| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00515/И |
| Дугаар | 140/ШШ2024/00494 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 140/ШШ2024/00494
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын .......... нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....., нарийн бичгийн дарга ...... нар оролцов.
Нэхэмжлэгч ........ нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...1981 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл машинист, слесарь, нүүрс тээврийн жолоочоор Завхан аймгийн ............т ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж, 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс жолоочоор орж нүүрс тээврийн машин барьж байх хугацаанд уурын зуухны ажилтан, мэргэжилтнүүд .........ийн мэдэлд шилжиж, жолоочоор ажиллаж байх үед Улс даяар хувьчлал 1993 оноос ....... компанид тээврийн жолоочоор үргэлжлүүлэн ажиллаж байсан....
Иймд намайг 1981 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл машинист, 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 25-ныг өдрийг хүртэл Завхан аймгийн ................т нүүрс тээврийн жолоочоор, 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ........т жолоочоор, 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ....... компанид тээврийн жолоочоор .......... ХХК-д жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь .........ыг төлөөлж шүүх хуралдаанд оролцож байна. .........ын тухайн үед ажиллаж байсан болохыг нь тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. ........... нь 1981 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ..............машинист хийж байгаад цэрэгт явсан юм. Цэргээс ирээд 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 25-ныг өдрийг хүртэл ................ ажилласан. Улмаар нүүрс тээврийн жолоочоор ажиллаж байх хугацаанд ........, мэргэжилтэнгүүдийг Эрчим хүчний үйлдвэрийн мэдэлд шилжүүлхэд ......... 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажилласан. Тэгээд улс даяар хувьчлал явагдахад 1993 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ........ компанид тээврийн жолоочоор орж ажилласан юм. Энэ талаар хөдөлмөрийн дэвтэр дээр нь бичилт хийхээс өөр зүйлгүй байсан. Тухайн үед хүмүүсийг ажиллаж байсан байдлаар нь хохироодог байдал их байсан. Иймд шүүхээр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч .............ын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ........... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч .......... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр 1981 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Завхан аймаг ......... машинист, слесариар,
-1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Завхан аймаг .............т машинистаар,
-1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Завхан аймаг ............... нүүрс тээврийн жолоочоор,
-1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн .............т жолоочоор,
-1990 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ............ ХЭАА-д жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь түүний 1983 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн ........... дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн .......... 1981 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ............ дугаартай Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай тушаал, мөн даргын 1984 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 53 дугаартай Шагнах тухай тушаал, түүний хавсралт, Завхан аймгийн .......... ........... 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн .......... дугаартай Ажилд томилох тухай тушаал, Завхан аймгийн ........... 1990 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 154 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, хавсралт зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Түүнчлэн Завхан аймгийн ......... 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 14-т ............, жолооч, 1987 он, ...............сум гэх хэсэг,
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч ......... өгсөн мэдүүлгийн: ............ нь 1991 оны 9 дүгээр сард Завхан аймгийн ...............ажиллаж байгаад .............. шилжиж, Нийтийн аж ахуй үйлчилгээний газар хувьчлагдахад А......... ХЭАА болоход нүүрс тээврийн жолоочоор ажиллаж байсан. .......... ББХК болоход ч мөн нүүрс тээврийн жолоочоор ажиллаж байсан юм. Бид цуг ажиллаж байсан болохоор сайн мэдэж байна ... гэх хэсэг,
гэрч .......... өгсөн мэдүүлгийн: ............... нь 1991 оны 9 дүгээр сард Завхан аймгийн ..................... ажиллаж байгаад .......... шилжиж ........ хувьчлагдахад ..........ХЭАА болоход нүүрс тээврийн жолоочоор ажиллаж байсан. ................ ББХК болоход ч мөн нүүрс тээврийн жолоочоор ажиллаж байсан юм... гэсэн мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
........ ....... регистрийн дугаартайгаар 1992 оны 6 дугаар сарын 29-ний өдөр бүртгэгдэж, 1993 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ........ББХК нь ........... регистрийн дугаартай болон бүртгэгдэж, 1996 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ......... регистрийн дугаартайгаар бүртгэгдсэн болох нь .......... мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 12 сарын 13-ны өдрийн ................дугаартай хуулийн этгээдийн лавлагаагаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч .............. дээрх хугацаанд ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалууд архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ............. улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч .............ыг 1981 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Завхан аймаг ..................,
-1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Завхан аймаг .................,
-1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Завхан аймаг ..............р,
-1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ......... жолоочоор,
-1990 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл .............. жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ................ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ