Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 147/ШШ2024/00322

 

                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* аймгийн Баруун-Урт сумын 7-р баг, ... айлын орон сууцны .... тоотод оршин суух, утасны дугаар............., ******* овогт ******* *******

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1986-1992 он хүртэл ******* аймгийн гэр ахуйн модон эдлэлийн үйлдвэрийн газарт хөрөөчнөөр, 1992-1995 он хүртэл Уянга ББХХ-д мужаанаар тус тус ажиллаж байсан. Гэтэл миний тухайн үед ажиллаж байсан үеийн цалингийн лавлагаа, тушаалууд архивт байхгүй байх тул эдгээр ажилласан байдлаа шүүхээр баталгаажуул гэсэн. Иймд намайг Уянга  ББХХоршоонд 1992 оны 01-р сарын 10-аас 1994 оныг дуустал мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

        2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, 105933 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ******* аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн 2024 оны 11 сарын 19-ний өдрийн 11/274, 11/275, 11/276 дугаартай тодорхойлолт,  гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

      3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******,******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь ******* аймгийн Уянга  ББХХоршоонд 1992-1994 оныг дуустал мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч ******* овогт ******* Түвшинжав нь ******* аймгийн Уянга  ББХХоршоонд 1992 оны 01 сарын 10-ны өдрөөс 1994 оныг дуустал мужаанаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн “...Миний бие 1986-1992 он хүртэл ******* аймгийн гэр ахуйн модон эдлэлийн үйлдвэрийн газарт хөрөөчнөөр, 1992-1995 он хүртэл Уянга ББХХ-д мужаанаар тус тус ажиллаж байсан. Гэтэл миний тухайн үед ажиллаж байсан үеийн цалингийн лавлагаа, тушаалууд архивт байхгүй байх тул эдгээр ажилласан байдлаа шүүхээр баталгаажуул гэсэн юм” гэх тайлбар, *******ыг 1981-2000 онуудын хооронд ажилд томилж, чөлөөлж байсан бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

 

 5. Гэрч*******ын шүүхэд өгсөн: “...Би 1986 онд сургуулиа төгсөөд ******* аймгийн Гэр ахуйн модон эдлэлийн үйлдвэрт мужаанаар ажилд орж байсан. Намайг тус үйлдвэрт мужаанаар орсны дараахан ******* ******* аймгийн Гэр ахуйн модон эдлэлийн үйлдвэрт мужаанаар орж 1986-1992 он хүртэл ажиллаж байгаад, тус үйлдвэр нь татан буугдаж Уянга хоршоо болсон. Энэ Уянга хоршоонд ******* бид хоёр 1992-1995 он хүртэл мужаанаар хамт ажиллаж байсан учраас ажиллаж байсан байдлыг нь сайн мэднэ. Уянга хоршооны дарга нь ******* гэдэг хүн байсангэх мэдүүлэг,

 

          6. Гэрч *******ын шүүхэд өгсөн: “...******* нь ******* аймгийн гэр ахуйн модон эдлэлийн үйлдвэрийн газарт хөрөөчнөөр ажиллаж байгаад 1992 онд тус газар нь хоршоо болсон. Ингээд ******* нь ******* аймгийн Уянга ББХХоршоонд 1992-1994 оныг дуустал мужаанаар ажиллаж байсан. Уянга хоршоо нь нийтдээ 10 гаруй ажилчидтай байсан. Тус хоршоо нь модон эдлэлээр тавилга, гэрийн мод зэргийг хийдэг байсан. Би тухайн үед ******* аймгийн Уянга ББХХоршоонд 1992-1995 он хүртэл мужаанаар *******тай хамт ажиллаж байсан учраас ажиллаж байсан байдлыг нь сайн мэдэж байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

        7. Иймд Я.******* ******* аймгийн Уянга  ББХХоршоонд 1992 оны 01 сарын 10-ны өдрөөс 1994 оныг дуустал мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

      8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан ******* ******* ******* аймгийн Уянга  ББХХоршоонд 1992 оны 01 сарын 10-ны өдрөөс 1994 оныг дуустал мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              П.БОЛОРМАА