Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
Хэргийн индекс | 126/2022/0003/З |
Дугаар | 126/ШШ2022/0003 |
Огноо | 2022-03-01 |
Маргааны төрөл | Бусад, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 126/ШШ2022/0003
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх А.Ө********-ын Түнэл сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Н*******-т холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Түнэл сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Н********-ын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 0046956 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлт бүхий гомдлыг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх А.Өсөхбаяр тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх А.Өсөхбаяр би, тус аймгийн Түнэл сумын Байгаль орчны хяналтын тусгай байцаагч Д.Н******** нь ... Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн иргэн А.Эрдэнэчулуун нь Ёлгос гэх газраас зохих эрхийн бичигтэй мод бэлтгэж, Мөрөн сум руу тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээ аваагүй ... гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч А.Э********-нд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар 50 000 төгрөгөөр торгож, шийдвэрлэсэн байна.
... Зөрчил шалган шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан үндэслэлээр зөрчил гаргасан А.Э********-нд шийтгэл оногдуулахдаа Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан маягт 1 буюу Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулахгүйгээр маягт 2 буюу хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар торгож шийдвэрлэсэн байна.
Энэ нь зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь шийтгэлийн хуудсыг өөрчлөх үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Хөвсгөл аймгийн Түнэл сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчД.Н********-ын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 0046956 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Түнэл сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Н******** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Хөвсгөл аймгийн прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар дүгнэлттэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Иргэн А.Э********-нд ногдуулсан шийтгэлийн хуудсыг Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай гэх хуудсанд андуурч бичсэн тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Байгаль орчны хяналтын тусгай байцаагч Д.Н******** нь А.Э********-нд Гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 0046956 дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар 50 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх А.Өсөхбаяр тус шүүхэд Хөвсгөл аймгийн Түнэл сумын Байгаль орчны хяналтын тусгай байцаагчД.Н********-ын үйлдсэн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0046956 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргаж, дүгнэлт ирүүлсэн байна.
Шүүх хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явуулахад Хөвсгөл аймгийн Түнэл сумын Байгаль орчны хяналтын тусгай байцаагч Д.Н******** нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0046956 дугаар шийтгэлийн хуудсаар А.Э********-ыг 50 000 /тавин мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх А.Ө********-ын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасантай нийцэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дугаар зүйлийн
111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх А.Ө********-ын Хөвсгөл аймгийн Түнэл сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчД.Н********-ын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 0046956 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах дүгнэлт бүхий гомдлыг хариуцагч Хөвсгөл аймгийн Түнэл сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Н******** бүхэлд нь зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ