Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2024/05194

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 13 өдөр

  Дугаар 102/ШШ2024/05194

               Улаанбаатар хот

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг * дугаар хороо* тоотод оршин суух, *

Хариуцагч: Баянгол дүүрэг * дүгээр хороо * 2. * дугаартай Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгож *-ийн ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговорт 47,541,726 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч *, *,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга * нар оролцов.

/хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

                                         

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч * нь хариуцагч *-ийн *д холбогдуулж *ийн *ийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгож *-ийн ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах,  ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүх хуралдаанд тайлбарлахдаа: * нь *ийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 “ерөнхий захирлыг сонгон шалгаруулах замаар томилж болно” гэж заасны дагуу *ийн 2021 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан *ий *ийн ерөнхий захирлыг сонгон шалгаруулах журмын дагуу сонгон шалгаруулалтад орж тэнцэн 2021 оны 03 сарын 15-ны өдрийн 18 дугаар тогтоолоор *-ийн ерөнхий захирлын албан тушаалд томилогдож 3 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэтэл *-ийн * 2023 оны 12 сарын 18-ны өдөр хуралдаж 25 дугаартай Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоол гаргаж хөдөлмөрлөх эрхэд халдсан. Уг тоготоолын тогтоох хэсэгт *-ийн ерөнхий захирал *ыг тооллогын комиссын 2 дугаартай тогтоолыг үндэслэн ерөнхий захирлын үүрэгт ажлаас чөлөөлж 2023 оны 12 сарын 18-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэсэн хууль бус шийдвэр гаргаж хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн. Тогтоолд 2023 оны 12 сарын 18-ны өдөр байгуулагдсан тооллогын комиссын * тоот тогтоолыг үндэслэл болгосон хэмээн дурдсан боловч энэ комисс ямар дүгнэлт гаргасан, тэр нь ямар хуульд үндэслэсэн талаар танилцуулж мэдэгдээгүй. Мөн тооллогын комиссын шийдвэрээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай хууль зүйн үндэслэл байхгүй. Мөн * нь хууль бус бүрэлдэхүүнтэйгээр шийдвэр гаргасан. * нь ямар хууль зөрчсөн, яг ямар сахилгын зөрчил гаргасан болох нь тодорхойгүй, сахилгын зөрчил гаргасан тухай мэдэгдэж тайлбар аваагүй. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т “ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэж заасныг зөрчсөн. Өнөөдрийг хүртэл дурдсан сахилгын шийтгэлийн талаар танилцуулаагүй. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид нийцээгүй. Тушаалд сахилгын зөрчил гаргасан талаар огт дурдаагүй. 2021 оны 04 сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 9.3-т ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд 1 сарын өмнө ажилтанд мэдэгдэнэ гэж заасан. Ажил олгогч уг зохицуулалтыг зөрчиж гэрээ цуцлах талаар огт мэдэгдэж тайлбар аваагүй. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан ч тэтгэмж олгоогүй. *ыг ажилчдын цалин нэмэхгүй байна гэж ажлаас халаад, цалин нэмэхээр цалин нэмлээ гэж ажлаас халаад байгаа нь үндэслэлгүй. *ийн хурал 13 гишүүний бүрэлдэхүүнтэй эхэлсэн боловч нэг гишүүн санал өгөх эрхгүй, нэг гишүүн хурлыг орхин гарснаар 11 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдсан. Иймд *ийн *ийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгож, *ыг *-ийн ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, ниймгийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү. Ажилгүй байсан хугацааны олговорыг тооцохдоо  Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн * дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан дундаж цалин хөлс тооцох журмын 2,3 дахь хэсэгт заасныг үндэслэн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлснөөс тооцож 237 хоногийн олговорт 47,541,726 төгрөг гаргуулна гэв.

2. Хариуцагч * шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *ийн тухай хуулийн 20 дугаар зүйлд *-ийн удирдах дээд байгууллага нь * байхаар хуульчилсан. Тус хуулийн  24 дүгээр зүйлийн 24.1.8-д зааснаар *-ийн ерөнхий захирлыг томилох, чөлөөлөх бүрэн эрх зөвхөн *д байдаг, энэ бүрэн эрхийн хүрээнд *ыг *ийн 2021 оны 03 сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор *-ийн ерөнхий захирлаар томилсон. *-ийн нэр бүхий * уран бүтээлчээс *-д хүний нөөцийн бодлого алдагдсан, цалин хангамжийн асуудлыг уян хатан бодлогоор шийдвэрлэж чадахгүй байгаа. Уран бүтээлчдэд олгодог ур чадварын нэмэгдэл, удидлагын багийн ажилтны ур чадварын нэмэгдэл хоорондоо эрс зөрүүтэй байгаа, *-д шинэ уран бүтээл контент хийгдэхээ больсон ба энэ асуудалд уран бүтээлчдийг буруутгадаг, нэвтрүүлгийн бодлого алдагдсан, нэвтрүүлгийг сүлжээг жил бүр баталдаггүй, батлагдсан сүлжээг дураараа өөрчилж, уран бүтээлчдийн бэлтгэсэн контентуудыг хасдаг гэх зэрэг үндэслэлээр ерөнхий захирлыг чөлөөлөх хариуцлага тооцох шаардлагыг *д 2023 оны 05 сарын 11-ний өдөр ирүүлсэн. Дээрх шаардлагыг *ийн 2023 оны 05 сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд *ийн гишүүдийн олонхийн саналаар *ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Гэтэл * нь ажлаа хүлээлгэн өгөхөөс зайлсхийж улмаар нэр бүхий ажилтан, уран бүтээлчдээр *ийн нэр бүхий гишүүдийг гүтгүүлэх, тэднийг эргүүлэн татах асуудлаар Хяналтын зөвлөлд өргөдөл гаргуулах, *ийн шийдвэрийг хүчингүй болгуулах зорилготой үйл ажиллагааг зохион байгуулалтайгаар хийсэн. *ийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хуралдааны үеэр зарим гишүүд *ыг *-ийн ерөнхий захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн *ийн 2023 оны 05 сарын 26-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох эсэх асуудлаар санал хураалгах асуудлыг хэлэлцүүлэхээр санал гаргаж, улмаар тус хурлаас *ийн 2023 оны 05 сарын 26-ны өдрийн 11 дугаартай тогтоолыг хүчингүй болгосон юм. * нь *ийн 2023 оны 06 сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоол гарснаас хойш алдаа зөрчлийг арилгахын оронд ерөнхий захирлын албан тушаалдаа үлдэх ашиг сонирхлын үүднээс *д танилцуулж, зөвшөөрөл авалгүйгээр албаны эрх мэдлээ хэтрүүлэн ажилчдын цалин нэмж, *-ийн 2023 оны төсөвт тусгасан цалингийн сангийн хэмжээг хэтрүүлж, өөртөө давуу байдлыг бий болгосны улмаас байгууллагыг их хэмжээний алдагдалд оруулсан болох нь тогтоогдсон. *ийн 2023 оны 12 сарын 18-ны өдрийн хуралдаанд *ийн дэргэдэх дотоод аудитаас * 2023 оны хагас жилийн байдлаар 5 тэрбум гаруй төгрөгийн алдагдалд орсон, жилийн эцсийн байдлаар алдагдал 10  тэрбум төгрөгт хүрэх магадлалтай байгаа ба энэ алдагдлын ихэнх хэсэг нь хууль бусаар цалин нэмсэнтэй холбоотой талаарх тайлан, мэдээллийг *д танилцуулсан. Мөн энэ өдрийн хуралдаанд * нь албан тушаалын байдлаа хэтрүүлэн *ийн зөвшөөрөл, шийдвэргүйгээр цалин нэмж, *-ийг алдагдалд оруулсан хууль бус шийдвэрээ төсвийн тодотгол нэрээр нөхөн зөвшөөрөл авахаар оруулж ирж байсан. Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын мөрдөгч *аас ирүүлсэн 2023 оны 11 сарын 10-ны өдрийн Гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг арилгуулах асуудлаар *дугаартай мэдэгдэх хуудсыг зарим гишүүд энэ хуралдаан дээр эхээр нь үзэж танилцсан. Энэ мэдэгдэх хуудсанд дурдсанаар * нь авлига, албан тушаалын дөрвөн гэмт хэрэгт яллагдагчаар татагдаад шалгагдаж байгаа болохыг *д мэдэгдсэн. *ийн 2023 оны 12 сарын 18-ны өдрийн хуралдааны явцад Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байгаа хэргүүдээс гадна ерөнхий захирал *ыг хэд хэдэн хууль бус үйл ажиллагаа, зөрчил байгааг хэлэлцээд тус хуралдаанаар *т итгэл үзүүлэх асуудлаар санал хураалт явуулж, хуралдаанд  оролцсон *гишүүний дийлэнх олонхийн буюу 9 гишүүн итгэл үзүүлэх боломжгүй гэдэг санал гарсан тул түүнийг *ийн 25 дугаартай тогтоолоор ерөнхий захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Олон нийтийн радио телвизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт * 15 гишүүнтэй байхаар, 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт *ийн хуралдаан нь гишүүдийн дийлэнх оролцсоноор хүчинтэй байхаар, 25.6 дахь хэсэгт * шийдвэрээ хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэхээр тус тус хуульчилсан бөгөөд *ыг чөлөөлсөн хуралдааны ирц, гишүүдийн өгсөн санал нь дээр дурдсанчлан хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан болно.  *ыг чөлөөлсөн *ийн шийдвэрийг хамгийн анх 2023 оны 12 сарын 20-ны өдөр *ийн дарга * албан ёсоор гардуулан өгсөн ба үүний дараа удаа дараа *тай уулзаж, ажлаа хүлээлгэн өгөхийг шаардаж байсан. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс 2021 оны 04 сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, *-ийн *ийн 2021 оны 03 сарын 05-ны өдрийн *-ийн ерөнхий захирлыг томилох тухай тушаал, 2023 оны 12 сарын 18-ны өдрийн дугаар 25 Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай *ийн тогтоол,  Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан гомдол,, 2024 оны 02 сарын 20-ны * Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл шийдвэр, 2024 оны 01 сарын 12-ны өдрийн Монголын Үндэсний *ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан гомдол, 2024 оны 01 сарын 08-ны өдрийн дугаар 04 Монголын Үндэсний *ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

4. Хариуцагчаас УИХ-ын төрийн байгууллагын байнгын хороо, *-ийн *, *-ийн *ийн ажлын хэсэг, *-ийн *ийн хяналтын зөвлөлд 2023 оны 05 сарын 11-ний өдөр гаргасан *-ийн уран бүтээлчдийн шаардлага, *-ийн *ийн 2023 оны 05 сарын 26-ны дугаар 11 хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай тогтоол,  2023 оны 05 сарын 25-ны өдрийн *-ийн *ийн ээлжит бус хуралдааны тэмдэглэл, *-ийн 2023 оны 06 сарын 08-ны өдрийн дугаар 16 Тогтоол хүчингүй болгох тухай Үндэдсний зөвлөлийн тогтоол, *-ийн *ийн ээлжит бус хуралдааны 2023 оны 06 сарын 08-ны өдрийн тэмдэглэл, *-ийн *ийн 2023 оны 12 сарын 18-ны өдрийн дугаар 25 Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоол, мөн өдрийн *ийн ээлжит бус хуралдааны тэмдэглэл, 2023 оны 12 сарын 18-ны өдрийн Тооллогын комиссын 2 дугаар тогтоол,  *-ийн 2023 оны эхний хагас жилийн буюу 2023 оны 10 сарын 02-ноос 11 сарын 22 хүртэл санхүүгийн нөхцөл байдлыг шалгасан дотоод аудитын ажлын тайлан,   2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар *Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн Мөрдөгчийн мэдэгдэл, *ийн 2024 оны 02 сарын 26-ны өдрийн шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, 2024 оны 03 сарын 04-ний өдрийн *ийн Хууль бус үйлдлийг таслан зогсоолгох тухай Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст хүргүүлсэн албан бичиг, 2023 оны 06 сарын 09-ний өдрийн *-ийн захирлын Үндсэн цалингийн сүлжээг шинэчлэн батлах тухай тушаал гэсэн баримтуудыг гаргаж өгсөн. 

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр *ын газраас *-ийн 2021-2023 оны үйл ажиллагаанд хийсэн аудитын хяналт шалгалтын дүгнэлт, *ийн даргаар *ийг томилсон хуралдааны тогтоол, *ийн 2023 оны 12 сарын 18-ны өдөр байгуулагдсан тооллогын комиссын 01, 02 тоот тогтоол, *-ийн Хяналтын зөвлөлийн 2024 оны 01 сарын 11-ний өдрийн 01 дугаартай дүгнэлт болон дүгнэлтийн хавсралтаар баталсан нууц санал хураалтын хуудас, дүн, *-ийн *ийн ажиллах журам, Хяналтын зөвлөлийн ажиллах журам, *-ийн Ахмадын хорооны *өөс *д хүргүүлсэн  шаардлага, *-ийн дүрэм,  *-ийн *ийн 2023 оны 12 сарын 18-ны өдрийн ээлжит бус хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалт гэх баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.       

                                                                                                 

                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

           1. Нэхэмжлэгч *ын нэхэмжлэлийн шаардлагаас *ийн *ийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгож *-ийн ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг хангаж, ажилгүй байсан хугацааны олговорт 47,541,726 төгрөгний шаардлагаас 31,600,000 төгрөгийг хангаж, үлдэх  15.941.726  төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 2. Нэхэмжлэгч “тооллогын комиссын  тогтоолыг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэсэн боловч ямар дүгнэлт гаргасанг танилцуулж мэдэгдээгүй. Ямар хууль журам зөрчсөн, сахилгын ямар арга хэмжээ оногдуулж байгааг хуульд зааснаар мэдэгдээгүй. Хөдөлмөрийн хууль зөрчиж тушаал гаргасан” гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч нь “2023 оны 06 сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоол гарснаас хойш алдаа зөрчлөө арлгаагүй. *д танилцуулж зөвшөөрөл авалгүй эрх мэдлээ хэтрүүлэн ажилчдын цалин нэмж 2023 оны төсөвт тусгасан цалингийн хэмжээний алдагдалд оруулсан. Авлигатай тэмцэх газраас түүнийг авлига, албан тушаалын 4 гэмт хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгааг *д мэдэгдсэн. *ийн 9 гишүүн *т итгэл үзүүлэх боломжгүй гэдэг санал гарсан тул ажлаас чөлөөлсөн” гэсэн үндэслэлээр  үгүйсгэсэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. *ийн 2021 оны 03 сарын 05-ны өдрийн дугаар 18 тогтоолоор *ыг *-ийн ерөнхий захирлаар 3 жилийн хугацаагаар томилж, түүнтэй 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 3 жилийн хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

*ийн 2023 оны 12 сарын 18-ны өдрийн дугаар 25 Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоолоор *-ийн *ийн 2023 оны 12 сарын 18-ны өдөр байгуулагдсан тооллогын комиссын 2 дугаар тогтоолыг үндэслэн *-ийн ерөнхий захирал *тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг энэ өдрөөр тасалбар болгон цуцалсан, нэхэмжлэгч нь 2024 оны 01 сарын 12-ны өдөр Монголын Үндэсний *ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргаж талууд маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар харилцан тохиролцоогүй тул арга хэмжээг дуусгавар болгож, харъяалах дүүргийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах эрхтэйг дурдсанаар  Баянгол дүүргийн Хөдөлмөрийн Эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 20-ны * тэмдэглэл /шийдвэр/-ээр  хоёр тал эвлэрэх боломжгүй байгаа тул шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж шийдвэрлэсэн байна.

 Дээрх үйл баримтууд бичгийн нотлох баримтаар тогтоогдож, талууд энэ үйл явдалд маргаагүй байна.

4.2. 2023 оны 12 сарын 18-ны өдрийн *-ийн *ийн  ээлжит бус хуралдааны * тэмдэглэлд *ийн хуралдаанд 13 нэр бүхий гишүүн оролцож * гишүүний саналаар *-ийн ерөнхий  захиралд “итгэл үзүүлэхүү үгүй юу” гэдэг асуудлыг хурлын хэлэлцэх асуудалд оруулж 8 гишүүн саналыг дэмжиж, хуралдааны явцад * гишүүн шүүх хуралтай гэсэн үндэслэлээр саналаа бичгээр гаргаж, 12 гишүүн хурлыг үргэлжлүүлэх явцад 6 гишүүн * захиралыг оруулж тайлбарыг сонсох санал гаргасан боловч  * гишүүнээс утсаар санал авсан гэсэн үндэслэлээр хуралдааныг үргэлжлүүлж *-ийн ерөнхий захирал *т итгэл үзүүлэхийг дэмжинэ, дэмжихгүй тухай нууц санал хураалтын хуудсыг хавсралт ёсоор баталж, Тооллогын комиссын 2 дугаар тогтоолоор 13 гишүүн нууц санал хураалтад оролцож дэмжинэ саналыг * гишүүн, дэмжихгүй саналыг * гишүүн өгснөөр тус тооллогын комиссын санал хураалтын үр дүнг *ийн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхээр шийдвэрлэж тус 2 тогтоолыг үндэслэн *-ийн ерөнхий захирал *тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 12 сарын 18-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан байна.

4.3. * нь *ийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.8-д зааснаар *ийн ерөнхий захирлыг энэ хуульд заасан журмын дагуу томилох, чөлөөлөх түүнтэй гэрээ байгуулах эрхтэй байна.

*-ийн * нь *-ийн ерөнхий захирал *тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4, 80.4-т заасан гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон бол энэ тухай ажилтанд анхааруулж, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино, ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд  30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэж мэдэгдэл өгөх тухай заасан хуулийн заалтыг зөрчсөн.

4.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцохоор хуульчилсан.

Ажилтан нь Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг биелүүлэх үүрэгтэй талаар талууд хөдөлмөрийн гэрээгээр тохиролцож, уг үүргийг ажилтан зөрчсөн нөхцөлд түүнд сахилгын шийтгэл ногдуулдаг байна.

4.5. *ийн 2023 оны 12 сарын 18-ны өдрийн дугаар 25 Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоолоор *-ийн *ийн 2023 оны 12 сарын 18-ны өдөр байгуулагдсан тооллогын комиссын 2 дугаар тогтоолыг үндэслэн *-ийн ерөнхий захирал *тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтанг Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээний  7 болон 9 дүгээр зүйлүүдэд заасан гэрээ дуусгавар болгох буюу цуцлах зөрчлийг гаргасан эсхийг тогтоолгүйгээр *т итгэл үзүүлэхийг дэмжинэ, дэмжихгүй гэсэн тооллогын комиссын тогтоолыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь   Хөдөлмөрийн тухай хуулийн  123 дугаар зүйлийн  123.2.5-д заасантай нийцээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн  123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ноогдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж зааснаар ажилтан *тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа зөрчлийг тогтоох, түүнд мэдэгдэх, тайлбар авах гэсэн хуулийн заалтыг зөрчсөн буруутай.

5. Дээрх үнэслэлүүдээр *ий *ийн *ийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дугаар 25 Үүрэгт ажлаас чөөлөлөх тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан Хөдөлмөр  эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан хуулийн зүйл, заалтыг зөрчсөн, хуульд нийцээгүй тул уг тогтоолыг хүчингүй болгож, *ыг *-ийн ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан  хугацааны олговрыг тооцон гаргуулах нь зүйтэй.

6. *ыг урьд эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоосон тул ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн  43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар *ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих журмын дагуу нөхөн бичилтийг хийх үүрэгтэй.

7. Нэхэмжлэгчээс ирүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 2024 оны 04 сарын 01-нээс 2024 оны 11 сарын 12-ны хүртэлх хугацааны  ажлын 160 хоногт  31.609.600 төгрөгийг хариуцагч *-ийн *өөс гаргуулж нэхэмжлэгч *т олгож, үлдэх 15.941.726  төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.  

8. Нэхэмжлэгч  нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдаж, хариуцагч *өөс улсын тэмдэгтийн хураамжид 315,998 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэв.

Хариуцагчаас нотлох баримтаар  *-ийн *ийн хяналтын зөвлөлд 2023 оны 05 сарын 11-ний өдөр гаргасан *-ийн уран бүтээлчдийн шаардлага, *-ийн *ийн 2023 оны 05 сарын 26-ны дугаар 11 хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай тогтоол,  2023 оны 05 сарын 25-ны өдрийн *-ийн *ийн ээлжит бус хуралдааны тэмдэглэл, *-ийн 2023 оны 06 сарын 08-ны өдрийн дугаар * Тогтоол хүчингүй болгох тухай Үндэдсний зөвлөлийн тогтоол, *-ийн *ийн ээлжит бус хуралдааны 2023 оны 06 сарын 08-ны өдрийн тэмдэглэл зэргийг ирүүлсэн нь цаг хугацааны хувьд хэрэгт хамааралгүй, 2023 оны 12 сарын 18-ны өдрийн дугаар *Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй тул бусад нотлох баримтуудад дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                          ТОГТООХ нь: 

 

          1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар  *ий *ийн *ийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дугаар 25 Үүрэгт ажлаас чөөлөлөх тухай тушаалыг  хүчингүй болгож, *ыг *-ийн ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

           2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар  *ий *ээс 31,609,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *т олгож, үлдэх 15.941.726  төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

           3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д  зааснаар нэхэмжлэгч *ын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч *д үүрэг болгосугай.

            4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч *өөс улсын тэмдэгтийн хураамжид 315,998 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд оруулсугай.

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                       

                                      

                     

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.КУЛЬДАНА