| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00541/И |
| Дугаар | 140/ШШ2024/00496 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 140/ШШ2024/00496
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ...............тоотод оршин суух ............ нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ........, нарийн бичгийн дарга ........... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ........ нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1983 онд 10-р анги төгсөөд 1986 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн ............бригадад адуу маллаж байсан. Би эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн алба хаагаагүй. Миний хөдөлмөрийн дэвтэрт холбогдох тушаал олдохгүй байгаа тул намайг 1986 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн ............мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ............. нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч .......... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч ........... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр 1986 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн .............. бригадад мал маллаж байсан болох нь түүний 1987 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр нээлгэж 1986 оны 3 дугаар сараас бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, ......... 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн .......... тоот лавлагаа, Завхан аймгийн ..........1986, 1987, 1988, 1989 онуудын жилийн эцсийн гүйлгээ балансын баримтууд зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэдийгээр ......... лавлагаанд 1986-1990 оны баримтад нэхэмжлэгчийн нэр дээр тооцогдсон хөлс байхгүй, харин түүний эцэг ...... нэр дээр хөлс тооцсон байх бөгөөд тухайн үед аав, ээжийн хамт мал маллаж, дээрх онуудын цалин өрхийн тэргүүлэгч дээр бичигддэг байсан талаар нэхэмжлэгчийн тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байх тул дээрх лавлагаа болон баримтуудыг ..... мал маллаж байсныг нотолсон баримт гэж үзсэн болно.
Түүнчлэн Завхан аймгийн ......... 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 14-т ....... нэгдэл,.......... хэсэг, адуучин, 1985 он гэх хэсэг,
нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч .... өгсөн мэдүүлгийн: .......... мал маллаж байсан он, сар, өдрийн нарийн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан 1983 оны 6 сард ..... сумын 10-н жилийн сургуулийг төгссөн... гэх хэсэг,
гэрч ........ өгсөн мэдүүлгийн: ........ нь1986 оны намраас Завхан аймгийн ....... гэх газарт 1992 оныг дуустал адуу маллаж байсныг мэднэ. ...Би 1989 оны 10-р сард цэргийн албанаас халагдаж ирээд Завхан аймгийн ......... бригадад мөн адуу 1992 оныг дуустал хариул байсан болохоор сайн мэдэж байна. ... гэсэн мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иймд нэхэмжлэгч ........ дээрх хугацаанд ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалууд архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ............ улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч .... 1986 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн .......... бригадад мал маллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ............ улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ