| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
| Хэргийн индекс | 126/2020/0023/З |
| Дугаар | 126/ШШ2021/0008 |
| Огноо | 2021-01-28 |
| Маргааны төрөл | Газар, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2021 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 126/ШШ2021/0008
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 01 тоот тогтоолын 01 дүгээр хавсралтад дурьдсан 1.Нэгдсэн эмнэлгийн зуухны барилга газрын хамт, 3.Хоймор нутгийн чулуу, Х******** ОНӨГ-ын эзэмшил барилга, газрын хамт, 5.Алаг 36 байрны дэргэдэх уурын зуухны нүүрс буулгах талбайн газар зэргийг хүчингүй болгуулах тухайшаардлага бүхий Х******** станц төрийн өмчит хувьцаат компанийн нэхэмжлэлтэйзахиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х******** станц Төрийн өмчит хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжигдэн хийгдэж ашиглалтанд орсон 26 008 174 151/ Хорин зургаан тэрбум найман сая нэг зуун далан дөрвөн мянга нэг зуун тавин нэг/ төгрөгийн өртөг бүхий 6-н багц /дулаан дамжуулах төв, шугам сүлжээ/ ажлыг төрийн өмчийн хороо/ Хуучин нэрээр/-ны 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 3/1093 тоот албан бичгийн дагуу тус компани Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам зэрэг холбогдох хууль, дүрэм журмын дагуу өөрийн өмчид бүртгэн авсан байдаг. Гэтэл Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар тогтоолын 07 дугаар хавсралтар 8-н газрыг дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэснээс 6-н газарт манай байгууллагын өмч болох дулаан дамжуулах төв, шугам сүлжээ байрлаж байсныг манай байгууллагын зүгээс шүүхэд гомдол гаргасны дагуу Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 19 дугаар шийдвэрээр дээрх тогтоолын хавсралтыг түдгэлзүүлсэн. Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ээлжит бус 13 дугаар хуралдааны 01 дүгээр хавсралтаар тус асуудлыг дахин хэлэлцэж шийдвэр гаргасан байна.
Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн. Учир нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийн өмчөөс 2020 онд хувьчлалаас гадуур худалдах өмч хөрөнгийн жагсаалт болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.3-д Хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө гэсний дагуу Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дээрх асуудлаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай зөвшилцөөгүй байна. Тус шийдвэрийг гаргахдаа аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/376 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулан хэмжилтийг дахин хийж шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын дагуу манай байгууллагатай хамтран тогтоосон боловч тогтоолд орсон газрын хэмжээ хамгаалалтын зурвас газраас зөрүүтэй байгаа тул шүүхийн шийдвэр биелэгдээгүй гэж үзэн гомдол гаргаж байна.
Иймд Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ээлжит бус 13 дугаар хуралдааны 1 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Х******** станц ТӨХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа: Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 01 тоот тогтоолын 01 дүгээр хавсралтыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж хавсралтад дурьдсан 1.Нэгдсэн эмнэлгийн зуухыг барилга газрын хамт, 3.Хоймор нутгийн чулуу, Х******** ОНӨГ-ын эзэмшилт барилга, газрын хамт, 5.Алаг 36 байрны дэргэдэх уурын зуухны нүүрс буулгах талбайн газар зэргийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд М.Мөнхсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие М.Мөнхсайхан нь Хөвсгөл дулаан станц төрийн өмчит хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын сарын 21-ний өдрийн 01 тоот тогтоолын 01 дүгээр хавсралтыг хүчингүй болгуулах тухай захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байна. Нэхэмжлэлийн хувийг гардаж аваад өөрт холбогдох хэсэгт дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Х******** станц ТӨХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй байна гэж үзэж байна. Мөн газрын хэмжээ, хамгаалалтын зурвас зөрүүтэй байгаа гэх асуудлын тухайд Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 19 дугаартай шийдвэрээр Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 07 дугаартай тогтоолыг түдгэлзүүлсэн байна. Үүнийн дагуу Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Уг захирамжийн хүрээнд нэхэмжлэгч Х******** станц ТӨХК-ийн төлөөлөлтэй хамтран тухайн газарт хэмжилтийг дахин хийж шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг дахин тогтоож, кадастрын зургийг хийлгэсэн байна. Иймд нэхэмжлэгч байгууллагатай хамтран тогтоосон хамгаалалтын зурвас газар нь тогтоолд орсон газраас зөрүүтэй буюу шүүхийн шийдвэр биелэгдээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд энэ талаар ямар нэгэн маргаангүй, дуудлага худалдаагаар худалдаж авсан газар болох Хоймор нутгийн чулуу Х******** ОНӨГ-ын эзэмшил газрын тхайд ямар нэгэн зөрүүтэй зүйл, маргаантай асуудал байхгүй. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна. Мөн миний зүгээс Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зохион байгуулсан дуудлага худалдаанд зохих хууль, журмын дагуу оролцож уг газрыг худалдан авсан.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01 тоот тогтоолын 01 дүгээр хавсралтад дурьдсан /Хоймор нутгийн чулуу Х******** ОНӨГ-ын эзэмшилт газар барилга, газрын хамт/ гэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Х******** ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: ... Манай байгууллагын эзэмшлийн 36-н зуухны газарт 1972 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж ирсэн. 2019 онд баригдсан манай байгууллагын эзэмшлийн 40 айлын орон сууцанд санхүүгийн байдлаас болоод захиалга өгч чадаагүй, захиалга өгсөн боловч урьдчилгаагаа өгч чадаагүй ажилчдаас дахин байр бариулах хүсэлт гаргаж захиалга өгөх санал ирүүлсэн.
Иймд 36-н халаалтын зуухыг цаашид үйлдвэрлэлийн зориулалтаар дахин ашиглах шаардлагагүй болсон тул ажилчдаас ирүүлсэн саналын дагуу ажилчдын нийгмийн баталгааг хангах үүднээс компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 158 дугаартай албан бичгээр газрын зориулалт өөрчлүүлэх саналыг хүргүүлсэн болно. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 22 дугаар тогтоолоор Х******** ХХК-ийн эзэмшилд байгаа 36-ын уурын зуухны 318.7 м2газрыг дулааны шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн зориулалтаар нь үлдээж, 1540.1 м2 газрыг ажилчдын орон сууц барих зориулалтаар өөрчлүүлэх саналыг дэмжсэн тогтоол ирсэн. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 22 дугаар тогтоолыг үндэслэн 36-ын уурын зуухны 1540.1 м2 газрыг ажилчдын орон сууц барих зориулалтаар өөрчлүүлэхээр аймгийн Орон нутгийн өмчийн газар хүсэлт гаргасан болно. 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 05 дугаар тогтоолын 07 дугаар хавсралтаар Алаг-36 байрны дэргэдэх халаалтын зуухны 1858 м2 талбайгаас 318.7 м2 газрыг дулааны шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн зориулалтаар нь үлдээж, 1540.1 м2 газрыг ажилчдын орон сууц барих зориулалтаар олгох шийдвэр гарснаар аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/64 дүгээр захирамжийн хавсралтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн болно. 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэртэй холбоотой маргаан гарсан учраас Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг үндэслэн дахиж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ээлжит бус 13 дугаар хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж 01 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар ... дулаан дамжуулалтын зориулалтаар олгох эзэмшил газруудын байршил хэмжээ, өмч хөрөнгийн жагсаалтын 5 дугаарт Алаг-36 байрны дэргэдэх уурын зуухны нүүрс буулгах 1858 м2 талбайгаас 318.7 м2 газрыг дулааны шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн зориулалтаар нь үлдээж, 1540.1 м2 газрыг ажилчдын орон сууц барих зориулалтаар олгох тогтоол гарсан байна. ... Манай байгууллага өөрийн эзэмшлийн орон сууц барих зориулалттай газарт ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж орон сууц барих төслийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 3 хавсралтаар баталсан Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм болон Хөвсгөл аймгийн Засаг даргын 2017 оны 11 сарын 10-ны өдрийн А/752 дугаар Мөрөн сумын нутаг дэвсгэр дэх инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас тогтоох тухай захирамжийн хавсралтад заагдсан хамгаалалтын бүсэд барилга барихгүйгээр төлөвлөлтийг хийлгэх болно. Мөн энэ нэхэмжлэлтэй холбогдуулан манай байгууллагын эзэмшлийн орон сууцны зориулалттай газарт орон сууц бариулж орох хүсэлттэй байгаа ажилчдын хүсэлт жил гаруй хүлээгдэж эрх ашиг нь хөндөгдөж байгаа тул Х******** станц ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгч Х******** станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ц******** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай байгууллага нь Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01 тоот тогтоолын 01 дүгээр хавсралтын 1. Нэгдсэн эмнэлгийн зуухыг барилга газрын хамт, 3. Хоймор нутгийн чулуу, Х******** ОНӨГ-ын эзэмшилт газар барилга, газрын хамт, 5. Алаг 36 байрны дэргэдэх уурын зуухны нүүрс буулгах талбайн газар зэргийг худалдаалахыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан. Гэвч Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар тус газруудыг худалдаалах тогтоолын төслийг хүчингүй болгон шийдвэрлэсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******** станц ТӨХК-ийн Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 01 тоот тогтоолын 01 дүгээр хавсралтад дурьдсан 1.Нэгдсэн эмнэлгийн зуухны барилга газрын хамт, 3.Хоймор нутгийн чулуу, Х******** ОНӨГ-ын эзэмшил барилга, газрын хамт, 5.Алаг 36 байрны дэргэдэх уурын зуухны нүүрс буулгах талбайн газар зэргийг хүчингүй болгуулах тухайшаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-дНэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1....нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах ..., 66 дугаар зүйлийн 66.1-дНэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасан.
Нэхэмжлэгч Х******** станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ц******** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж буйгаа илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдъя.
Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 211 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Х******** станц төрийн өмчит хувьцаат компаниас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэснийг биелүүлээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.4-д зааснаар нэхэмжлэгчХ******** станц ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамж 35100 төгрөг, хариуцагч Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгч Хурлаас улсын тэмдэгтийн хураамж 35100 төгрөг тус тус гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х******** станц ТӨХК-ийн Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 01 тоот тогтоолын 01 дүгээр хавсралтад дурьдсан 1.Нэгдсэн эмнэлгийн зуухны барилга газрын хамт, 3.Хоймор нутгийн чулуу, Х******** ОНӨГ-ын эзэмшил барилга, газрын хамт, 5.Алаг 36 байрны дэргэдэх уурын зуухны нүүрс буулгах талбайн газар зэргийг хүчингүй болгуулах тухайшаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 50 дугаар зүйлийн 50.4-д зааснаар нэхэмжлэгч Х******** станц ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамж 35100 төгрөг, хариуцагч Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгч Хурлаас улсын тэмдэгтийн хураамж 35100 төгрөг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ