| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/05935/И |
| Дугаар | 102/ШШ2024/05264 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2024/05264
| 2024 оны 11 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2024/05264 | Улаанбаатар хот |
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч *д холбогдох нэхэмжлэгч *ний нэхэмжлэлтэй хэрэгт зохигч талууд эвлэрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 100,000,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд сар бүр 11,110,000 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *с 657,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА