4.3.Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь хуульд заасан үндэслэл журмын дагуу байгуулагдсан, хууль зөрчөөгүй гэрээ байх ба талууд гэрээг цуцалсан түүнээс учрах хохирлыг захиалагч тал шаардах эрхтэй байна.

4.4.Хариуцагч тал: Орон сууц захиалан бариулах гэрээ нь 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан учраас гэрээнээс хойш төлбөр мөнгө төлөгдсөн байх ёстой гэж маргаж байгаа ба өөр орон сууцанд захиалга өгсөн түүний мөнгийг шилжүүлсэн ч юм уу гэж маргаж байгаа ба нэхэмжлэгч тал энэ л орон сууцны мөнгийг шилжүүлсэн өөр орон сууц захиалаагүй, спорт зааланд бид урьдчилгаа төлбөр төлөх хэрэгтэй гээд Тамир гэдэг хүн хэлж гэрээ байгуулахаар нь төлсөн гэжээ.

2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дугаартай орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулагдахаас өмнө нэхэмжлэгч тал мөнгө төлсөн ч маргааны зүйл болох 40-А орон сууцны 1 давхрын 1** тоот 46,65 мкв 2 өрөө орон сууцны үнийг төлж байсан гэдэг нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдоно.

Харин хариуцагч тал өөр орон сууцны үнэ төлсөн ч юм уу гэж үгүйсгэж байгаа ч энэ талаараа нотлох баримтаар нотолсонгүй.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан ...өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй гэж заасныг биелүүлж нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

5.Мөн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар барилга буюу захиалгат орон сууц нь 85 хувийн гүйцэтгэлтэй байсан ба түүнээс хойш хоёр жил өнгөрөхөд ашиглалтад ороогүй байгаа нь ажил гүйцэтгэгч талыг гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн буруутай гэж үзэх үндэслэлтэй .

5.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй,

Мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасны дагуу нэхэмжлэгч тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй,

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэжээ.

6.Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцохоор заасан байх ба нэхэмжлэгч тал 15,000,000 төгрөг нэхэмжилсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэлээ.

7.Нэхэмжлэгч хэдийгээр алданги гэж нэхэмжилсэн байх боловч үүнийг гэрээний үүрэг зохих ёсоор хугацаанд нь гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирол гэж талууд ойлговол зохино.

8.Иймд гэрээний үүрэгт нэхэмжлэгч тал 55,980,000 төгрөг төлсөн, алданги 15,000,000 төгрөг нэхэмжилсэн, нийт 70,980,000 төгрөгийг хариуцагч Ит г ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Д.Уд олгож шийдвэрлэлээ.

9.Нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангаж шийдвэрлэгдсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Угаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 512,850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ит г ХХК-иас 512,850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Уд олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэг, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар Ит г ХХК-иас 70,980,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Уд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Угаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 512,850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ит г ХХК-иас 512,850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Уд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ